2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 9
2026 оны 7-р сарын 10
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 8
2026 оны 7-р сарын 16


Нийслэл хотын төв талбай төрийн одон медальтнуудын баяр баяслаар бялхсан наадмын өмнөх өдрүүд үргэлжилж байхад ганц шөнийн борооноор нийслэл хотын 38 хэсэгт үерийн байдал үүсч, иргэд усанд боогдож, эд хөрөнгө нь сүйджээ. Наадмын сурын талбай нь хүртэл усанд автсан байсан. Салбар бүрт шилдэг гавьяат мэргэжилтнүүдийн тоо ийнхүү улам нэмэгдсээр байгаа ч монголчуудын амьдралын алхам тутамд шилдэг мэргэжилтний гар үгүйлэгдэж буй нь нийслэлийн нэг шөнийн үер усны байдал. Их зохиолч Д.Нацагдоржийн 100 жилийн өмнө бичсэн “Цагаан сар ба хар нулимс” зохиолыг өнөөгийн Улаанбаатар эрхгүй санагдуулна. Сүүлийн хэдэн жил энэ байдлыг даабль стандарт гэх болсон. Төрийн цолтонгууд сар бүр ₮100-200 мянгын нэмэгдэл авахаас гадна орон сууцны төлбөрийн хөнгөлөлт эдэлж, тусгай эмнэлгээр үйлчлүүлэх эрхтэй болдог. Улсын эмнэлгийн урт дараалалд зогсохгүй, хувийн эмнэлгийн хөдлөх тоолонд төлөх зоосны зовлонгүй байна гэдэг өнөөгийн Монголын нийгмийн яах аргагүй даабль стандарт мөн.

Чухамхүү энэ хар цагааны даабль стандартын фон дээр Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног тохиож, МҮОНТВ-ээр 100 хоногийн тайлангаа тавилаа.
АНУ-ын их хямралын үед буюу 1932 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Франклин Рузвельтийн үеэс улстөрчийн 100 хоног гэх ойлголт бий болсон. Мэдээж 100 хоногт улс орны нөхцөл байдлыг алга урвуулах дайны өөрчлөх ид шид хаана ч байхгүй, тоталитар дарангуйлагч биш л бол. Маш хүнд нөхцөлд улс орноо хүлээн авсан Рузвельт 100 хоногт шуудруулъя гэдэг зорилго тавиагүй ч хурдан, шуурхай, байгаа оносон шийдвэр гаргах ёстой гэдгээ л ойлгож ажилласан байдаг. 100 хоногийн хугацаанд тэрээр 15 шинэ хуулийг батлуулж чадсан байдаг. Үүний дараа л хүмүүс 100 хоногт ийм ажил хийж чаджээ гэдгийг нь онцолж ярьж эхэлсэн нь 100 хоног гэдэг ойлголтыг бий болгосон.
Монголын улстөрчид ч 100 хоногоо чухалчлах болсон. Ерөнхий сайд болгон уриа, хөтөлбөр дэвшүүлэн, хийнэ гэж амалж ирсэн ч иргэд ажилгүй, бизнесүүд орлогогүй, үйлдвэрлэж бүтээсэн зүйлгүй, газар доорх баялгаа ухаж гаргасан хэвээр байна. Хэн ч сайхан ярьж чаддаг, харин яриагаа бодит ажил болгож байж л хөгжил ирж, иргэдийн амьдрал сайжирч, итгэл нь сэргэнэ.
Улс орны өнцөг бүрээс Ерөнхий сайдаас өчигдөр асуусан асуултыг 10 жилийн өмнө, 20 жилийн өмнө, бүүр 30 жилийн өмнө иргэд асууж л байсан сэдвүүд. Гол асуудлаа зөв тодорхойлж, түүндээ хүрэх алхмаа зөв тодорхойлохгүйгээр ямар ч асуудлыг шийдэхгүй.
100 хоногт амжилт гаргаж чадсан улстөрчид энэ л алхмыг хийж чадсан байдаг. Хийж чадахгүй бол ард иргэдийн нуруун дээр ачаа болон ирдэг. 45-хан хоноод ажлаа өгсөн Английн Ерөнхий сайд Лиз Трэсс улс орондоо 30 тэрбум фунт стерлингийн ачаа үүрүүлээд буусан байдаг.
Нүүрсний хулгай, мега төслийн хулгай, ганц шөнийн бороонд живдэг хот гээд Монголын улстөрчдийн үлдээсэн хар өвүүд нүдэн дээр ил байна. 100 хоногийн ойлголтын өөр нэг чухал зүйл нь тухайн улстөрч багаа хэнээр бүрдүүлэв гэдэг зүйл. Хулгайч хулгайчаар л хүрээлүүлдэг гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар яруу тод харуулсан.
Харин Ерөнхий сайд Н.Учралын хувьд тулгамдсан асуудлыг шинжлэх ухаанчаар, онолоор, тооцоогоор шийддэг баг цуглуулж чадсан гэдгээ иргэдийн асуултанд хариулахдаа нэг биш удаа тодотгосон нь Монголын нийгэмд бий болсон хар, цагааны ялгарлыг арилгаж өгөх нь үү гэсэн найдварыг төрүүллээ. Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” аян бол түүний тодорхойлсон тулгамдсан асуудлууд.
Оюутолгойн хэлэлцээрийг амжилттай удирдаж, 17 жил хөдөлгөж чадаагүй санхүүгийн мөлжлөгийг зах зухаас нь залруулахаар болж, цаашаа барьцаа ахиулна гэдгээ хэллээ. Татварын дарамтад сөхөрсөн бизнесийнхэнд амьсгаа авах боломж олголоо. 30-40 жил ажиллаж, шимтгэл төлсөн ч тэтгэврийн доод хэмжээгээр амь залгуулж байгаа иргэдийн тэтгэврийг нэмэхээр боллоо. НӨАТ-ын босгыг буулгалаа. Олборлож байгаа байгалийн баялгийг хуримтлуулж, ард иргэдийн төлөө хуримтлуулах Үндсэн хуулийн заалтыг бодитоор хэрэгжүүлэх алхмуудыг тавилаа. Төрийн өмчит компаниудыг цэгцэлж, зах зээлийн зарчмаар нь хөгжүүлэх зохицуулалтыг хийлээ.
Ялангуяа сүүлийн 20 жилийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болгоны ярьдаг байсан байгалийн баялгийн өгөөжийг эрх мэдлийг тойрсон хүрээлсэн бүлэг хүртдэг байдлыг халж, төрийн өмчийн засаглалыг сайжруулах тал дээр өнгөрсөн 100 хоногт бодит үр дүнд хүрлээ. Бидэнтэй нэг цаг үед зах зээлд шилжсэн Станы орнуудын жишээг хараач халаглан ярьж байсныг ажил хэрэг болгох гэж байна.
100 хоногийн хамгийн сүүлийн сайхан мэдээ нь Франклин Темплтонтой төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан явдал боллоо. Ингэснээр төрийн өмчит компаниудын багцыг үүсгэж Лондон болон Монголд IPO хийх гэж байна.
“Чингис хаан үндэсний баялгийн сан нэгдэл”-ийн шинэ захирал Б.Даваадалай сар гаруйн өмнө уул уурхайн төрийн өмчит компаниудад олон улсын аудит оруулсан хэмээн ярьж байсан нь чухамхүү энэ ажлын урьтал бэлтгэл юм. Сүүлийн жилүүдэд хөгжлийг нь гайхаад байгаа Казахстан, Узбекистан энэ л замаар явсан.
Энэ хамтын ажиллагаа нь төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, хөрөнгийн зах зээлийг сэргээх, хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын бизнес эрхлэгчдэд урам өгөх олон үр дагавар дагуулна гэж хүлээж байна.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 9
2026 оны 7-р сарын 10
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 8
2026 оны 7-р сарын 16