
Туулын хурдны замын төслийг бүр зогсоож, Х.Нямбаатарыг огцруулаад зогсохгүй шалгах ёстой!
Хүн харвал хэрэлдэхээс, гөлөг харвал чулуу шидэхээс буцдаггүй хотын дарга Х.Нямбаатар гэнэт бүлх залгиснаас харвал тунчиг хүнд байдалд орсон шинжтэй. Манайхан л болсон хойно “уйлчих гээд хэцүү байхад олон юм асуугаад байх юм” гэж шоглож сууна. Гэхдээ наргианы наян хувь нь үнэн байдаг гэдэг.






















