2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 17


УИХ-ын чуулган завсарлахтай зэрэгцээд Монголын улс төр бүхэлдээ амардаг. Төрийн байгууллагын их амралтаас болоод хувийн хэвшлийн асуудлууд хүлээлтэд орно.
Уг нь Монголын эдийн засаг, бүтээн байгуулалтын хувьд эдгээр сарууд хамгийн үнэтэй цэнтэй хугацаа байдаг. Харамсалтай нь, төрийн байгууллагуудын хамгийн урт амралттай давхацдаг. Түүнийг нь дагаад дэд бүтэц, барилга, тохижилтын ажил ч гацдаг. Тэгээд намар хичээл эхлэхтэй зэрэгцээд хувь-хувьсгалгүй бүгд тэвдсэн, сандарсан хүмүүс газар ухаж, зам сэндийлж, шороо тоос босгож, шинэ цастай уралдан ажил хийсэн дүр эсгэнэ.
Наадам бол төрт ёсны баяр. Монгол түмний бахархал. Энэ тухай маргах хүн үгүй. Гэхдээ наадмын амралтын үеэр төрийн шийдвэр гаргалт бараг бүхэлдээ тэг зогсдог тогтолцоо хэвийн үзэгдэл болсон нь л асуудал юм.
Монгол Улс газарзүйн онцлог, цаг агаарын эрс тэс уур амьсгалаас шалтгаалан бүтээн байгуулалтын улирал богинотой орон. Авто зам, инженерийн шугам, барилга угсралт, эрчим хүчний дэд бүтэц зэрэг гадаа хийгдэх ажлын үндсэн хугацаа тавдугаар сараас есдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Энэ хэдхэн сарыг алдах нь бүтэн жилийн хөгжлийг алдахтай адил.
Гэтэл яг ид ажлын үеэр тендерийн материал даргын сэйфинд үлдэнэ. Санхүүжилтийн гүйлгээ хүлээгдэнэ. Ажил хийх, бүтээх зөвшөөрөл, бодлогууд даргын гарын үсэн дагаад амарна. Тэр хооронд хувийн хэвшлийнхэн эдийн засгийн, цаг хугацааны алдагдалд ордог.
Тэд өдөр бүр түрээсийн төлбөрөө төлнө. Банкны зээл, зээлийн хүүгээ өгнө. Цалингаа цагтаа олгох ёстой. Атал ажил нь урагшлахгүй. Яагаад гэвэл Монгол даяараа амарсан. Есөн сар хүртэл монголчууд зуны сарыг зургаа мэт зугаалж, намрын сарыг 8 мэт найрлана.
Харин эдийн засаг, нийгмийн асуудлууд зунжин, намаржин отоод сууж байдаг.
Өнгөрсөн өвлийн ид хүйтнээр монголчууд гал алдсан. Улс даяараа эрчим хүчний хязгаарлалтад орсон нь бодит эрсдэл. Ирэх өвөл эрчим хүчний хувьд илүү хүнд өвөлжинө гэж Эрчим хүчний сайд Б.Найдалаа ажлаа авсан даруйдаа мэдэгдсэн билээ. Мэдээж, амиа хоохойлсон хүний үг боловч энэ нь үнэний ортой. Тэр мөртлөө өөрөө ч ярихаас хэтэрсэнгүй.
Өмнөх сайд Б.Чойжилсүрэн нь “аргална даа” гэдэг үгээр 4 жил аргалах арга хэмжээ авсан. Харамсалтай нь, Ч.Сайханбилэгийн үед шавыг нь тавьж эхлүүлсэн Бөөрөлжүүтээс өөр цахилгаан станц түний үед нэмж баригдаагүй. Тавдугаар цахилгаан станцын ажил хэзээ дуусах нь бас тодорхойгүй. Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар Туулын хурдны замаас хулгай хийх гэж гүйгээд Тавдугаар цахилгаан станцын ажлыг тээр хойно эхлүүлсэн. Эндээс харахад ирэх өвөл үнэхээр хүнд өвөлжих бололттой. Үнэндээ, эрчим хүчний үнэ өсөх тусам хязгаарлалт нь хийх давтамж нэмэгдсээр.
Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн байр байдал, бодлого шийдэлийг харахад Б.Чойжилсүрэнгээс дээрдэх юм даанч алга. Түүнд өвлийг өнтэй давах арга чарга бий эсэх нь ч эргэлзээтэй. Б.Чойжилсүрэнд ДЦСIV-ийн 9 дүгээр зуух барих ₮300 тэрбумын төсөв 4 жил болоход нь олдоогүй гэнэ лээ. Харин Б.Найдалаа үүнд анхаарч буй эсэх нь мэдэхгүй. Ямар ч байсан зун дуусч, намар болж, төд удалгүй өвөл ирнэ. Өвөл болохоор хүйтэн болдог. Үүнд, эрчим хүчний салбар бэлэн үү?
Түүнчлэн ОХУ дотооддоо шатарууны гүн, гүнзгий хямралд орсон. Энэ эффект Монголын эдийн засагт хямрал дагуулж болзошгүй. Шатахууны хувьд Монгол хойд хөршөөс бүрэн хамааралтай. Кремль цоргоо хаавал бид хөл нүцгэлнэ. Эдийн засаг зогсоно. Шатахуун нийлүүлэлтээ нэмэгдүүлэх талаар Г.Дамдинням юу хийж байгаа бол?
Х.Нямбаатар 3 жил мөнгө зарцуулсан Сэлбэ голын тохижилт нь нүглийн нүдийг гурилаар хуурав гэгч болсон. Ихээхэн устай бороо орвол тэнд гамшиг нүүрлэж мэдэхээр харагдана лээ. Байгалийн гамшиг бидэнд анхааруулсаар байгаа, голын годирлыг цементлээд шийддэггүй болохыг! Хэрэв гамшиг нүүрлэвэл хэн хариуцлага хүлээх вэ?
Төсвийн татварын орлогын гол эх үүсвэрийг бизнесийн салбар бүрдүүлдэг. Төрийн үйлчилгээний саатал хувийн хэвшлийн бүтээмжийг бууруулж, улмаар улсын орлого, хөрөнгө оруулалтын эргэлтэд нөлөөлдөг нь эдийн засгийн энгийн хууль.
Орчин үеийн төр гэдэг нэг даргын, нэг сайдын гарын үсэг биш. Тасралтгүй ажилладаг тогтолцоо байх учиртай. Амралтын хуваарьтай байж болно. Орлон гүйцэтгэгчтэй байж болно. Цахимаар шийдвэрээ гаргаж болно. Харин бүтээн байгуулалтын улиралд улс орноо “түр зогсоодог” тогтолцоог зөвтгөх үндэслэл байхгүй.
Тэр тусмаа баяр болохоор эдийн засгаа зогсоодог улс байж болохгүй. Учир нь дарга амрах ч эдийн засаг амардаггүй!

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 17