НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа
АНАЛИЗ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

1 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Иордан дахь АНУ-ын агаарын цэргийн хүчний довтолгооны зэвсэг, техник байрладаг Аль-Азрак бааз

Энэхүү харилцан цохилт нь 7-р сарын сүүлчээс хойш хоёр талын хооронд өрнөж буй анхны томоохон сөргөлдөөн юм.

Al Jazeera (2026-08-31)

Ням гарагийн өглөө эрт АНУ Ираны өмнөд хэсэгт орших Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын хоёр бааз руу пуужин харваснаа мэдэгдэв.

Ираны мэдээллийн агентлагуудын Ням гарагт мэдээлснээр, Исламын хувьсгалт гвардийн корпус (IRGC) "Түрэмгийлэгчийг шийтгэх нь" гэж нэрлэсэн пуужин болон дроны хамтарсан ажиллагаа нь Иордан дахь Хаан Хуссейн болон Аль Азрак баазуудыг цохисон хэмээн мэдэгджээ.

Энэхүү харилцан цохилт нь 7-р сарын сүүлчээс хойш хоёр талын хооронд өрнөж буй анхны томоохон сөргөлдөөн юм.

Исламын хувьсгалт гвардийн корпус уг цохилтууд нь "техникийн болон засварын дэд бүтэц, мөн дайсны сөнөөгч онгоцуудын байршлыг устгаж", их хэмжээний хохирол учруулсан гэж мэдэгдэв.

Иорданы тал Агаарын довтолгооноос хамгаалах хүчин нь халдлагын тухай мэдэгдлийн дараахан найман пуужинг замаас нь саатуулсан гэж мэдээллээ.

"Агаарын довтолгооноос хамгаалах системүүд өнөөдөр буюу Даваа гарагийн үүрээр Вант улсын агаарын орон зайд нэвтэрсэн найман пуужинг замаас нь саатууллаа" гэж Иорданы цэргийн тал мэдэгдэлдээ дурджээ.

Хоёр баазын алинд нь ч хүн бэртэж осолдсон талаар мэдээлээгүй байна.

"Түрэмгийлэл нь Исламын Бүгд Найрамдах Улсын Хормузын хоолойд тогтоосон хяналтыг сулруулж чадахгүй. Довтолгоо бүрт улам сүйрэл дагуулсан хариу цохилт өгөх болно" гэж Исламын хувьсгалт гвардийн корпусын мэдэгдэлд дурджээ.

Тегеран Ням гарагт АНУ-аас Ларак аралд өгсөн цохилтын хариуг авахаа амлаад байсан юм.

АНУ Тегеранд шахалт үзүүлэхийн тулд бөмбөгдөлтөөс санхүүгийн дарамт шахалт үзүүлэх стратеги руу шижиж байгаа энэ үед, мөн АНУ-Израилийн Ираны эсрэг дайн долоо дахь сардаа орж буй үед эдгээр цохилтууд нь цэргийн сөргөлдөөнийг дахин сэргээх эрсдэл дагуулж байна.

Даваа гарагт АНУ-ын цэргийн тал Ням гарагийн цохилтыг "түрэмгийлсэн үйлдэл" гэснийг үгүйсгэв.

АНУ-ын Төв командлал (Centcom) X платформ дээр мэдэгдэхдээ, АНУ Ираны хүчнийг Хормузын хоолойд мина байршуулахаас урьдчилан сэргийлэхийн тулд "хязгаарлагдмал ажиллагаа" явуулсан хэмээжээ.

Ираны Фарс мэдээллийн агентлаг "Америк-Сионистын дайсан"-ы цохилтын улмаас цэргүүд амь үрэгдэж, шархадсан гэж мэдээлсэн бөгөөд тодорхой тоо дурдаагүй байна.

Сүүлийн долоо хоногуудад Вашингтон Тегераны бүслэлтийг үл харгалзан АНУ-ын цэргийн хамгаалалт дор сая баррель газрын тос тус усан замаар өнгөрсөн хэмээн Хормузын хоолойд хяналтаа тогтоосноо зарлаад байгаа юм.

Гэсэн хэдий ч уг хоолойд усан онгоцууд руу халдаж буй тохиолдол бараг өдөр бүр гарч байгаа бөгөөд Иран улс тус усан замыг хаалттай хэвээр байгааг мэдэгдсээр байна.

Ням гарагийн цохилтууд нь АНУ Ираныг цөмийн хөтөлбөрийнхөө асуудлаар буулт хийлгэх болон Хормузын хоолойн хяналтаа чангаруулж, цэргийн хүч ашиглахад бэлэн байгааг харууллаа.

Иран өмнө нь АНУ-ын ижил төстэй халдлагын хариуд хөрш орнууд дахь АНУ-ын цэргүүд байрлаж буй цэргийн баазууд руу пуужин, дрон харван хариу барьж байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Тегерантай бизнес эрхэлдэг улс орнууд болон компаниудыг хоёрдогч хориг арга хэмжээгээр заналхийлэх замаар Ираныг санхүүгийн хувьд тусгаарлах шахалт үзүүлж байгаагаа зарласан.

Гэвч Пентагоны тэргүүн Пит Хэгсет шаардлагатай бол АНУ цэргийн хүч ашиглахад бэлэн байгааг сануулсан юм.

АНУ-ын албаны хүмүүс Тегеран Хормузын хоолойн хяналтаа алдсан гэж мэдэгдэж, хориг арга хэмжээ болон АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний бүслэлтээс болж Иран эдийн засгийн сүйрэлд орох болно гэж ярьж байна.

Тэгвэл Тегеран бууж өгөхгүй гэдгээ илэрхийлж, урт хугацааны зөрчил мөргөлдөөнд бэлэн байгаагаа онцоллоо.

Бямба гарагт Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи АНУ тус хоолойгоор их хэмжээний газрын тос дамжуулж байгаа тухай мэдээллийг няцаасан юм.

"Манай тагнуулын мэдээллээс үзэхэд эрчим хүчний зах зээлийг удирдах гэсэн оролдлогууд ажиглагдаж байна" гэж Арагчи X платформ дээр бичжээ. "АНУ-ын Засгийн газрынхан хувийн ашиг сонирхлын үүднээс үнэд нөлөөлж, Трампыг ялагдаж буй дайнд хутган үлдээхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж байна. Израилийн холбоотнууд ягаан (өнгөлөг) үнэлгээгээр дайныг сурталчилж байна. АНУ-ын хэрэглэгчид бодит сөрөг үр дагаврыг мэдэрч байна."

АНУ стратегит чухал ач холбогдолтой тус усан зам дахь Ираны хяналтыг эцэслэсэн эсвэл сулруулсан гэсэн мэдээлэл байгаа хэдий ч нийлүүлэлтийн тодорхойгүй байдлаас болж газрын тосны үнэ өндөр хэвээр байна.

АНУ-д нэг галлон (3.8 литр) бензиний дундаж үнэ 4 доллараас дээш хэвээр байгаа нь Ираны эсрэг дайн эхлүүлж байх 2-р сарын сүүлч үеийн 3 доллараас бага байсан үнэтэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм.

АНУ-д инфляцийг хөөрөгдөж буй эрчим хүчний үнийн энэхүү огцом өсөлт нь 11-р сард болох конгрессын завсрын сонгуулиар Трампын Бүгд найрамдах нам Конгресст хяналтаа залуулан үлдээх боломжид сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Пап Лео Норвегийн хаан V Харальд таалал төгссөнд гашуудал илэрхийллээ

Пап Лео Норвегийн хаан V Харальд таалал төгссөнд гашуудал илэрхийллээ

Vatican News

Aug 30, 2026

UNCCD COP17 ҮР ДҮН: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон хэрэгжилтийн шинэ гарцуудыг ахиуллаа

UNCCD COP17 ҮР ДҮН: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон хэрэгжилтийн шинэ гарцуудыг ахиуллаа

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Трамп Бээжингийн эсрэг ширүүн мэдэгдэл хийлээ

Трамп Бээжингийн эсрэг ширүүн мэдэгдэл хийлээ