НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Улаанбаатарыг онилсон их гүрнүүдийн эрх ашгийн ОГТЛОЛЦОЛ
АНАЛИЗ

Улаанбаатарыг онилсон их гүрнүүдийн эрх ашгийн ОГТЛОЛЦОЛ

2026 оны 6-р сарын 23
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Улаанбаатарын тэнгэрт дипломат хөлөг онгоцнуудын зам огтлолцох болсон нь бүс нутагтаа Монгол Улс өөрөөр үнэлэгдэх болсны тэмдэг юм.

Бээжингийн Гадаад хэргийн сайд Ван И зургадугаар сарын дундуур Улаанбаатарт газардаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бараалхсаныхаа дараахан Шинэ Дэлийг зорьжээ. Түүнийг Шинэ Дэлид хүрэлцэх очихтой зэрэгцээд Энэтхэгийн дипломат бодлогын тархи гэгддэг Субраманьяам Жайшанкар Монголд айлчилж ирэв.

Өнгөц харвал протоколын дагуу болдог хөрш болон түнш орнуудын ээлжит харилцан айлчлалууд. Харин геополитикийн нүдээр харвал энэ нь Монголыш талаар олон улсын гадаад бодлогын тавцанд маш том мессеж өгсөн, дипломат нүүдэл байв.

Олон улсын харилцаанд хамгийн сонирхолтой, хамгийн том тоглоомууд зарим үед албан ёсны хуурай, хөндий мэдээ, урт уянгалаг мэдэгдэл дээр биш, харин геополитикийн газрын зураг дээр чимээгүйхэн өрнөдөг.

Азийн хоёр супер гүрэн Монголыг чухамдаа бүс нутгийн геополитикийн төв цэг гэж харж байна. Энэтхэг-Монгол-Хятад гэсэн энэхүү гурвалжин нь зүгээр нэг стратегийн түнш төдий биш. Азийн геополитик, эдийн засаг, цаашлаад тивийн стратегийн тэнцвэрт байдлыг хадгалах гурамсан тулгуур юм.

Шинэ Дэлийн хувьд Монгол Зүүн Ази дахь хамгийн итгэлтэй, оюун санааны хамгийн ойр гуравдагч хөрш. Буддын шашны том "хөрөнгө оруулагчид" нь Монголын хувьд Энэтхэг байдаг. Энэтхэгт Монголын олон арван лам нар буддын шинжлэх ухаанд суралцаж байна. Гэсэн хэдий ч энэтхэгчүүд манайд зүгээр нэг найрсаг үг чулуудаад суугаагүй. Үүний хамгийн том баталгаа нь Дорноговийн талд босож буй Газрын тос боловсруулах үйлдвэр. Шатахууны хувьд Монголыг Москвагийн де-факто хамаарлаас гаргах стратегийн ач холбогдолтой төсөл гэж тооцогдож буй агаад Энэтхэг улс уг бүтээн байгуулалтад $1.7 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгосон. С.Жайшанкар сайд Улаанбаатарт ирэнгүүтээ Дорноговийг зорьж, барилгын явцтай биечлэн танилцсан нь уг төсөлд Энэтхэгийн Засгийн газар онцгой ач холбогдол өгч буйг харуулж байна.

С.Жайшанкараас долоохон хоногийн өмнөхөн Улаанбаатарт ирсэн Хятадын олон улсын харилцаа, геополитикийн гол бодлогыг тодорхойлогч Ван И-гийн айлчлалын гол сэдэв нь Бээжинтэй хамтран хэрэгжүүлж буй Монголын дэд бүтцийн төслүүд байв.

Монгол Улсын экспорт Баяннуураас, импорт Эрээнээс шууд хамааралтай. Бээжин Монголын эдийн засгийн гол түнш төдийгүй улс төрийн хувьд иж бүрэн стратегийн түншлэлтэй хөршүүд. Иймээс Бээжингийн ч, Шинэ Дэлийн ч дипломат хандлага Монголын хувьд улс төр талаасаа ч, эдийн засгийн хувьд ч онцгой чухал үйл явдал юм.

Хятад, Энэтхэг хоёр нь хоорондоо хилийн маргаантай, эдийн засгийн хувьд мөнхийн өрсөлдөгчид. Хүн ам нь тэрбум давсан, эдийн засаг нь асар хурдацтай өсөж яваа, саран дээр хэн нь түрүүлж тугаа хатгах вэ гэж тэмцэлдэж буй супер гүрнүүд дэлхийн шинэ дэг журмыг өөрсдийнхөөрөө зурахыг хүсэх болсон. Бээжингийн хувьд Энэтхэг нь дэлхийн хэмжээний супер гүрэн болох амбицыг нь хазаарлах бүс нутгийн хамгийн том өрсөлдөгч. Харин Энэтхэг нь Ази тивд Хятад гагцаар хаан суухын эсрэг олон туйлт дэлхийн дэг журмыг цогцлоохыг эрмэлздэг.

Бээжин манай хоёр хөршийн нэг, Шинэ Дэли гуравдагч гол түнш. Тэдний мөнхийн тэмцэл, зөрчилдөөн дунд энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлого маань Монголыг стратегийн дундын тоглогч болгож байна.

Товчхондоо, дэлхийн улс орнууд Монголыг сөргөлдөөний талбар биш, харилцан ойлголцож болох төвийг сахисан, хамгийн аюулгүй саармаг платформ гэж харах болжээ

Монголын гадаад бодлого улсын Төрийн тэргүүний хувь хүнийх нь үзэл бодол, үнэт зүйлтэй шууд холбогддог. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гадаад харилцаанд үлдээж буй гол легаси нь Монголын их амар амгалан, эвийг эрхэмлэж, энхийг сахисан бодлого юм. Тэрбээр сүүлийн хоёр жил дараалан үндэсний их наадмаар Бутан болон Японы эзэн хаадыг урьж авчирсан нь өв соёлоо таниулах, улсынхаа аюулгүй байдлаа хамгаалах, мөн дэлхийд Монголыг энх тайвны өлгий нутаг болохыг зарлаж буй дипломат хэл юм. Энэхүү эв нэгдлийн цаадах мессежийн гол утга нь Монголын эрх чөлөө, тусгаар тогтнол билээ.

Монгол Улс Хятадтай эдийн засгийн прагматик харилцаагаа хадгалахын зэрэгцээ, Энэтхэгтэй хийж буй стратегийн түншлэлээ улам баяжуулж, бүс нутгийнхаа том гүрнүүдийн дунд тэнцвэртэй харилцааг хангахыг зорьж байна.

Дэлхийн улс төрийн эгзэгтэй энэхүү цаг үед Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэрэгжүүлж буй уян хатан бодлого ч үндэсний эрх ашгийн хамгаалалт болж буй. Дээл бол түүний дипломат бодлогынх нь нэг тактик.

Цаашдаа, дэлхийн дипломат өрөг дээр Монголын уян хатан, найрсаг бодлого бүс нутгийн болон олон улсын тэнцвэрийг хадгалах, хоорондын гүүр болоход улам чухал үүрэгтэй болох нь. Тээр жил, Эдийн засгийн хөгжлийн сайд асан фортуна Н.Батбаяр Улаанбаатар дэлхийн төв цэг болно гэхэд ихэд шоолонгуй сонсоод өнгөрч билээ.

Тэгвэл Энэтхэг, Хятадын Гадаад хэргийн сайд нарын дараалсан айлчлалаас харахад Монгол бүс нутагтаа төдийгүй дэлхийд их гүрнүүдийн эрх ашгийн огтлолцолын төв цэг болоход ихээхэн ойрхон байна.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11