2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 20
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26


Хэрэвзээ У.Хүрэлсүхийн ухаан бөгөөд эр зориг нь эс хүрсэн бол өнөөдөр Монгол Улс Л.Оюун-Эрдэнийн дарангуйлалд орчих байв.
Парламентын гишүүд, сөрөг хүчний намууд түүнийг шүүмжлэх нь бүү хэл өөдөөс нь муухай харвал 15 давхрын гүтгэлэг, доромжлолд өртдөг байсан нь саяхан. Одоо ч тэд өөрсдийг нь шүүмжилсэн болгоныг шонд өлгөж, "шоронд" хийсэн хэвээр. Олон нийтийн сүлжээнд өрсөлдөгчдөө хүчирхийлэгч, залилагч, “хүн идэгч” болгож дуусгадаг. Энэхүү херотехнологид "хэрчүүлээгүй", хилсээр гүтгүүлээгүй улстөрч Монголд цөөхөн.
Тэд халаасны хэвлэл, “хиамны цех”-ээ ашиглан хэн нэгнийг хэвлэл, сошиалаар хилсээр “дүүжилж алах”-даа мэргэшсэн. Араас нь АТГ, ЦЕГ, ТЕГ гэх гурван үсэгтэй хууль, хүчний байгууллага ашиглан эхнэр нөхөр, үр хүүхдийг нь хүртэл айлгаж, дарамтлуулдаг байсан тухай иргэн П.Хишигбаяр шүгэл үлээсэн бий.
Түүний туулсан хэлмэгдүүлэлтийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу нар ч амссан.
Тэрчлэн Л.Оюун-Эрдэнэ огцроогүй бол “Огцрох амархан” жагсаалын залууст аль хэдийн хилсээр хэрэг тохоод шоронд хорьчихсон байх байлаа. Юу үнэн, энэ үнэн. Туулын хурдны замыг эсэргүүцвэл захиргаадалтын арга хэмжээ авна гэж Л.Оюун-Эрдэнэ сүрдүүлж зогссон нь саяхны үйл явдал. Иймээс Л.Оюун-Эрдэнэ огцроогүй бол Туулын хурдны замыг эсэргүүцсэн хүмүүс ч цагдаа, шүүхийн дарамт, сүрдүүлэгт өртөх байв. Иргэд талбай дээр гарч жагсах нь бүү хэл олон нийтийн сүлжээнд ил цагаан шүүмжлэхээс айхад хүрэх байсан.
Тэд улсаа тонож, бусдыг дээрэмдэх үйл ажиллагаагаа элдвийн хар дуулиан, хүчин, хүчирхийллийн хар бараан дүрс бичлэгийн ар хударгаар үйлддэг байсан нь гашуун үнэн.
Үүний хамгийн сүүлийн жишээ нь Эпштейнтэй нийлээд Ц.Элбэгдорж хүүхдээ идсэн гэх хүн үнэмшихийн аргагүй цуурхал. Энэ бол тэдний гүжир гүтгэлгийн нэгээхэн жишээ. Монголд хүүхэд шараад идэх нь бүү хэл хүүхэд зодвол Эрүүгийн хуультай улс.
Өнгөрсөн хугацаанд 15 давхраас нийгмийг хамгийн муу муухай, хар бараан мэдээллээр бөмбөгдөж, утга уянгын солиоролд "живүүлж" ирсэн нь чухамдаа Л.Оюун-Эрдэнийн булхай луйврын олоод мэдчих вий гэсэндээ юм. Энэ бол тэдний хамгийн бохир хийгээд хамгийн их гаршсан технологи гэхэд буруудахгүй.
Хүн үнэмшихийн аргагүй энэ мэт дуулиандаа хүнээс ичихээ байсан ордны галзуучууд, гудамжны жүжигчид, талбайн шантаажчидаа ашиглана. УИХ-ын гишүүн М.Нара, жүжигчин асан Б.Цэцэг, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар болон халаасны хэвлэлүүдээрээ олны тархийг угааж, араар нь авлига, хулгай хийж ирсэн нь бичигдээгүй хууль болсон байв.
Тэд өнөөдөр ч У.Хүрэлсүх, Н.Учрал нарыг дарангуйлал тогтоосон гэх тархи угаах ээлжит даалгавраа гүйцэтгэсээр яваа.
Өнгөрсөн хугацаанд Монгол төрийн бодлогыг улс төрийн намууд биш бохир гүтгэлэг, хулгай луйварт гаршсан улс төр-бизнесийн картел тодорхойлж ирсэн. Тэд бол Женко.Баттулга, Херо.Баатар, экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга асан Х.Нямбаатар, “Бодь”-ийн Д.Баясгалан нар.
Тэрхүү мафи нүүрсний хулгайн мөнгөөрөө УИХ-ыг Засгийн газартай нь, Засгийн газрыг Улаанбаатарын захиргаатай нь, хуулийг нь хууль тогтоогч, хууль хэрэгжүүлэгчидтэй нь, хэвлэл мэдээллийг олон нийтийн сүлжээтэй нь, эрх баригчдыг сөрөг хүчинтэй нь базчихсан байсан. Тэдний сүүлчийн хоргодох цайз болсон хотын дарга асан Х.Нямбаатарыг огцруулаагүй бол улаанбаатарчууд уух усгүй болж, тэрбээр ундны усаа хятад нинжа нарт зарчих байв.
Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал нар МАН-ын дарангуйллыг тогтоож байгаа юм биш мафийн системтэй тэмцэж байгаа юм. Улс төр-бизнес дэх гадны БЭТ-үүдээс улсаа чөлөөлж байгаа юм. Ингэж байж л Монголын ардчилал, чөлөөт эдийн засаг хамгаалагдана.
Л.Оюун-Эрдэнийг угсарсан мафийн төр үнэндээ 15 толгойтой атгаалжин хар МАНГАС болчихсон байсан. Юу үнэн гэвэл энэ бас үнэн!
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 20
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26