2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9


Ерөнхий сайд Н.Учрал зах зээлд зарагдаж буй эм нэг бүрийг шинжлэхийг үүрэгджээ.
Эмийн чанарын асуудал болон эмийн зөвлөлийнхний авлига хулгай бол өчнөөн жил ярьсан сэдэв. Хоёр жилийн өмнө, 2024 онд УИХ-аас Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах нээлттэй сонсгол хийх үеэр энэ асуудлыг парламентын төвшинд хэлэлцсэн. Асуудал бэрхшээлийг нь улсаараа сонссон. Харамсалтай нь, сонсголын үр дүн нөгөө л бахь байдгаараа. Иргэд чанаргүй, сонголтгүй эмээ авч уусан хэвээр. Үүнээс болж, үхлийн статистик үзүүлэлт ч нэмэгдсээр.
Хяналт тавьж, хариуцлага ярих ёстой эмийн зөвлөлийн гишүүд нь эм импортлогч, үйлдвэрлэгчийн эрх ашгийг хангагч бүлэглэл болж хувирсан. Монголд зарагдаж байгаа эм болгоныг шинжилбэл бүгд чанарын шаардлага хангахгүй байж мэднэ. Арга ядсандаа иргэд эмээ гаднаас захиж уудаг. Монголоос эм авч уух, гаднаас авч уух хоёрт чанарын дэндүү ялгаа бий. Үүнийг бүгд мэддэг ч ярихаас цаашгүй ирсэн.
ЭМДС-гаас эмийн салбарынханд ₮300 тэрбумаас дээш хөнгөлөлттэй зээл олгодог. Гэсэн ч нөгөө л хулхи эмээ оруулж ирсээр байна. Үүнд хяналт тавих эрхтэй эмийн зөвлөл нь иргэдийн зовлон, нулимс, үхэл хагацлаар ихээхэн зоолсоор байгаа.
Мэдээж эм бол тансаг хэрэглээ мэдээж биш, бас хоол биш. Гэсэн хэдий ч иргэд задарсандаа эм уудаггүй. Иймээс эрүүл монгол хүн “бүтээе” гэвэл импортын болон дотоодод үйлдвэрлэгдсэн эм тарианд дэлхийн стандарт тавихаас өөр аргагүй.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал доктор Саиа Ма’у Пиукала “Бага болон дунд орлоготой орнуудад ашиглагдаж буй 10 эм тутмын нэг нь стандартын шаардлага хангаагүй эсвэл хуурамч байгаа нь хүний амь насанд аюул учруулж байна” гэж онцолсноос харвал манай улсад зарагдаж буй эм хог гэдэгтэй гадныхан хүртэл эвлэрч. Гэвч “улны ялаа” нар тэр хогийг авч уухаас улсаа тоносон, улсаа луйвардсан авлигач, хулгайч нар гаднаас эмээ аваад уучихна. Эцэст иргэд ердөө л туршилтын бай болж үлддэг. Үүнийг мэдсээр байж эмийн мафийн атганд орсон үе, үеийн Эрүүл мэндийн сайд нар ч иргэдийн үхэл, зовлонд буруутай!
Монголын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй хамгийн том, хамгийн бодит эрсдэл гэвэл эмийн худалдаа. Монголд бүр утгаа алдсан. Хулхи эм тариаг хувь хүмүүс ч оруулж ирээд зардаг болсон. Үүнд гаалийнхан ч бас буруутгагдана. Иргэдийн уух эмийн ижил бүтээгдэхүүний татвар төл гэж зовоодог атлаа эмийн наймаачдыг эс харна. Товчхондоо, монголчуудын эрүүл мэндийн дайсан нь эмийн мафи, иргэд өөрсдөө ч болсон.
Эмийн чанарыг баталгаажуулах хамгийн чухал хамгаалалт нь хатуу чанга хяналтын тогтолцоо, орчин үеийн лаборатори юм. Доктор Пиукалагийн хэлснээр “Чанартай эм нүдэнд харагддаггүй ч үр нөлөө нь эрүүл саруул амьдрал, эдгэрсэн өвчтөн, элэг бүтэн үлдсэн гэр бүлд мэдрэгддэг”. Иймээс эмийн чанарын хяналтын лабораториуд нь зөвхөн барилга байгууламж бус, иргэдийн эрүүл мэндийн баталгаа юм.
Чанарын хяналтаас гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр стандартын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрэхэд багагүй хугацаа авдгийг ч болиулах шаардлагатай. Бүртгэл, зөвшөөрлийн олон шат, олон гарын үсэг дамжих тусам өвчтөнүүд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ авах боломжоо алдаж, зах зээлд чанар нь эргэлзээтэй бүтээгдэхүүн хэрэглэхээс өөр аргагүйд хүрдэг. Эмийн зөвшөөрлийн гарын үсэг болгон мөнгө.
Эмийн зөвлөлийн үндсэн үүрэг нь эмийн аюулгүй байдал, үр нөлөө, чанарыг нягтлан шалгах явдал. Гэвч энэхүү үйл ажиллагаа нь чанартай, нотолгоонд суурилсан эмийг зах зээлд нэвтрүүлэхэд саад болох бус харин хурдасгах чиглэлд ажиллах ёстой. Харамсалтай нь, мафижсан бүтэц нь хууль дүрмээр шалтаг тоочоод, зоос тоолоод суудаг. Үүнээс болж олон хүн муу эмэнд хордож, амь насаа эрсдэлд оруулдаг.
Дэлхийн олон улс эмийн бүртгэлийн үйл явцыг илүү шуурхай, ил тод болгож, чанарын баталгаатай бүтээгдэхүүнийг богино хугацаанд иргэддээ хүргэх бодлого баримталж байна. Манайд бол эсрэгээрээ. Мафичид аль болохоор иргэдээ тамлаж зовоож, таашаал авахыг хүсдэг.
Чанартай эм бол тансаг хэрэглээ биш. Энэ бол иргэн бүрийн эрүүл мэндээ хамгаалах үндсэн эрх. Стандартын лаборатори ажиллуулж, үр дүнтэй зохицуулалтын хэрэгжүүлж, хүнд сурталгүй бодлого, шийдвэрийг гаргаж байж л монголчууд дэлхийн жишигт нийцсэн эмийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ.
Эцэст нь хэлэхэд, чанаргүй эмийг хаах нь чухал. Манайдаа л томдоо ордог эм үйлдвэрлэгч компаниуд хулхи эм үйлдвэрлэдэг, импортолдог гэх хэл аманд өртдөг. Хэрэв эмийн шинжилгээгээр энэ нь батлагдвал хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.
Гэвчиг Монголд хариуцлага тооцдог хүнгүй болсон. Худлаа гэвэл авлигын асар олон кэйсүүдийг хууль, шүүх хэрхэн шийтгэж байгааг хар. Монголд хулгай, луйвар хийх нь хууль сахихаас илүү сайхан амьдруулж байна. Ийм болохоороо л Монгол ядуу, монголчууд өвчинд, зовлондоо баригдсаар байгаа юм.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9