2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 10
2026 оны 7-р сарын 9
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 6


Одоогоос 10 жилийн өмнө 2016 оны 6-р сарын 23-ны өдөр Узбекистаны нийслэл Ташкент хотноо Монгол, Орос, Хятад гурван улсын Ерөнхийлөгч Эдийн засгийн хамтарсан коридор байгуулах баримт бичигт гарын үсэг зурж байлаа.
Түүнээс хойш гурван талын болон хоёр талын уулзалт, айлчлал болгоны хөндөх сэдэв байсаар өнөөг хүрлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрсөн жил Узбекистанд хийсэн төрийн айлчлалын үеэр ч мөн энэ сэдэв хөндөгдөж, коридорын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн тоог 33 болгон шинэчилж, хэрэгжих хугацааг 2031 он болтол сунгасан. Анх 2016 онд 32 төсөл хөтөлбөрийн жагсаалт гаргасан бөгөөд энэ жагсаалт дээр хийн хоолойн төсөл нэмэгдэн 33 болж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт (2026.07.02) Улаанбаатар хотноо болсон гурван улсын Гадаад харилцааны дэд сайд нарын түвшний VII удаагийн зөвлөлдөх уулзалтын коридорын бүтээн байгуулалтын тухай ярилцсан хэмээн албан мэдээ цацагдсан. Харин нэг шинэ мэдээ нь тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх төслөөр Алтанбулаг боомтоос Замын-Үүд хүртэлх шинэ төмөр зам байхаар талууд тохиролцсон ажээ.
Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Оросын талаас Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко, Хятадын талаас Гадаад хэргийн туслах сайд Лю Бинь нар тэргүүлсэн байна.
Зөвлөлдөх уулзалтын гол үр дүнг дараах байдлаар тодорхойлж болох аж:
• “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” хөтөлбөрийн төслүүдийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэв.
• ОХУ-аас БНХАУ руу Монголын нутаг дэвсгэрээр дамжин тавигдах хийн хоолойн төслийн явцыг авч үзэв.
• Зүүн хойд Азийн аюулгүй байдал, мөн НҮБ болон ШХАБ-ын хүрээн дэх хамтын ажиллагааны асуудлыг хөндөн ярилцав.
• Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжих хугацааг 2031 он хүртэл сунгахаар болов.
• Нийт 33 төслөөс бүрдэх шинэчилсэн жагсаалтыг баталсан бөгөөд эхний төсөл нь Алтанбулаг боомтоос Замын-Үүд хүртэлх шинэ төмөр замын бүтээн байгуулалт юм.
Энэхүү төслийг Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридорын төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх төсөл хэмээн нэрийдэж байгаа. Төмөр замын төв коридор нь 5975 км үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын талаас Жининь-Эрээн чиглэлийн 328 км, ОХУ-ын талаас Наушки-Улаан-Үд чиглэлийн 254 км, Монголын талаас Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн 1087 км хоёр дахь төмөр замыг барих төсөл юм.
Урьдчилсан тооцоогоор 2030 он гэхэд Сүхбаатар-Улаанбаатарын чиглэлд 58.6 сая тонн, Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд 64.3 сая тонн ачаа тээвэрлэх хэрэгцээ үүсэхээр байна. Энэ өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах зорилгоор хос зам барьж, өртөө хоорондын зайг 20 км болгон өртөө, зөрлөгийн тоог цөөлж, автомат хориглолын системийг нэвтрүүлж, нийт замыг цахилгаанжуулснаар 2030 он гэхэд Сүхбаатар-Замын-Үүд чиглэлд жилдээ 50.6 сая тонн, 2050 он гэхэд жилдээ 90.7 сая тонн ачааг тээвэрлэх хүчин чадалтай болно гэж тооцоолж байна.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 10
2026 оны 7-р сарын 9
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 6