
Тооноор орсон “кнопчид”: Жагсаалтын гишүүдийн бодит төрх
“УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар нам эвслээс нэр дэвшүүлэхэд 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэж УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан. Энэ бол тойрогт нэр дэвшүүлэхэд тавигдах шаардлага. Харин жагсаалтаар нэр дэвшүүлэхэд 1:1 гэсэн хүйсийн харьцаатай байна гэх хуулийн зохицуулалт бий. Дэлхий нийтээр улс төр дэх хүйсийн тэгш төлөөллийг хангах чиг хандлагаас Монгол Улс ч хойш суухгүйн тулд 2023 онд хуульдаа ийн өөрчлөлт оруулсан.






















