НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“ОТ”-н дэд захирал асан Оле Сэверүд Х.Булгантуяатай ойрын харилцаатай байжээ
АНАЛИЗ

“ОТ”-н дэд захирал асан Оле Сэверүд Х.Булгантуяатай ойрын харилцаатай байжээ

2026 оны 6-р сарын 24
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Австралийн "ABC News", "Daily Mercury", "Couriermail" зэрэг олон улсын нөлөө бүхий хэвлэл мэдээллийн агентлагууд уул уурхайн чиглэлээр олон улсын корпорациудад удирдах албан тушаал хашиж байсан Оле Сэверүд гэх этгээд бага насны хүүхдийн бэлгийн мөлжлөгийн материал хадгалсан, түгээсэн хэргээр баривчлагдсан тухай шуугиж байна. Түүнтэй холбоотой хэвлэлүүдээр цацагдаж буй мэдээлэлд тэрбээр Монголын улс төрийн өндөр албан тушаалтантай хувийн холбоотой байсан баримтуудыг дэлгэжээ.

ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Австралийн цагдаа нар Оле Сэверүдийг өнгөрсөн 6 дугаар сарын 16-ны өдөр гэрээс нь баривчилсан бөгөөд шүүхээс түүнийг батлан даалтад гаргахаас татгалзсан байна. Энэ нь түүний холбогдсон хэрэг онц ноцтой, цаашид шүүхээс ял авах магадлал өндөр байгааг илтгэж буй юм. Хэргийн шүүх хурал 8 дугаар сарын 11-ний өдөр Австралийн Макай (Mackay) хотын шүүхэд эхлэх бөгөөд тэр хүртэл цагдан хорьж магадгүй байгаа аж.

Австралийн цагдаагийн байгууллага түүнд холбогдох хэргийг 2022-2024 оны хооронд нууцлан шалгажээ. Түүнийг Австралийн хилээс гадуур хүүхдийн бэлгийн мөлжлөгийн материал хадгалсан 11 удаагийн үйлдэл, 16-аас доош насны хүүхдүүдэд зохисгүй материал түгээсэн 2 удаагийн гэмт хэрэгт буруутган шалгаж байна.

Цагдаагийнхан сэжигтний цахим шуудан, нийгмийн сүлжээг шалгахад хүүхдийн хүчирхийллийн агуулгатай 51 файл олджээ. Тэрбээр өдгөө тэтгэвэртээ суусан бөгөөд зөвхөн Индонезид үйлдсэн байж болзошгүй хэргүүдэд нь эрүү үүсгэн шалгаж байгаа аж.

Хэдийгээр сэжигтэн нь урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүй ч шүүх түүнийг өөрийн хэлхээ холбоо, санхүүгийн боломж, өндөр нөлөөгөө ашиглан оргон зайлах, гэмт хэргээ далдлах эрсдэлтэй гэж үзсэн тул батлан даалтаар гаргахаас татгалзжээ.

МОНГОЛЫН УЛСТӨРЧТЭЙ ХОЛБООТОЙ БАРИМТ

Оле Сэверүд нь 2011 оноос хойш хилийн чанадад амьдрахдаа Монгол, Индонези, Папуа Шинэ Гвинейд үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байжээ. Түүний фэйсбүүк хуудас дахь мэдээллээр тэрээр "Оюутолгой" ХХК-д томоохон албан тушаал хашиж байсан аж.

Шүүхийн мэдээллээр, анх 2020 оны 1 дүгээр сарын 22-нд түүнийг Монголд уул уурхайн компанийн удирдлагаар ажиллаж байх хугацаандаа хүүхдийн мөлжлөгийн хэрэг үйлдсэн гэх гомдлыг нэрээ нууцалсан эх сурвалж Австралийн цагдаад гаргасан байна.

Тэрбээр Монголын парламентын дэд дарга асан Х.Булгантуяагийн хүүгийн загалмайлсан эцэг гэх мэдээлэл шүүхийн баримтад дурдагдсан байна.

Монгол Улсын цагаачлалын албанаас 2025 оны 7 дугаар сард Олег хилээр нэвтрүүлэхээс татгалзах шийдвэр гаргахад, УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаар дамжуулан уг шийдвэрийг өөрчлүүлэхийг оролдож байсан тухай ч Австралийн хэвлэлүүд мэдээлжээ.

Австралгийн шүүгч Magistrate Hartigan "Оле Сэверүд өөрийн ажиллаж байсан улсууддаа тодорхой эрх мэдэл, нөлөө бүхий улстөрчидтэй холбоо тогтоож чаддагийн жишээ нь Монгол Улсын парламентын дэд дарга болон Индонезийн цагдаагийн албан тушаалтнууд юм" гэж мэдэгдсэн байна.

Олон улсын уул уурхайн томоохон компаниудад өндөр албан тушаал хашиж байсан гадаадын иргэн ийм хэрэгт холбогдсон нь салбарын хэмжээнд төдийгүй Монгол Улсын улс төр, нийгмийн хүрээнд томоохон дуулиан дагуулж байна. Хэргийг ирэх 8 дугаар сарын 11-ний өдөр шүүхээр хэлэлцэх бөгөөд олон улсын хууль хяналтын байгууллагууд түүний үйлдсэн байж болзошгүй бусад хэргүүдийг үргэлжлүүлэн нягталж байгаа аж.

Б.БАТ

Эх сурвалжийг эндээс уншина уу.

https://www.abc.net.au/news/2026-06-18/child-abuse-material

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11