2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 12

Тус улсын эрүүл мэндийн салбар бол эдийн засгийн гол хөрөнгө бөгөөд үүнийг сайжруулснаар улсын төсөвт 72 тэрбум фунт стерлингийн ашиг авчрах боломжтойг "Эрүүл мэндийн сан" (Health Foundation) судалгааны байгууллага онцолжээ.
The Guardian (2026-07-19)
Нэгэн шинэ судалгаанаас үзэхэд Их Британи улс сүүлийн жилүүдэд тасралтгүй муудаж буй хүн амынхаа эрүүл мэндийн байдлыг 2014 оны түвшинд авчирч чадвал тус улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2 хувиар өсөж, улсын төсөвт 72 тэрбум фунт стерлингийн томоохон хэмжээний санхүүгийн ашиг авчрах магадлалтай байна.

Их Британид ажилчид үдийн цайны цагаар амралтын завсарлага авдаг. Тус тайланд үндэстний эрүүл мэндийг сайжруулах нь эдийн засгийн өсөлт болон улсын санхүүг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Судалгааны "Health Foundation" төвөөс нийтэлсэн тайланд дурдсанаар, төрийн бодлого боловсруулагчид үндэстний эрүүл мэндийг зүгээр нэг зардал биш, хамаг үнэ цэнтэй эдийн засгийн хөрөнгө хэмээн үзэж, үнэлэх цаг нь болсон гэж үзэж байна.
Судалгааны зохиогчид "Хүн ам эрүүл байх нь хүмүүст урт хугацаанд сайн сайхан амьдрах, нийгэмдээ хувь нэмрээ оруулах боломжийг олгож, хүчирхэг нийгмийг цогцлооход тусалдаг. Түүнчлэн эрүүл ажиллах хүч бол манай эдийн засгийг хөдөлгөгч гол хөдөлгүүр юм. Хүмүүс хөдөлмөрийн зах зээлд хамрагдаж чадах уу, хэр үр дүнтэй ажиллах вэ, хөдөлмөрийн зах зээлд хэр удаан тогтвортой үлдэх вэ гэдэг нь тэдний эрүүл мэндээс шууд хамаардаг" хэмээн тэмдэглэжээ.
Тус байгууллагын тооцоолсноор, 2022-2024 он хүртэлх хоёр жилийн хугацаанд тус улсын иргэдийн эрүүл, урт наслах магадлал (эрүүл амьдралын хугацаа) даруй хоёр жилээр буурсан байна. Ингэснээр Их Британи улс нь дэлхийн хамгийн баян 21 орны дундаас хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт нь ийнхүү дордсон ердөө тавхан улсын нэг болжээ.
Яг ижил хугацаанд Их Британид архаг болон урт хугацааны өвчлөлтэй, хөдөлмөрийн насны иргэдийн тоо 11.7 саяас өсөж, 15.7 саяд хүрсэн байна.
Илтгэлд эрүүл мэндийн хүртээмж болон амьдралын чанарын тэгш бус байдлыг мөн хурцаар хөнджээ. Тухайлбал, хамгийн чинээлэг бүс нутгийн 10%-д амьдарч буй иргэд хамгийн ядуу бүсийн 10%-ийн иргэдтэй харьцуулахад даруй 20 жилээр илүү эрүүл саруул амьдрах магадлалтай байна.
Хүн амын дунд өвчлөл нэмэгдэхийн хэрээр Үндэсний эрүүл мэндийн тогтолцоо (NHS)-ны зардал болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийн төсөв үлэмж хэмжээгээр өсдөг. Гэвч үүнээс гадна хүмүүс өвчний улмаас ажил хийж чадахгүйд хүрэхэд улс оронд орох ёстой татварын орлого болон эдийн засгийн нийт үйлдвэрлэл асар ихээр алдагддаг болохыг "Health Foundation" онцгойлон анхааруулж байна.
Тэдний хийсэн загварчлалаас үзвэл, хүн амын өвчлөлийн түвшнийг 2014 оны хэмжээнд хүртэл бууруулж чадвал эдийн засгийн гарцыг 57 тэрбум фунт стерлинг буюу ДНБ-ий 2 хувиар нэмэгдүүлэх боломжтой ажээ.
"Health Foundation"-ий Эрүүл мэнд ба тэгш бус байдал хариуцсан захирал Дэвид Финч хэлэхдээ: -"Хөдөлмөрийн насны хүн амын эрүүл мэндийг 2014 оны түвшинд сэргээснээр эдийн засгийн гарцыг 57 тэрбум фунт стерлингээр чөлөөлөөд зогсохгүй, татварын орлогыг нэмэгдүүлж, нийгмийн хамгаалал болон NHS-ийн зардлыг бууруулах замаар улсын төсөвт 72 тэрбум фунт стерлингийн дэмжлэг үзүүлэх боломжтой" гэв.
Тэрбээр цааш нь "Эрүүл мэндийг сайжруулах нь шинээр томилогдсон засгийн газрын зорилт, бүс нутаг бүрт тэгш, чанартай өсөлтийг бий болгох амлалтаа биелүүлэхэд амин чухал үүрэгтэй" хэмээн нэмж хэлэв.
Лейборист нам засгийн эрхийг авахдаа NHS-ийн үйл ажиллагааг засаж сайжруулах, ялангуяа эмнэлгийн хүлээлгийн жагсаалтыг богиносгох асуудлыг өөрсдийн мөрийн хөтөлбөрийн төвд тавьсан. Гэвч судалгааны байгууллагын зүгээс эрүүл мэндийг "эдийн засгийн хөрөнгө" гэж үзэх нь бодлого боловсруулагчдын анхаарлыг зөвхөн өвчнийг "эмчлэх" төдийгөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ рүү шилжүүлэхэд тусална гэж үзэж байна.
"Эрүүл мэндийг сайжруулснаар эдийн засгийн бүх хүндрэлийг шийдэж чадахгүй, эсвэл бүх өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжгүй нь үнэн. Гэвч энэ нь эдийн засгийн чадамжийг бэхжүүлэх, төсвийн тогтвортой байдлыг хангах, ард түмний амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ" гэж тайланд дурджээ.
Хүн амын өвчлөлийг бууруулах, ажиллах хүчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг шийдвэрлэх асуудал нь шинээр томилогдож буй Ерөнхий сайд Энди Бёрнхэмийн хувьд хамгийн тулгамдсан асуудлуудын нэг байх болно.
Тэрбээр ирэх намар хоёр чухал тайланг хүлээн авч танилцахаар төлөвлөж байна. Үүний нэг нь эрүүл мэндийн шалтгаанаар боловсрол эзэмшээгүй, ажил хөдөлмөр эрхлээгүй, сургалтад хамрагдаагүй байгаа 1 сая орчим залуучуудын асуудлаарх Алан Милбүрний тайлан бөгөөд нөгөөх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийн тогтолцоог хэрхэн шинэчлэх талаарх Стивен Тиммсийн тайлан юм.
Мөн Бёрнхэм нийгмийн халамж, асрамжийн салбарт үүсээд буй хямралыг шийдвэрлэх асуудлыг өөрийн хөтөлбөрийн дээгүүрт эрэмбэлсэн бөгөөд Баронесса Луиз Кэйсигийн удирдаж буй энэхүү асуудлыг шалгах комиссын эцсийн тайланг гаргах хугацааг наашлуулах төлөвлөгөөтэй байна. Уг комисс уг нь 2028 он хүртэл тайлангаа танилцуулах хуваарьгүй байсан юм.
"Health Foundation"-ий энэхүү судалгаа нь өөр нэгэн нөлөө бүхий судалгааны байгууллага болох "Resolution Foundation"-ийн саяхан гаргасан анхааруулгатай яв цав нийцэж байна. Тус төвөөс Их Британийн төсвийн хүнд нөхцөл байдалд хүн ам зүйн өөрчлөлтөөс гадна хүн амын эрүүл мэндийн доройтол хамгийн том хүчин зүйл болж байгааг сануулсан юм.
Сангийн сайд Рейчел Ривзийн баталсан хоёр удаагийн төсвийн хүрээнд нэмэгдүүлсэн татварын орлогын ихэнх хэсэг нь NHS рүү шилжсэн. "Resolution Foundation"-ий тэмдэглэснээр, эрүүл мэндийн салбарын зардал нь өрийн хүүгийн төлбөрийг хасаад, засгийн газрын нийт зарцуулалтын 4 фунт стерлинг тутам тутмын 1 фунтыг нь эзлэх хэмжээнд хүрчээ.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 12