2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 10
2026 оны 7-р сарын 9
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 6


Дэлхий нийтээрээ алтыг учирч болзошгүй хямралын стратегийн хамгаалалт гэж үзэн нөөцөө нэмэгдүүлж байхад Монголд харин эсрэгээрээ нөхцөл байдалтай байна. Монголбанкны албан мэдээгээр 2024 онд 16 тонн, 2025 онд 10 тонн болж алт тушаагдсан бол энэ 2026 оны эхний 5 сарын байдлаар 2.5 тонн болж буурсаар байгаа юм.
Global Public Investor (OMFIF)-ийн 2026 оны 6-р сарын тайланд дурдсанаар улс орны Төв банкууд алтны нөөцөө улам нэмэгдүүлсээр байна. Тайланд дурдсанаар Төв банкуудын 82% нь алтыг биетээр эзэмших нь өмнөх оноосоо 71%-иар өссөн гэжээ.
Алтны үнэ өнгөрсөн 1-р сард түүхэн дээд цэгтээ хүрч $5,000 давсан. Сүүлийн саруудад ялимгүй буусан ч 2026-2027 онд өндөр хэвээр байна гэж шинжээчид үзэж байна. Учир нь, дэлхий дахины геополитикийн нөхцөл байдал тогтворгүй хэвээр, газрын тосны бүтээгдэхүүний үнэ савлах магадлал өндөр байсаар байна.
Алт нь Төв банкуудын хувьд эрсдэлийн удирдлагын үндсэн хэрэгсэл болж байна, энэ нь дэлхийн санхүүгийн систем илүү олон туйлт болж буй өөрчлөлтийн нэг хэсэг гэж OMFIF тайландаа онцолжээ.
Ийм нөхцөлд Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцэл болон төгрөгийн ханшид үзүүлэх дарамтыг бууруулж, улмаар эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх ач холбогдолтой.
Чухам энэ үүднээс Уул уурхайн зарим төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас 6-р сарын 26-ны өдөр өргөн барьсан ч хэлэлцүүлгийн шатнаас Засгийн газар эргүүлэн татлаа. Энэ төслөөр Гацуурт болон Эрээн-Баавгайтын алтны ордыг эргэлтэд оруулах байсан.
Эдгээр ордын нийт нөөц 52.8 тонн юм. Ордууд эргэлтэд орсноор Монголбанкинд жил бүр тушаах алтны хэмжээ 5 орчим тонноор нэмэгдэх тооцоог Засгийн газар хийсэн.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах Гацууртын алтны үндсэн ордын үйлдвэрлэлийн нөөц 42.3 тонн, Эрээн-Баавгайтын алтны үндсэн ордын үйлдвэрлэлийн нөөц 10.5 тонн юм.
Гацуурт ордын тухайд
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр тогтоолоор Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулж, 2016 оны 2-р сарын 4-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34%-иар тогтоосон. Гэвч 2020 оны 47 дугаар тогтоолоор ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийн зарим талбай Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагтай давхацсанаар төсөл хэрэгжих боломж хязгаарлагдсан.
Гацууртын төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд 4 тонн хүртэл алт тушааж, $500-600 саяын борлуулалтын орлого бүрдүүлэх боломжтой. Хөрөнгө оруулагчаас төслийг төрийн 34%, хувийн хэвшлийн 66%-ийн оролцоотой хэрэгжүүлэх, ₮500 тэрбумын урьдчилгаа төлбөр төлөх, ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээгдсэнээс хойш 8 сарын дотор олборлолтыг эхлүүлэх санал ирүүлсэн. Урьдчилсан тооцоогоор төслийн хугацаанд Үндэсний баялгийн санд $3.56 тэрбум төвлөрүүлэх боломжтой бөгөөд энэхүү тооцоог хөрөнгө оруулалтын гэрээ, татварын нөхцөл, төрийн оролцооны эцсийн хэлбэртэй уялдуулан нарийвчилна хэмээн тооцоолсон.
Эрээн-Баавгайтын ордын тухайд
Эрээн-Баавгайтын алтны үндсэн ордын зарим талбай мөн Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагтай давхацсан. Иймд УИХ-ын 2020 оны 47 дугаар тогтоолын хавсралтад оруулах өөрчлөлтийн хамрах хүрээнд тогтоолын 1 дүгээр хавсралтаар хилийн заагийн давхцалыг зохицуулахаар тогтоолын төсөлд тусгасан.
Эрээн-Баавгайтын ордоос Үндэсний баялгийн санд $883 сая төвлөрүүлж, Монголбанкинд жил бүр 1 тонн алт тушааж, $120-150 саяын борлуулалт хийх боломжтой.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 10
2026 оны 7-р сарын 9
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 6