2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 15


Их Британийн Уэст-Мидлендс (West Midlands) бүсийн жолооч нар хэт халалтын үеэр автобус дотор “тэсэхийн аргагүй” байгааг хэлж, ажилчид болон зорчигчдын тав тухтай байдал аюулд учирч буйд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлэв.
The Guardian (2026-07-20)
Уэст-Мидлендс хотын автобусны жолооч нар хэт халалтын үеэр ажлын байрны нөхцөл байдал “аймшигтай” байгаа бөгөөд жолоочийн бүхээг дэх температур Цельсийн 40 хэмд хүрсэн талаар ярилаа.
Их Британи улс дараалсан гурван удаагийн хэт халалт, хуурай цаг агаарт нэрвэгдээд байгаа бөгөөд өнгөрсөн сард температур 37 хэмээс давж, түүхэн дэх хамгийн халуун Зургаадугаар сар тохиосон юм. Өнгөрсөн долоо хоногт Цаг уурын албанаас (Met Office) цаг уурын энэхүү эрс тэс байдал нь Их Британийн хувьд “шинэ хэвийн үзэгдэл” болж байгааг анхааруулсан байна.
Уэст-Мидлендс чиглэлд ажилладаг, нэрээ нууцлахыг хүссэн гурван жолооч тээврийн хэрэгсэл доторх нөхцөл байдал “тэсвэрлэхийн аргагүй” байгааг хэлээд, агааржуулалтын систем хангалтгүй байгаа нь ажилчид болон зорчигчдын аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн шүүмжилжээ. Эдгээр жолооч нар тус бүр “National Express” компанид 20 гаруй жил ажилласан туршлагатай аж.
“Нуруу, нүүр гээд хаа сайгүй хөлс цувж, үнэхээр аймшигтай, дэндүү халуун байна” гэж нэгэн жолооч ярив. “Зарим жолооч нар туйлдаж ядарсан нь илт харагдаж байхад л ажлаа үргэлжлүүлсээр байна. Шөнө халуунаас болоод унтаж чадахгүй хоночихоод, маргааш нь ажилдаа ирж, 12 тонн жинтэй хүнд механизмыг өндөр анхааралтай жолоодох шаардлагатай болдог.”
Өөр нэг жолооч нөхцөл байдлыг дүрслэн хэлэхдээ: “Яг л өмдөндөө шээчихсэн юм шиг л мэдрэмж төрдөг. Цамц гэж шал нойтон. Тэр байтугай автобус дотор зорчигчид ухаан алдаж унах тохиолдол ч гарсан” гэжээ.
Үргэлжилсэн халуун байгаа нь Их Британи болон Европ даяар тээврийн салбарын ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийн асуудалд дахин анхаарал хандуулахад хүргэж байна.
Өнгөрсөн долоо хоногт Ногоон намын парламентын гишүүн Ханна Спенсер (Hannah Spencer) ажлын байрны хамгийн өндөр температурын хязгаарыг тогтоох тухай хуулийн төслийг парламентад өргөн барихаа мэдэгдсэн. Мөн Зургаадугаар сард Лондон хотын дарга Садиг Хан (Sadiq Khan) хэт халалтын үеэр автобусны жолооч нарт нэмэлт дэмжлэг үзүүлэхээ амласан юм.
Түүнчлэн, Манчестер хотын автобусны тээврийг 40 орчим жилийн дараа эргүүлэн орон нутгийн удирдлагад авч, франчайз хэлбэрт шилжүүлсэн шинэ Ерөнхий сайд Энди Бёрнхэм (Andy Burnham)-ий хувьд Их Британийн нийтийн тээврийн дэд бүтцийг шинэчлэх асуудал гол зорилтуудынх нь нэг байх магадлалтай байна.
Уэст-Мидлендсийн жолооч нарын хэлж буйгаар, тэдэнд халууныг даван туулах зориулалттай 30 минутын нэмэлт амралт олгохоор шийдвэрлэсэн боловч олон ажилчид үүнийг мэдэхгүй байгаа бөгөөд энэ нь цалин хөлсөнд нь нөлөөлөх вий, эсвэл зорчигчдын цагийн хуваарийг саатуулах вий гэхээс эмээж байгаа аж.
Нэгэн жолооч ажилчдынхаа гомдлыг нухацтай авч үзэхгүй байна хэмээн “National Express” компанийг шүүмжлэв. Тэрбээр “Хэн нэгэн жолооны ард ухаан алдаж унасан цагт л тэд үүнийг нухацтай авч үзэх байх” гэсэн юм.
Жолооч нарыг төлөөлж буй “Unite” үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас мэдээлснээр автобусны цонхны шилнүүд халууныг дотогш хуримтлуулж, “хүлэмжийн үр нөлөө” үүсгэж байгаа нь жолоочийн бүхээг дэх өндөр температурыг улам нэмэгдүүлж байна.
Тус үйлдвэрчний эвлэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Шерон Грэхэм (Sharon Graham) хэлэхдээ, автобусны жолооч нар хэт халалтын үеэр “өөрсдийн болон зорчигчдын эрүүл мэндийг эрсдэлд оруулан, бүгчим халуунд ажилласаар байна” гэлээ.
“Хэт халалт жил бүр илүү олон удаа давтагдах болсныг бид мэдэж байгаа ч автобусны компаниудын хувьд энэ байдал жил бүр гэнэтийн зүйл болж байгаа мэт аашилдаг. Автобусны компаниуд хүнээс илүү ашиг орлогыг урьтал болгохоо зогсоож, яг одоо арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ асуудал жил ирэх тусам дордож байгаа тул хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд яаралтай анхаарал хандуулах шаардлагатай байна” гэж Грэхэм нэмж хэлэв.
“Unite” үйлдвэрчний эвлэл нь өөрсдийн дэмждэг автобусны жолооч нарт ажлын нөхцөл хэт халуун болсон үед аюулгүй байдлын шалтгаанаар ажлаа зогсоох хууль ёсны эрхийг нь сануулсан албан бичгийг ажил олгогчдодоо үзүүлэх зорилгоор бэлдэж өгчээ.
Уг албан бичигт: “Миний зүгээс ажлаа зогсоох шийдвэр гаргасан шалтгаан нь одоогийн хэт халалтын үед миний жолоодох ёстой автобусны хөргөлтийн систем хангалтгүй, эсвэл ажиллахгүй байгаатай холбоотой болохыг баталж байна. Би өнөөдөр ажиллахаас татгалзаагүй болно” гэж тусгасан байна.
“National Express” автобусны үйлчилгээний хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, сүүлийн үеийн цаг агаарын нөхцөл байдал “урьд өмнө тохиолдож байгаагүй” зүйл байсныг дурдаад, “бүс нутгийн тээврийн хөдөлгөөнийг тасралтгүй хангаж буй бүх жолооч нартаа талархал илэрхийлье” гэлээ.
“Сүүлийн үед тохиолдсон шиг эрс тэс халуунд автобус жолоодох нь маш хүнд, тухгүй байдгийг бид хүлээн зөвшөөрч байна” гэж хэвлэлийн төлөөлөгч хэлээд, компанийн бүх шинэ цахилгаан автобуснууд агааржуулалтын системтэй болохыг нэмж тэмдэглэв.
“Түүхээс үзэхэд Их Британи сэрүүн уур амьсгалтай байсан тул хуучин автобуснуудад агааржуулагч нэмж суурилуулах нь жилд цөөхөн хэдэн хоногт л ашиглагдах тул эдийн засгийн хувьд үр ашиггүй байсан. Гэсэн хэдий ч хэрэв сүүлийн үеийн цаг агаарын нөхцөл байдал хэвийн үзэгдэл болбол үүнийг эргэж харах шаардлагатай болно.”
Түүнчлэн тэд: “Энэ хугацаанд бид нэмэлт амралт, үнэ төлбөргүй усаар хангахын зэрэгцээ жолооч нартаа шингэнээ нөхөх, аюулгүй байдлаа хамгаалахад шаардлагатай бүхий л урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг тодорхой зөвлөж байгаа. Тэд ийм хүнд нөхцөлд маш сайн ажиллаж байна” гэж нэмж хэлжээ.
Сүүлийн жилүүдэд (ялангуяа 2023-2024 онд) Улаанбаатар хотын нийтийн тээвэрт томоохон парк шинэчлэл хийгдэж БНХАУ-аас Yutong брэндийн автобуснуудыг олноор нь худалдан авч үйлчилгээнд нэвтрүүлсэн.
Эдгээр шинэ автобуснууд нь үйлдвэрээсээ агааржуулалтын (AC) нэгдсэн системтэй ирсэн тул зуны улиралд зорчигч болон жолоочийн тав тухыг хангахад ахиц гарсан. Гэхдээ үйлчилгээнд явж буй хуучны дизель автобуснуудад агааржуулагч байхгүй эсвэл ажилладаггүй. Зун 6-8-р сард Улаанбаатарт агаарын температур +30°C давж халах үед автобусан доторх температур (олон хүн суусан, хөдөлгүүрийн халалт зэргээс шалтгаалж) 40°C-д дөхдөг нь жолооч нарыг туйлдуулдаг гол хүчин зүйл хэвээр байна.
Жолооч нар өглөө эрт 05:00 цагаас шөнийн 23:00 цаг хүртэл урт хугацаагаар ажиллах тохиолдол түгээмэл байдаг.
Монголын нийтийн тээвэрт шинэ автобуснууд нэвтэрснээр "агааржуулалтын" асуудал харьцангуй дээрдэж байгаа ч, урт цагийн ажил, замын түгжрэл, зуны улирлын эрс тэс халалт зэрэг нь автобусны жолооч, зорчигч нарыг ядарч туйлдуулах, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийг Их Британиас дутахааргүй түвшинд байлгасаар байна.
Жолооч болон зорчигчдын зүгээс автобус доторх халуун, бүгчим орчны талаар жил бүрийн 6-8 дугаар сард хамгийн их гомдол гардаг байна.
Монголд нийтийн тээврийн автобусны жолооч, зорчигч нарын нөхцөл Их Британиас дутахгүй хүнд байдаг бөгөөд үүнийг шийдвэрлэхийн тулд зөвхөн шинэ автобус авахаас гадна, тэдгээрийн агааржуулалтын техникийн бэлэн байдлыг хангах, жолоочийн ажлын цагийн менежментийг сайжруулах шаардлага тулгарсаар байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 15