
SOS: Хар тамхи ЕБС-ийн хаалгаар орлоо?!
“Манайх 6 хүүхэдтэй. Том охин маань 19 настай. Их сургуульд сурдаг. Хичээлдээ маш сайн байсан ч 9-р ангиасаа муудаж эхэлсэн. Гэвч ЭЕШ-аа 700-гаас дээш оноотой өгч хүссэн сургуульдаа элсэн сурч эхэлсэн. Их нойргүйтнэ, эсвэл маш их унтана, орондоо өнжинө, тэгэж байснаа найз нартайгаа уулзана гэж гарч яваад үүрээр орж ирдэг байлаа. Би орон гэртээ тусалсангүй, хувиа хичээсэн гэх мэтээр их загнадаг байсан. Бид хоёр муудалцаж би маш муухайгаар загнасан шөнө нь амиа хорлохыг оролдсон учир сэтгэл зүйчид хандлаа. Сэтгэцэд нөлөөдөх бодис хэрэглээд 4 жил болжээ. Санаанд оромгүй маш их зовлон туулж явжээ охин минь. Бага дүү нарт л анхаараад охиноо биеэ даачихсан, хичээл сурлага нь сайн, нийтэч гэх мэтээр бодоод зүгээр л орхичихсон байж. Энэ зүйл бол өсвөр настай хүүхэдтэй айл бүрийн хаалгыг тогшчихсон, гэрт чинь ороод ирчихсэн зүйл юм байна шүү. Манайх архи тамхи огт хэрэглэдэггүй, орон гэртээ хэрүүл уруулгүй хүмүүс. Та бүгд хүүхэд чинь ямар нэг байдлаар нойргүйдэж, шөнө холхиж, заримдаа маш хэвийн болж, заримдаа бүр орноосоо босохгүй, хааяа найзуудтайгаа хонодог, шоуддаг л бол анхаараарай...” Энэ бол нэгэн ээжийн нийгэмд өгсөн анхааруулга.























