
Д.Цогтбаатарын мэнсплэйнинг: Бай нь яг Б.Батцэцэг байсан уу!
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн (2026.04.16) хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын дунд явган хэрүүл болжээ. Зарим хэвлэлүүд хүлээж байсан мэт тэдний хэрүүлийг “баяртай”-гаар сэвэв. Аль ч улсын улстөрчид өөр хоорондоо хэрэлдэх, маргах нь байдаг л үзэгдэл. Тэр ч байтугай экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын индэр дээрээс асуулт тавьсан эмэгтэй гишүүнд мэнсплэйнинг хийгээд олон нийтийн сүлжээнд буллидэж байсан нь жилийн өмнөх үйл явдал шүү дээ.























