НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Цахилгаан, дулааны үнэ 5%-иар нэмэгдлээ
АНАЛИЗ

Цахилгаан, дулааны үнэ 5%-иар нэмэгдлээ

2026 оны 6-р сарын 15
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

6-р сарын 5-ны өдрөөс цахилгаан, дулааны үнэ 5%-иар нэмэгдлээ. Эрчим хүчний зохицуулах хороо энэ оны 5-р сарын 29-ний өдөр цахилгаан, дулааны үнийг тус тус 5%-иар нэмэх шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр 6-р сарын 5-ны өдөр Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байгаа юм.

Цахилгааны 5%-ийн нэмэгдэл нийт улс даяар мөрдөгдөх бол дулааны үнийн 5%-ийн нэмэгдэл цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг эх үүсвэртэй, төвлөрсөн дулаан хангамжтай нийслэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсангийн хэрэглэгчдэд хамаарах юм.

Энэ шийдвэр нь сүүлийн 2 жилд цахилгааны үнийг 2 дахь удаагаа нэмсэн явдал юм.

Эрчим хүчний зохицуулах хороо цахилгааны тарифыг 2024 оны 11-р сарын 15-ны өдрөөс, дулааны тарифыг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс нэмсэн. Ийнхүү үе шаттайгаар нэмж байгаа ч цахилгаан, дулааны үнэ бодит өртгөөсөө доогуур хэвээр байгаа. Цахилгаандаа сарын ₮40-50 мянган төлдөг өрхийн хэрэглээ ₮2000-2500-аар нэмэгдэхээр болж байна.

Бүхий л үйлдвэрлэл, үйлчилгээний суурь болсон цахилгаан, дулааны үнийг огцом нэмэхгүйгээр, үе шаттайгаар нэмэгдүүлэн бодит өртөг рүү нь дөхүүлэх бодлогыг барьж байна. Эрчим хүчний зохицуулах хорооны тооцоогоор Улаанбаатар хотын хувьд цахилгааны үнийг 18%, дулааны үнийг 80%-иар нэмэх шаардлагатай байгаа. Энэ тооцоогоор нэмбэл иргэд, ААН-үүдэд ирэх санхүүгийн ачаалал тэр хэмжээгээр нэмэгдэх бөгөөд энэ ачааллыг даах чадвар хаа хаанаа байхгүй.

Улам бүр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах нь Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэгд тооцогдож, эх үүсвэрийг олшруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх олон арга хэмжээг авч байна. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлэх ажлыг тууштай хийж байгааг тэмдэглэх хэрэгтэй.

2030 он хүртэл эрчим хүчний дараах төслүүд хэрэгжинэ:

-Дулааны III цахилгаан станцын 300 МВт өргөтгөл, шинэчлэл

-Эрдэнэбүрэнгийн 90 МВт УЦС

-Дулааны IV цахилгаан станцын өргөтгөл

-Даланзадгад 50 МВт ДЦС

-Тавантолгойн 450 МВт ДЦС

-Дулааны II цахилгаан станцыг түшиглэсэн 300 МВт чадалтай шинэ станц

-“Багануур-Чойр”, “Чойр-Сайншанд”, “Сайншанд-Цагаансуварга” чиглэлийн 220 кВ ЦДАШ

-Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай чиглэлийн 220 кВ ЦДАШ

-Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ хоёр хэлхээ ЦДАШ, дэд станц

-Байдрагийн УЦС

-Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ өргөтгөх, шинэчлэх төсөл

-6 аймагт нийт 115 МВт нар болон 88 МВт чадалтай батарей хуримтлуурын станц.

ҮСХ-ны 2025 оны мэдээгээр 2015-2024 онд Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7% өсч байсан бол ойрын жилүүдэд энэ үзүүлэлт 8-10%-д хүрэхээр байна.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж