2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 9


Мөнгө мөртэй гэдэг. Төрийн худалдан авалттай холбоотой эргэлзээ, хардлагыг арилгах хамгийн найдвартай арга нь мөнгөний мөрийг ил тод шалгах явдал юм. Товчхондоо, татвар төлөгчдийн бүрдүүлсэн төсвийг захиран зарцуулах эрхтэй төрийн албан тушаалтнуудын үрсэн, зарсан мөнгөний мөрийг мөшгиж байж л төр дэх авлига, хулгайтай тэмцэнэ, хувь хүний биш хуулийн засаглал бэхжинэ.
Нийслэлийн 2024-2026 онуудын төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаар ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулахаар болсон. Хяналтын сонсголыг өнөөдөр, маргааш хоёр болох юм. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулах гэж буй энэхүү ерөнхий хяналтын сонсгол нь нийслэлийн түүхэнд байгаагүй өндөр дүнтэй буюу 11 их наяд төгрөгийн зарцуулалтыг шүүн хэлэлцэх юм.
Улаанбаатар хотын 2024, 2025, 2026 онуудын батлагдсан нийт төсвийн дүн (хуримтлагдсан дүнгээрээ) 11 их наяд төгрөгийн босгыг давсан. Үндсэндээ, Улаанбаатар хотын үе, үеийн захирагч нараас Х.Нямбаатар шиг эрх мэдэлтэй, том төсөвтэй, бяртай, мөнгөтэй дарга байгаагүй. Гэвч түүний “үрсэн, зарсан” 11 их наяд нийслэлчүүдийн амьдрал, амьдрах орчныг сайжруулсан уу, аль эсвэл хотын дарга нарын авлига, хулгай болж дууссан уу?. Гэдгийг Төсвийн байнгын хорооны хэлэлцүүлгээс олон нийт олж дуулах биз. Ямар ч байсан хотын экс дарга Х.Нямбаатар болон түүний багийнхныг нээлттэй сонсголд дуудсан. Хэрэв Х.Нямбаатар хулгай, луйвар хийгээгүй бол гутлаа тосдоод зангиагаа зүүгээд очих биз. Ямар ч байсан 11 их наядаар нийслэлд ажлын байр хэр олон нэмэгдүүлсэн, нийслэлчүүдийн амьжиргааны төвшин хэдэн хувиар өссөн, мөн амьдрах орчин нөхцөл хэр дээшилсэн бэ гэдэгт хариулт өгөх ёстой гол субьект.
Нийслэлийн төсвөөр хяналтын сонсгол зохион байгуулах болсон үндэслэлээ УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Сүүлийн жилүүдэд нийслэл болон орон нутагт олон томоохон төсөл зэрэг хэрэгжиж, төрийн болон хувийн хэвшлийн оролцоотой хөрөнгө оруулалтын цар хүрээ эрс тэлсэн байна. Ингэснээр зарим төслийн нийт өртөг улсын төсвийн хөрөнгө оруулалтаас давж, төсвийн нэгдмэл бодлого алдагдаж байгаа эсэх асуудал хөндөгдөж байна.
Иймээс улсын нэгдсэн төсвийн бодлого хэрхэн хэрэгжиж байгаа, төсвийн хяналт хангалттай эсэх, төслүүдийн санхүүжилт, эргэн төлөлт, үр ашиг, хууль эрх зүйн хэрэгжилтийг нягтлан шалгах шаардлагатай гэж үзэж байна.Мөн богино хугацаанд хэрэгжиж буй төслүүдэд сонгон шалгаруулалт, санхүүжилтийн ил тод байдал, хууль зөрчсөн байж болзошгүй асуудлуудыг хэлэлцэн, УИХ-ын төсвийн хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатай байна” гэж тайлбарлаж байна. Тэрбээр хотын дарга асан Х.Нямбаатарын бодлого, шийдвэрт шүүмжлэлтэй хандаж ирсэн цөөн гишүүдийн нэг. Нийслэл Улаанбаатарыг Хятадын хараат болгож байна гэх шүүмжлэлийг нэг бус удаа хэлж байлаа. Үүнийхээ төлөө ч Х.Нямбаатарын тролл багуудад багагүй гүтгүүлсэн.
Хяналтын сонсголыг Ж.Золжаргал даргалах агаад 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлыг хэсгийн ахлагч нь УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин. Туулын хурдны замын төслөөс болж Т.Даваадалайтай муудалцаж байсан удаатай. Т.Даваадалайн хувьд эрх мэдлээ урвуулсан, эхнэрийнхээ компаниар дамжуулан мөнгө угаасан гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсон.
Хотыг төсвийг шүүн хэлэлцэх хяналтын сонсголын зохион байгуулах Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Н.Алтаншагай, Р.Батболд, Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Б.Заяабал, Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу, П.Сайнзориг, Б.Хэрлэн, Да.Цогтбаатар нарын 10 гишүүн багтсан. Н.Алтаншагай, П.Сайнзориг хоёр бол Х.Нямбаатарын Сонгинохайрхан фракцынх. Бусад гишүүдийн хувьд Туулын хурдны зам болон нийслэлийн хэрэгжүүлсэн мега төслүүдэд шүүмжлэлтэй ханддаг.
Өөрөөр хэлбэл, хяналтын сонсголыг эдийн засаг, төсвийн реформ, ил тод байдлыг шаардаж ирсэн гишүүд зохион байгуулж байгаа нь энэ удаагийн сонсгол хуурай поп төдий биш, бодитой тоо баримт дээр тулгуурласан, хариуцлага нэхсэн хурал болох хүлээлтийг үүсгэж байна.
Нийслэлийн төсвөөр 24 мега төсөл хэрэгжүүлэх нь чухамдаа Х.Нямбаатарын "Цагаан заан"-ууд байв уу гэх асуултыг тавихад хүргэж байна. Дөрвөн жилийн дотор 24 мега төсөл хэрэгжүүлсэн түүх дэлхийд үгүй. Дэд бүтцийн гэх нэртэй тэдгээр төслүүдийг гүйцэтгэгчид нь нийслэлийн төлөөлөгчид, мөн хотын экс дарга нартай холбоо, сүлбээтэй хүмүүс. Хотын төсвөөр хэрэгжүүлж буй төслийн гүйцэтгэгчээр хотын дарга нарын, нийслэлийн төлөөлөгчдийн компани шалгарна гэдэг мэдээж ноцтой асуудал. Хулгай, луйвар болох нь нэн ойлгомжтой.
Тиймээс Улаанбаатар хотын сүүлийн 3 жилийн төсвийн үрэлгэн байдал, түгжрэлийг бууруулах нэрээр хийгдсэн үр дүнгүй худалдан авалтууд, нууц гэрээнүүдийг энэ сонсголоор ил гаргах ёстой. Иргэдийн татварын мөнгө болох 11 их наяд төгрөг хэрхэн "угаагдсан", үүнд хотын дарга Х.Нямбаатар болон түүний баг ямар үүрэг гүйцэтгэсэн бэ гэдгийг Ж.Золжаргалаар удирдуулсан сонсгол, Д.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг баримттайгаар дэлгэж чадах уу гэдгийг харах л үлдлээ. Хамгийн гол нь Х.Нямбаатарын “цагаан заан”-ыг тэжээж, тэтгэх мөнгийг нийслэлийн иргэд бид халааснаасаа төлнө. Тэр мөнгө даргын нохойн стейк болно.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 9