2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9


УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй хяналтын сонсголд оролцсон УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын хэлсэн үгийг “орчуулбал”, Х.Нямбаатар даргын ахалсан багийнхан нийслэлийн татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулах нь тэдний эрх. Нийслэлийн эксүүд 2.4 их наядын алдагдлыг алдагдал биш гэж хэлэх эрхтэй. Яагаад гэвэл нийслэл бол аж ахуйн нэгж, төсвөө яаж зарцуулах нь тэдний асуудал гэж. Утгачилбал манай талынхан хулгай хийсэн ч яахав дээ л гэх маягаар өмөөлж байна. Хэрэв Улаанбаатар хотын дарга нь С.Баяр эсвэл С.Баярцогт нар байгаад нийслэлийн төсвийг 2.4 их наядын алдагдалд хүргэсэн бол мань гишүүн тэднийг жинхэнэ бут ниргэж байгаа. Бараг л ардын дайсан болгоод олон нийтийн сүлжээнд дүүжилчихсэн гэдэгт мөрийцсөн ч алдахгүй. Уг нь нийслэл бол аж ахуйн байгууллага биш. Хотын дарга нийслэлийн төсвийг дур зоргоороо зарцуулах бүрэн эрхтэй хүн бүр ч биш. Тэр тусмаа нийслэлийн төсвийн алдагдал улсын төсвөөсөө давчихсан гэхээр Х.Нямбаатарын олсон, үрсэн зоос болгоныг шалгах зүйн хэрэг. Тэгж байж л хот хулгай, луйврын үүр болсон эсэхэд хариулт өгнө.
Хяналтын сонсголд О.Батнайрамдал хотын эксийн өмнөөс нулимс дуслуулаад суух биш 24 мега төслийн хэрэгжилт ба зарцуулалт, 2.4 их наядын алдагдлын талаар тайлбар өгөх ёстой гол субьект нь Х.Нямбаатар. Уг нь тэрбээр утасны араас хэрүүл хийх биш УИХ дээр очоод хийсэн ажлаа тайлагнаад суух байв. Хэрэв түүнд хийсэн ажил, хэлэх үг байсан бол шүү дээ.
Шинжээчдийн өгсөн мэдээллээр НЗДТГ-аас хэрэгжүүлж буй 16 мега төслийн нийт төсөв нь $8.1 тэрбум буюу ₮28.9 их наяд. Эдгээр төслүүдийг гадаад бонд, гадаад зээл, нийслэлийн төсөв, төр хувийн хэвшлийн түншлэл, Хятадын буцалтгүй тусламжаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Гэсэн хэдий ч гүйцэтгэл нь хангалтгүй.
Тэрбум төгрөг улстөрчдийн хувьд чихрийн цаас бол их наядын алдагдал ч О.Батнайрамдал нарт “алдагдал” биш болтлоо тэд ч, бид ч дөжирчээ. Уг нь 2.4 их наяд бол ахмад настнуудын тэтгэврийг өлхөн нэмчих төсөв. Даанч энэ мөнгийг даргын нохойг эрхлүүлэхэд зарцуулагдсан байж болзошгүй. Болзошгүй учраас нийслэлийн төсөвт хяналтын сонсгол хийх нь зүйн хэрэг.
Үеэлүүдийн “засаглал”-ын үед төрийн алба данхайж, хувийн хэвшил чардайсан он жилүүд байсан нь олон баримтаар нотлогдож буй. Жишээ нь гэхэд Улаанбаатарт нийслэлийн өмчит нэртэй 42 компани байна. Тэдний дийлэнх нь алдагдалтай ажиллажээ. Тэдгээр компаниудын ТУЗ-ын гишүүд нь гэхэд нийслэлийн төлөөлөгчид болон нийслэлийн дарга нар. "Улаанбаатар түншлэл" нийслэлийн өмчит компанийг 2025 онд байгуулж, НИТХ-ын төлөөлөгч Г.Батсайхан, Т.Даваадалай, Б.Сэмжидмаа нарыг ТУЗ-ийг гишүүдээр томилжээ
Нийслэлийн хөрөнгө оруулалттай "Хүннү" хотын хөгжлийн корпорацийн ТУЗ-ийн гишүүдээр Т.Даваадалай, М.Батбаяр, Б.Гүнболд, Н.Дугар, Б.Жигмэддорж, А.Мөнхболд, Т.Мөнхсүлд, Б.Сэргэлэнбаатар, Ч.Төгсдэлгэр нар ажилладаг. "Эмээлт" аж үйлдвэрийн паркийн захирал нь нийслэлийн төлөөлөгч, Эрүүл мэндийн байгууллагын ҮЭ-ийн дарга асан Б..Мягмар. Тус компанийн ТУЗ-д Ж.Сандагсүрэн, Б.Мөнхбаатар, Т.Отгонболд, Ц.Пүрэвхүү, Г.Билгүүн, З.Батырбек нар багтдаг
Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч Т.Даваадалай гэхэд нийслэлийн өмчит 5 компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж ирсэн байна. ТУЗ-ийн даргын сарын урамшуулал хамгийн багадаа 10 сая гэвэл сард ₮50 саяыг зүгээр сууж байгаад авдаг байсан бололтой. Зүгээр сууж байгаад, ТУЗ нэртэй сардаа чамгүй урамшуулал авчихдаг нийслэлийн төлөөлөгч нар Х.Нямбаатараа хормойдож уйлах нь аргагүй ч бололтой. Юу хүчтэй, мөнгө хүчтэй.
Энэ мэтээр ямбыг нь эдэлсэн хүмүүс ялаа үүрэх нь зүйн хэрэг. Даанч Монголд бүх зүйл урвуугаа эргэчихсэн. Ямбатан асан Х.Нямбаатар гэхэд Японоос попроод явж байхад түүнээс ял нэхэх ёстой нийслэлчүүд нь амаа олохгүй магтаж суух өрөвдмөөр.
Угтаа улаанбаатарчуудад зарцуулах ёстой ₮2.4 их наяд хаачсан бэ гэж асуух ёстой байтал “Манай Нямбаатар маш сайн ажилласан” гээд тархиа угаалгаад сууж буй хар масс бол хатуугаар хэлэхэд гэмт хэргийн хамжигчид юм.
Шударга хууль, шүүхтэй, хяналттай олон нийттэй улсад сая, сая долларыг чихрийн цаас мэт шуудай, шуудайгаар нь тарааснаа бахархалтайгаар ярьдаг улстөрчдийг барьж хориод шалгах ёстой байв. Харамсалтай нь, Монголд авлига, хулгайн хэрэгт холбогдсон дарга нар албан тушаалаас огцронгуутаа аялал, зугаалгаар гадагшаа явдаг жишиг хэдийнэ тогтсон.
Х.Нямбаатарын хувьд хийсэн ажилдаа нүүр бардам, хэлэх үгэндээ итгэлтэй байсан бол ядаж л гутлаа тослоод, зангиагаа зүүгээд Хяналтын сонсголд очих ёстой байв. Онигоотой нь, тэрбээр утасны араас томрохоос цаашгүй улстөрч гэдгээ удаа дараа харуулсаар. Түүнд Төсвийн байнгын хорооны Хяналтын ерөнхий сонсголд очихгүй байх гурван шалтгаан байна. Нэгдүгээрт, хулгай, хоёрдугаарт, хулгай, гуравдугаарт, хулгай!
Гахай тэнгэрийн царай хардаггүй, хулгайч хүний нүүр хардаггүй гэх хуучний үг бий.
Нийслэл дээр төсвийн тухай хууль зөрчигдсөн баримтууд


Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9