2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 12


Монгол Улс болон Евразийн Эдийн засгийн холбоо хооронд байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээр энэ 7-р сарын 22-ны өдрөөс хэрэгжиж эхэлж байна.
Гурван жилийн хугацаатай байгуулагдсан энэхүү хэлэлцээрийн хүрээнд хоёр тал харилцан 367 бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй, эсвэл нэн хөнгөлөлттэй татвартайгаар экспортолж, импортлох боломжтой болж байна.
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших 30 гаруй жилд анх удаагаа Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан нь ЕАЭЗХ болж байна. 11 жилийн өмнө Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан. Японтой байгуулсан хэлэлцээр нь худалдаанаас гадна хөрөнгө оруулалтын хэсэгтэйгээр ялгаатай.
Харин ЕАЭЗХ-той байгуулсан энэхүү хэлэлцээр нь зөвхөн худалдааны гэдгээрээ онцлогтой, компакт хэлэлцээр юм.
ЕАЭЗХ нь ОХУ, Беларус, Казахстан, Киргизстан, Армян гэсэн таван гишүүнтэй 180 сая хэрэглэгчтэй том зах зээл. Гэвч Монголын хувьд эдгээр оронтой хийж буй худалдааны эргэлт тэнцвэргүй, 90% нь Орост, үлдсэн 10% нь бусад 4 гишүүнд ногдож буй. 2024 оны байдлаар Монгол Улс ЕАЭЗХ-ны улсууд руу $110.1 саяын бараа, бүтээгдэхүүн экспортолсон бол $2.9 тэрбумын импорт хийжээ. Монголчууд $25-ын бараа импортолж аваад эргүүлээд $1-ын экспорт хийсэн гэсэн үг.
Монголоос экспортлох барааны 97% нь ХАА болон МАА бүтээгдэхүүн эзэлж байна. Монголын 367 нэр төрлийн барааг үндсэнд нь:
-ХАА, хүнсний бүтээгдэхүүн: Мах, махан бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн;
-Хөнгөн үйлдвэр: Ноос, ноолуур, нэхмэл болон оёмол бүтээгдэхүүн;
-Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн: Арьс шир болон зарим боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд гэж ангилж болно.
Харин ЕАЭЗХ-ноос Монгол руу экспортлох бараанд хүнс (гурил, гурилан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, цөцгийн тос, махан бүтээгдэхүүн), ХАА-н бараа (үр тариа, мал, амьтны тэжээл), тоног төхөөрөмж (ХАА-н тоног төхөөрөмж, хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл, үүнд, автомашин, автобус, ачааны тэрэг, тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүд, түүний сэлбэг, эд анги, уул уурхайн тоног төхөөрөмж, төмөр замын тоног төхөөрөмж), аж үйлдвэрийн бараа (барилгын материал, метал хийцүүд, хоолой, полимер, пластик эдлэлүүд, дугуй, азотын бордоо, эм), эрчим хүчний бүтээгдэхүүн (шатахуун, дизель түлш) зонхилж байна.
Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр 367 барааны дийлэнх нь татваргүйгээр нэвтэрнэ, цөөн хэдэн бараа, бүтээгдэхүүнд квот тогтоосон. Татваргүйгээр гадна хөнгөвчилсөн процедураар (4 цагийн дотор) хилээр нэвтрүүлнэ, 5000 евро хүртэлх үнийн дүнтэй барааг нэвтрүүлэхэд гарал үүслийн гэрчилгээ байхад хангалттай зэрэг нь худалдааг хөнгөвчилж, бизнес эрхлэгчдэд том давуу тал бий болгож байна.
Евразийн Эдийн засгийн комиссийн Худалдааны сайд Андрей Слепнев энэхүү хэлэлцээрээр ЕАЭЗХ бусад түншдээ олгоогүй давуу байдлыг Монголд олгож байгааг өнгөрсөн 2-р сард УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр онцолж байсан. Тухайлбал, ЕАЭЗХ гишүүн бусад орондоо үхрийн махны тариф 50%, хүнсний олон бүтээгдэхүүнд 20%, хөнгөн үйлдвэррийн бүтээгдэхүүнд 17%-ийн татвар ногдуулж байгаа бол эдгээр татварыг Монголын хувьд тэглэж байгаа юм.
Шинэ хэлэлцээр нь Монголын эдийн засагт эерэг үр дагавар авчирч, экспортын барааны бүтцэд ихээхэн өөрчлөлт оруулна гэж үзэхийн зэрэгцээ мөн сөрөг үр дагавартай авчрах болгоомжлол бий.
367 барааны 40% нь одоо Монголын экспортод гаргаж байгаа бараа эзэлж байгаа бол 90% нь одоо ЕАЭЗХ-ноос импортолж буй бараа юм.
Хэлэлцээрээр гаалийн татварыг 0-лэж, эсвэл бууруулж байгаа ч гэлээ НӨАТ, онцгой албан татвар болон экспортын бараанд ногдуулдаг тарифын бус хоригууд хөндөгдөөгүй хэвээр үлдэж байгаа. Тарифын бус хориг гэдэг нь малын гаралтай бүтээгдэхүүнд тавигддаг эрүүл ахуйн хорио цээр юм.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 12