2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 15


BBC (2026-06-11)
Өнгөрсөн онд 30 гаруй сая хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан хэрэгтэй холбогдуулан Өмнөд Солонгосын цахим худалдааны гигант "Купанг" (Coupang) компанийг $400 саяар (299 сая фунт стерлинг) торгох шийдвэрийг тус улсын эрх баригчид гаргажээ. Энэхүү торгууль нь Сөүл хотын Хувийн мэдээллийг хамгаалах хорооноос (PIPC) мэдээлэл алдагдуулсан хэрэгт ногдуулсан түүхэн дэх хамгийн өндөр дүн юм.
Уг алдагдлын улмаас Өмнөд Солонгосын "Амазон" гэгддэг, тус улсын хамгийн том цахим худалдааны платформ болох "Купанг"-ийн зарим хэрэглэгчдийн нэр, холбоо барих болон хүргэлтийн хаяг, захиалгын түүх зэрэг мэдээллүүд ил болсон байна. "Купанг" компани BBC агентлагт өгсөн ярилцлагадаа "хэрэглэгчдийг чирэгдүүлсэндээ гүнээ харамсаж буйгаа" илэрхийлээд, аюулгүй байдлын арга хэмжээгээ чангатгахаа амласан ч хорооны шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд гомдол гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.
Энэхүү хэрэгт өртсөн хэрэглэгчдийн тоо нь Өмнөд Солонгосын 50 орчим сая хүн амын тэн хагасаас илүү хувийг эзэлж байгаа юм. Лхагва гаригт PIPC хорооноос хувийн мэдээлэл алдагдуулсны төлөө 423.6 тэрбум вон, мөн хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл цуглуулсны төлөө нэмж 201 тэрбум воны торгууль ногдуулснаа зарлав. Хорооны дүгнэлтээр, нэвтрэх эрхийн түлхүүрийн удирдлага болон хандалтын хяналт сул байснаас үүдэн 37.5 сая орчим хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсан гэж үзжээ.
Харин "Купанг" компанийн зүгээс тэдний гаргасан тайлбар болон хохирлыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг комисс шийдвэр гаргахдаа хангалттай тусгаж үзээгүй хэмээн мэдэгдсэн юм. "Бид PIPC-ийн албан ёсны тогтоолыг хүлээн авсны дараа хууль эрх зүйн хүрээнд бодит үнэнийг тогтоох болно" гэж тус компани мэдэгдэв.
Энэхүү шийдвэр нь өнгөрсөн 11-р сард гарсан мэдээлэл алдагдсан тухай гомдлын мөрөөр хэдэн сарын турш явуулсан мөрдөн байцаалтын үр дүнд гарчээ. Компанийн төв байр АНУ-д байрладаг хэдий ч орлогынхоо дийлэнх хэсгийг Өмнөд Солонгосоос олдог байна. Тухайн үед "Купанг" компани 4500 хэрэглэгчийн бүртгэлд асуудал үүссэнийг мэдээд эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдсэн гэж тайлбарлаж байв. Гэвч дараагийн шатны шалгалтаар Өмнөд Солонгос дахь 34 сая орчим хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан байж болзошгүй нь тогтоогджээ. Мэдээллийн халдлага бүр зургадугаар сараас эхлэн гадаадад байрлах серверээр дамжин хэрэгжиж эхэлсэн гэж үзэж байна.
Хэрэг явдлын дараа "Купанг" компанийн тэргүүн Пак Дэ Жун уучлалт хүсэн албан тушаалаасаа огцорч, түүний оронд захиргаа хариуцсан захирал Харольд Рожерс түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ.
Өмнөд Солонгос нь мэдээллийн нууцлалын хатуу стандарттай хэдий ч өнгөрсөн онд тус улсын томоохон компаниуд цахим халдлагад өртөх тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Тухайлбал, тус улсын хамгийн том үүрэн холбооны оператор "SK Telecom" компани 20 гаруй сая хэрэглэгчийн мэдээлэл алдагдуулсныхаа төлөө $100 саяар торгуулж байжээ.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 15