НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
ДАШТ-2026: Шинэ дүрэм ба шилдэг 32
АНАЛИЗ

ДАШТ-2026: Шинэ дүрэм ба шилдэг 32

2026 оны 6-р сарын 21
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Германы Дениз Ундав, Надием Амири нар Кот-д'Ивуарыг хожиж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатанд шалгарсны дараа.

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны бэлтгэл ажил хангагдаж, багуудын өрсөлдөөн улам ширүүсч байна. Түүхэнд анх удаа 48 баг өрсөлдөж буй тус тэмцээний хасагдах шатны тоглолтууд 6-р сарын 28-наас 7-р сарын 3-ны хооронд үргэлжлэх "Шилдэг 32"-ын шатнаас эхлэх юм. Хэсгээсээ аль багууд шалгарч, хэн нь тэмцээнээ өндөрлүүлээд байна вэ? Түүнчлэн хасагдах шатны формат болон чансаа тогтоох шинэ дүрэм журам ямар байгааг сонирхуулья.

ХАСАГДАХ ШАТНЫ ФОРМАТ ЯМАР БАЙХ ВЭ?

Тэмцээнд оролцож буй 12 хэсгийн эхний 2 байрыг эзэлсэн баг, мөн хэсэгтээ 3-р байрт орсон багуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй шилдэг 8 баг хасагдах шатанд шалгарна.

ДАШТ-ий түүхэнд анх удаа багуудын тоог 32-оос 48 болгон өргөжүүлсэнтэй холбоотойгоор "Шилдэг 32"-ын шатыг шинээр нэмж оруулсан юм. Үүний дараа Шилдэг 16, шөвгийн найм (дөрөвний нэг шигшээ), хагас шигшээ болон хүрэл медалийн төлөөх тоглолтууд явагдаж, аваргын төлөөх шийдвэрлэх тоглолт 7-р сарын 19-нд болно.

ТЭМЦЭЭНИЙ ҮЕ ШАТНЫ ХУВААРЬ:

Хэсгийн шат: 6-р сарын 11-нээс 6-р сарын 27

Шилдэг 32: 6-р сарын 28-наас 7-р сарын 3

Шилдэг 16: 7-р сарын 4-нөөс 7-р сарын 7

Шөвгийн 8 (Quarter-finals): 7-р сарын 9-нөөс 7-р сарын 11

Хагас шигшээ (Semi-finals): 7-р сарын 14-нөөс 7-р сарын 15

Хүрэл медалийн төлөөх тоглолт: 7-р сарын 18

Шигшээ тоглолт (Final): 7-р сарын 19

2026 ОНЫ ДАШТ-ИЙ ТЭНЦЭЭГ ТАЙЛАХ (ТАЙ-БРЕЙК) ШАЛГУУРТ ОРСОН ӨӨРЧЛӨЛТҮҮД

ФИФА-гийн зүгээс ДАШТ-ий түүхэнд анх удаа хэсгийн тоглолтын оноо тэнцсэн тохиолдолд гоолын зөрүүг бус, хоорондын тоглолтын үр дүнг (head-to-head) хамгийн эхний үндсэн шалгуур болгон ашиглаж байна.

Үүний улмаас Гаити болон Туркийн шигшээ багууд хэсгийнхээ гуравдугаар байрт бичигдэж буй багуудад хожигдсон тул тэднийг гүйцэх боломжгүй болж, тэмцээнээс албан ёсоор хасагдлаа.

ХЭСГҮҮДИЙН ЧАНСААГ ТОГТООХ ТЭНЦЭЭ ТАЙЛАХ ДҮРЭМ

ФИФА-гийн албан ёсны дүрмийн дагуу хэсгийн тоглолтууд дуусахад 2 болон түүнээс дээш багуудын оноо тэнцвэл дарааллын дагуу дараах шалгууруудыг үндэслэн байрыг тогтооно.

Нэгдүгээр алхам:

  1. Тухайн тэнцсэн багуудын хоорондын тоглолтоос авсан нийт оноо.

  2. Тухайн тэнцсэн багуудын хоорондын тоглолтын гоолын зөрүү (Хоорондын тоглолт).

  3. Тухайн тэнцсэн багуудын хоорондын тоглолтод оруулсан гоолын тоо (Хоорондын тоглолт).

Хэрэв дээрх үзүүлэлтээр багууд тунаж, ялгарахгүй хэвээр байвал дараагийн алхмыг хэрэглэнэ:

Хоёрдугаар алхам:

4. Хэсгийн бүх тоглолтын нийт гоолын зөрүү.

5. Хэсгийн бүх тоглолтод оруулсан нийт гоолын тоо.

6. Шударга тоглолтын оноо (Фэйр-плей буюу тоглогчид болон багийн албаны хүмүүсийн авсан шар, улаан картын тоог үндэслэнэ).

Хэрэв багууд үүний дараа ч ялгарахгүй хэвээр байвал гуравдугаар алхамд шилжинэ:

Гуравдугаар алхам:

7. Тэнцсэн багуудыг ФИФА-гаас хамгийн сүүлд албан ёсоор зарласан дэлхийн чансааг үндэслэн эрэмбэлнэ.

ХЭСЭГТЭЭ ГУРАВДУГААР БАЙРТ ОРСОН ШИЛДЭГ 8 БАГИЙГ ШАЛГАРУУЛАХ ШАЛГУУР:

Хэсгүүдээс 3-р байраар шалгарах шилдэг 8 багийг дараах үзүүлэлтээр тодруулна:

  1. Хэсгийн бүх тоглолтоос авсан нийт оноо.

  2. Хэсгийн бүх тоглолтын гоолын зөрүү.

  3. Хэсгийн бүх тоглолтод оруулсан нийт гоолын тоо.

  4. Хэсгийн бүх тоглолтод авсан шар, улаан картын үзүүлэлт буюу шударга тоглолтын оноо.

  5. Дээрх бүх үзүүлэлт тэнцвэл ФИФА-гийн хамгийн сүүлийн дэлхийн чансаагаар эрэмбэлнэ.

Нью-Йорк хотын Байгалийн түүхийн музейд ФИФА-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын цомыг дэлгэн үзүүлж байна. 2026 оны 6-р сарын 2.

АЛЬ БАГУУД "ШИЛДЭГ 32"-Т ШАЛГАРААД БАЙНА ВЭ?

(6-р сарын 21-ний Гринвичийн цагаар 03.00 цагийн байдлаар)

Мексик (А хэсэг) Тэмцээнийг хамтран зохион байгуулагч Мексикийн шигшээ баг 6-р сарын 18-ны Пүрэв гаригт Өмнөд Солонгосын багийг 1-0 харьцаатай хожсоноор А хэсгийг тэргүүлж, хасагдах шатны эрхээ хамгийн түрүүнд авлаа. Мексикчүүд ДАШТ-ий нээлтийн дуулиантай тоглолтод Өмнөд Африкийг 2-0-ээр хожиж тэмцээнээ эхлүүлсэн юм.

АНУ (D хэсэг) Америкийн Нэгдсэн Улсын шигшээ баг 6-р сарын 19-ний Баасан гаригт Австралийн багийг 2-0 харьцаатай хожсоноор хасагдах шатны тийзээ захиалсан хоёр дахь баг боллоо. АНУ-ын баг эхний тоглолтоо Парагвайн багийг 4-1-ээр бут ниргэж эхлүүлсэн билээ.

Герман (Е хэсэг) Германы шигшээ баг 6-р сарын 20-ны Бямба гаригт Кот-д'Ивуарын багийг 2-1-ээр хожсоноор шилдэг 32-т шалгарсан гурав дахь баг болов. 2018 оны ОХУ болон 4 жилийн өмнөх Катарын ДАШТ-үүдэд хэсгээсээ гарч чадаагүй германчууд энэ удаагийн тэмцээнээ Кюрасаог 7-1 харьцаатай бут ниргэж гайхалтай эхлүүлсэн юм.

ДАШТ-ЭЭС ХАСАГДСАН БАГУУД:

Гаити (С хэсэг) Гаитийн шигшээ баг 6-р сарын 19-ний Баасан гаригт Бразилын багт 3-0 харьцаатай хожигдсоноор энэ удаагийн ДАШТ-ээс гэр рүүгээ буцах анхны баг боллоо. 1974 оноос хойш анх удаагаа ДАШТ-д оролцсон тэд эхний тоглолтондоо Шотландын багт 1-0-ээр хожигдоод байсан юм.

Турк (D хэсэг) Туркийн шигшээ баг мөн л Баасан гаригийн орой 10 хүнтэй үлдсэн Парагвайн багт 1-0-ээр хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ. Тэд хэсгийн эхний тоглолтод Австралид 2-0-ээр хожигдсон бөгөөд энэ нь тэдний 24 жилийн дараа ДАШТ-ий тавцанд эргэн ирсэн тоглолт байсан юм.

Туркийн Жан Узун (зүүн талд) болон Кенан Йылдыз нар баг нь ДАШТ-ээс хасагдсаны дараа.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11