2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 9


Ирэх 2027 болон 2028 он бол Монгол Улсын хувьд сонгуулийн жил. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр анх удаагаа 6 жилээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа ирэх 2027 онд дуусна. Харин 2028 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүнтэй болгож өргөтгөсөн УИХ-ын хоёр дахь удаагийн сонгууль явагдана.
Жил дараалсан сонгуулийн өмнө СЕХ-ны хугацаа нь дууссан гишүүдийн шинэ томилгоо хийгдэж байна. Хуульд зааснаар СЕХ 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээс энэ удаад 4 гишүүнийг шинээр томилох гэж байна.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд СЕХ-ны гишүүнд
-Төрийн албан хаагч байх,
-Хууль зүйн болон төрийн ажлын туршлагатай байх,
-Улс төрийн нам бус байх,
-Ял шийтгэлгүй байх гэсэн шалгуур бий.
Хуулийн энэ шалгуурыг хангасан гэж үзэн энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Ариунболд, Улсын Дээд шүүхээс Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга Д.Мөнхзориг, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд, Улсын бүртгэлийн газрын дарга Д.Давааням нарыг СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлж, УИХ нээлттэй сонсгол хийн дэмжсэнийг өнгөрсөн Баасан гаригийн нэгдсэн чуулганаар томилох байсан боловч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.
Нэр дэвшигчид бүгд хуулийн шалгуурыг болон УИХ-ын сонсголыг амжилттай давсан ч эрх ашгийн хамаарал, хүний эрхийн мэдрэмж, хараат бусаар ажиллаж чадах эсэхэд ажилласан намтар түүхийг сонссон хэн ч эргэлзэхээр байгаа юм.
4 нэр дэвшигчийн нэгээс бусад нь Цагдаагийн дээд сургуулийг төгсчээ. Тухайлбал, Д.Ариунболд 1996 онд, Ж.Болд 1997 онд, Д.Давааням 1999 онд тус тус төгсчээ. Харин Дээд шүүхээс нэр дэвшиж буй Д.Мөнхзориг ШУТИС-КТМС-ийг 2003 онд төгссөн байна.
СЕХ-ны 9 гишүүний 3 нь ийнхүү цагдаагийн угшилтай хүмүүс томилогдох нь. Энэ нь айдас биш юмаа гэхэд хардалт, болгоомжлолыг төрүүлж байна. Мөн дахин 2 гишүүний бүрэн эрх дуусгавар болсон байгаа тул ойрын үед шинээр томилогдох юм. Ингэснээр СЕХ-ны бүрэлдэхүүний талаас илүү хувь нь шинэчлэгдэх юм.
Нэр дэвшигчид СЕХ-ны гишүүнээр томилогдох үндэслэлээ хэрхэн тайлбарласныг танилцуулъя.
Дашживаагийн АРИУНБОЛД
“Тухайн албан тушаалд томилогдвол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заагдсан Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх, сонгуультай холбогдсон үзэл баримтлалын заалтуудын хэрэгжилтийг хангуулах, хяналт, дүн шинжилгээ хийх чадавхыг сайжруулахад анхаарна гэлээ. Мөн сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд оролцдог холбогдох байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хоорондын мэдээлэл солилцоог сайжруулах чиглэлд санаачилгатай ажиллаж, сонгуулийг ил тод, шударга, хууль дээдлэх зарчмыг баримтлан явуулахад нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа сонгуулийн автоматжуулсан систем, түүний тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилд анхаарал тавьж ажиллана хэмээсэн. Түүнчлэн орчин үеийн технологийн дэвшлийг сонгуулийн эрх зүйн орчинтой уялдуулан нэвтрүүлэх, түүгээр дамжуулан сонгуульд бүх иргэдийн оролцоог бүрэн хангуулах зорилгоор иргэдийн сонгууль өгөх төрөл, хэлбэрийг өргөжүүлэх, сонгох, сонгогдох эрхийг хангахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллана”.
Нэр дэвшигч Д.Ариунболдын намтар.
Доржсүрэнгийн МӨНХЗОРИГ
“Сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх, залуучуудын оролцоог идэвхжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлд мэдээллийн технологийн ололтыг ашиглаж ажиллана хэмээлээ. Залуучуудын сонирхол, харилцааны онцлогт тохирсон дижитал цахим шилжилтийг сонгогчийн боловсролын хөтөлбөрт нэвтрүүлж, ухаалаг утасны аппликейшн, сошиал медиа сувгуудыг ашиглан сонгуулийн ач холбогдлыг таниулах хялбаршуулсан контентуудыг цувралаар хүргэх, их дээд сургуулиуд болон оюутны хотхон, оюутны холбоо зэрэг эрх зүйн этгээдтэй хамтран ажиллаж, залуучуудын шилжилт хөдөлгөөн, бүртгэлийн процессыг цахимжуулан хялбарчлах замаар санал өгөх боломжийг практик талаас нь судлан улсын бүртгэлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэв.
Түүнчлэн сонгогч чөлөөтэй, хүсэл зоригоороо санал өгөх нөхцөлийг бүрдүүлэх, сонгуулийн байгууллагын хариуцлага, ёс зүйг дээшлүүлж, маргааныг шуурхай шийдвэрлэх, технологийн аюулгүй байдал, итгэлцлийг бэхжүүлэх, санал тоолох төхөөрөмжийн ажиллагаа, дүн дамжуулах сүлжээний цахим аюулгүй байдлыг системийн хувьд анхаарч, шаардлагатай бол боловсронгуй болгоно хэмээсэн. Хяналтын гар тооллогыг хуулийн дагуу ил тод, эргэлзээгүй зохион байгуулах нь сонгуулийн дүнд итгэх иргэдийн итгэлийг хамгаалагддаг учир үүнд мөн анхаарч ажиллана”.
Нэр дэвшигч Д.Мөнхзоригийн намтар.
Жамсранжавын БОЛД
“Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангаж, сонгуулийг хууль тогтоомжийн хүрээнд үнэн зөв, шударга зохион байгуулах нь сонгуулийн төв байгууллагын үндсэн зорилт гэж үзэж байгаагаа илэрхийлээд, сонгуулийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ сонгуулийн хууль тогтоомж, журам, зааврын хэрэгжилтийг хангах, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт, хяналтыг боловсронгуй болгоход анхаарч ажиллана. Мөн сонгуулийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, иргэдэд үнэн зөв, шуурхай мэдээлэл хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, сонгуулийн зөрчил, маргаанаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шуурхай шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгоход анхаарч ажиллана гэж байлаа. Хууль дээдлэх, шударга, ил тод, хариуцлагатай байх зарчмыг баримтлан ажиллаж, Монгол Улсад ардчилсан сонгуулийн тогтолцоог бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулна”.
Нэр дэвшигч Ж.Болдын намтар.
Довдонгийн ДАВААНЯМ
“Сонгууль гэдэг нь зөвхөн саналын хайрцагт саналын хуудас хийх үйл ажиллагаа бус, харин иргэний өөрийн хүсэл зорилго, үнэт зүйл, эх орныхоо хөгжлийн талаарх байр сууриа төрд хүргэж буй хамгийн хариуцлагатай бөгөөд ухамсарт оролцоо гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл сонгууль бол иргэн бүрийн дуу хоолой төрийн бодлого болон хэрэгжих үндсэн гүүр бөгөөд ардчиллын амин сүнс юм. Хэрэв миний бие Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллах боломж олдвол өнөөдрийг хүртэл бий болсон сонгуулийн тогтолцооны ололт амжилтыг хадгалан хөгжүүлж, цахим хөгжил, технологийн дэвшилд суурилсан, иргэн төвтэй, ил тод, итгэл даасан сонгуулийн тогтолцоог улам бэхжүүлэхийн төлөө ажиллах болно”.
Нэр дэвшигч Д.Даваанямын намтар.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 9