2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 17


Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын зонхилох түнш АНУ тусгаар тогтголын 250 жилийн ойгоо “Эрх чөлөө 250” уриатайгаар 7-р сарын 4-ны өдөр нижгэр тэмдэглэлээ. Хэдийгээр ойн гол ёслол төлөвлөгдсөн нийслэл Вашингтон хотноо нэмэх 42-43 градус хүрч халж, бас гэнэтийн аадар цутгажээ. Цаг агаарын гэнэтийн үзэгдлээс болж парадыг цуцалжээ. Тусгаар тогтнолын өдрийн агаарын хэм 1919 оноос хойш Вашингтонд тэмдэглэгдсэн хамгийн халуун өдөр байлаа.
АНУ-ын тусгаар тогтнолыг 1776 онд тунхагласнаас хойших 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп ард түмэндээ хандсан үгээ цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөөс болж хоёр цагаар хоцорч эхлүүлсэн бөгөөд Трампын үг америкчуудын үндэсний, эх оронч сэтгэлийг бадрааж, эрх чөлөөг магтан дуулсан үгсээр дүүрэн байжээ. Трамп Америкийн “Алтан үе”-ийг эхлүүлж байгаагаа амлахын зэрэгцээ коммунизмын аюул байсаар байгааг санууллаа.
“Манай улс дөнгөж өөрийн замыг эхэлж байна, тиймээс бүх зүйл өмнө маань байна. Энэ бол Америкийн алтан үе хаяарч эхэлж байгаа хэрэг” хэмээн Трамп тунхаглалаа.
“Эрх чөлөө 250” Улаанбаатарт

Тусгаар тогтнолын өдөртөө зориулан Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ уламжлалт хүлээн авалтаа зохион байгуулсан. Элчин сайд Ричард Л. Буанган хүлээн авалтыг нээн хэлсэн үгэндээ “Америкчууд тусгаар тогтнолоо тэмдэглэдэг нь бидний түүх бүтэн болсон учраас биш. Бидний түүх дуусаагүй, одоо ч бичигдсээр байгаа учраас юм. Америкчуудын хойч үе болгон тусгаар улсаа, эрх чөлөөгөө сахин хамгаалах, эх орондоо төдийгүй дэлхий даяар эрх чөлөө, шударга ёсны төлөө үүрэг хариуцлага үүрэхэд бэлэн хэвээр байна. Ардчилал бол хүрэх цэг биш, харин тасралтгүй үргэлжлэх аян юм” хэмээн хэлжээ.
Монгол Улс АНУ-тай социалист нийгмийн сүүл хавьд буюу 1987 онд дипломат харилцаа тогтоосон. Ирэх жил 40 жилийн ойгоо тэмдэглэнэ.
“Гуч гаруй жилийн турш Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улс харилцан хүндэтгэл, ардчиллын хамтын үнэт зүйлс, тусгаар тогтнол, бие даасан байдал, хууль дээдлэх ёсонд тууштай байх нийтлэг зарчмууд дээр суурилсан бахдам нөхөрлөлийг бүтээж ирлээ. Манай хоёр орон газар зүйн хувьд хол боловч үзэл санаагаар холбогддог. Монголын ардчиллын замнал дэлхий дахины хүндлэл биширлийг хүлээсэн. Монголын ард түмний зориг, тэмүүлэл нь бүс нутагтаа үлгэр жишээ болсон амьд ардчиллыг бий болгосон. Америкийн Нэгдсэн Улс Монголын итгэлт Гуравдагч хөршийн хувьд мөр зэрэгцэн зогсож, та бүхний хүсэл тэмүүллийг дэмжихийн зэрэгцээ гайхалтай туршлагаас тань суралцдагаараа бахархдаг” хэмээн хоёр орны харилцааг Элчин сайд Буанган тодорхойлжээ.
Элчин сайд үгээ” Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын нөхөрлөл улам хөгжин бэхжих болтугай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын нөхөрлөл мандан бадраг.
Монгол Улсыг бурхан ивээг, Америкийн Нэгдсэн Улсыг бурхан ивээг” хэмээн төгсгөжээ.
Монгол-Америкийн харилцаа даруй 150 жилийн түүхтэй
1987 оны 1-р сарын 27-ны өдөр Вашингтон хотноо Монгол Улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Г.Нямдоо, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульц нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол болон АНУ-ын хооронд дипломат харилцааны түүх эхэлсэн. Гэвч хоёр улсын харилцаа даруй 150 гаруй жилийн түүхтэй гэж үздэг.
Өнгөрсөн зууны 1900-гаад оны эхээр гадаад орны худалдаачид, бизнесийнхэн сонирхон Монголд ирж, хөрөнгө оруулж байсны дотор америкчууд байсныг түүхийн хуудас өгүүлдэг. АНУ-ын 31 дэх Ерөнхийлөгч Хербэрт Хувер 1900-гаад оны эхээр залуу байхдаа Монголд аялан ирж Богд Жавзундамба хутагттай уулзаж байсан. Мөн америкчууд Монголд спиртийн үйлдвэр байгуулж, монгол малын ноосыг экспортолж байжээ. Америкийн нэртэй аялагч Чепмен Эндрюсийн судалгааны баг 1922-1925 оны хооронд Богдын дэмжлэгтэйгээр Монголын говьд судалгаа хайгуул хийсэн байдаг. Монгол-АНУ-ын харилцаа 1911 онд монголчууд тусгаар тогтнолоо сэргээсний дараа идэвхжсэн байдаг. Энэ үед америкчууд Нийслэл хүрээнд өөрийн гэсэн байр суурьтай байсныг илтгэж Американ дэнж гэсэн нэршилтэй газар хүртэл бий болсон. Аль ч хотын түүхэнд өөр үндэстнүүдийн бөөгнөрөн амьдарч байгаа газрыг тухайн үндэстний нэрийг оролцуулан нэрлэдэг. Үүнийг хамгийн тод жишээ нь, дэлхийн аль ч томхон хотоос олж болох Чайна таун билээ. Американ дэнж нь одоогийн “Кемпинский” зочид буудал орчмын газар юм. Американ дэнжийнхэн монголчуудад анх Форд машин, Харли Дэвидсон мотоциклийг танилцуулсан байдаг.
Гэхдээ хоёр орны харилцаа үүнээс ч урагшаа байгааг АНУ-аас Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсан Жонатан Эдлтон “Нэгэн чухал хүчин зүйл: АНУ-Монголын дипломат харилцаа, 1987-2012” номондоо гарган тавьсан. Тэрбээр энэхүү номоо Монгол-АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулан бичсэн юм. Энэ тухайгаа Элчин сайд Жонатан Элдтон “1862 онд манж бичгээр бичигдсэн зүйл миний анхаарлыг ихэд татав. Тэр нь франц болон америкийн хоёр аялагчид олгосон тухайн цагийн “зам явах бичиг” байлаа. Үндсэндээ Бээжингээс Сибирийн хил дээр орших Хиагт тосгон, магадгүй түүнээс цааш Санкт Петербург орохоор аялах замдаа “Гадаад Монгол”-оор дайран өнгөрөх эрхийн бичгийг тэрхүү хоёр жуулчинд олгосон байжээ. Тэр зам явах бичиг дээр Америк иргэний нэрийг “ноён Полоси” хэмээн тэмдэглэсэн байв. Хэзээ нэгэн цагт энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг түүхчид нухацтай судлах биз ээ. Гэхдээ өнөөгийн байдлаар миний мэдэж байгаагаар энэ аялах бичиг бол америк иргэн Монгол оронд зочилсныг нотлох хамгийн анхны бичиг баримт болж байна” хэмээн бичжээ.
Ноён Полосийн нэгэн адилаар Монголоор дайран өнгөрөх эрхийн бичиг авсан дараагийн аялагч нь Томас Нокс хэмээх Нью Хэмпширийн сэтгүүлч байжээ. Томас Нокс бол тухайн үедээ нэртэй сэтгүүлч байсан бөгөөд Монголоор аялсан дэлгэрэнгүй тэмдэглэлээ “ Галакси” сэтгүүлийн 1868 оны 8-р сарын дугаарт хэвлүүлж, мөн “Азийг гатлан хуурай газраар аялсан нь” нэртэй номондоо бас оруулжээ. Томас Нокс тэмдэглэлдээ монголуудын Чингис хаанаараа бахархах үзэл, “Канзас, Нэбраскагийн өргөн уудам тал” шиг харагдах газар нутаг, монголчуудын гол хоол болох “чанасан хонины мах”, замд нь тааралдсан монгол малчдын мартагдашгүй зочломтгой зангийн талаар бичин үлдээжээ. Сэтгүүлч хүний хувьд тухайн үеийн Монголын болоод монголчуудын улс төрийн байр суурийн талаар бас тэмдэглэн үлдээжээ. Тухайлбал, монголчууд хятад удирдлагадаа “дөжир” хандах бөгөөд “эв нь таарвал тэдний дарлалыг нь түлхэн унагаахад бэлэн” гээд Монгол улс хятадуудын эрхшээлд байгааг “ялихгүй түгшүүртэй”, “хоёр толгойт бүргэд буюу Хаант Оросын хүчтэй хамгаалалт доор Монгол орон хэзээ нэгэн цагт орох нь гарцаагүй тухай нэмж бичсэн байдаг ажээ.

Манай хоёр орны түүхийн нэг чухал хуудас нь АНУ-ын дэд Ерөнхийлөгч Хенри Уолласын 1944 оны айлчлал юм. Тэрбээр АНУ-ын төрийн дээд албан тушаалтнуудаас анх удаа Монголын газар шороонд хөл тавьсан эрхэм. Хенри Уоллас Орос, Хятадад хийх айлчлалынхаа үеэр Улаанбаатарт саатаж хоёр хоносон бөгөөд түүнийг маршал Чойбалсан угтан авсан байдаг. Хенри Уолласыг нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимор дагалдан ирж хэлмэрчилсэн бөгөөд тэрбээр Улаанбаатарт өнгөрүүлсэн хойр хоногийнхоо тухайл дэлгэрэнгүй тэмдэглэл үлдээсэн. Дэд Ерөнхийлөгч Хенри Уолласын айлчлал нь Монгол улс дэлхийд тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөгдөхөд чухал алхам байсан. Улаанбаатарт хоёр хонохдоо ноён Уолллас Нүхтэд хоёр давхарын өргөөнд буудалласан бөгөөд түүнийг ЗХУ-д үйлдвэрлэсэн “Зис-101” лимузинэрээр үйлчилжээ. Улаанбаатарт байх хугацаанд АНУ-ын төлөөлөгчид Гандантэгчинлэн хийд, МУИС /МУИС-д хоёр микроскоп бэлэглэсэн/, Биокомбинатад зочилж, Бөмбөгөр ногоон театрт “Шарай голын гурван хаан” жүжгийг үзэж сонирхжээ.
Хенри Уолласын дараагийн өндөр дээд зочид нь Ерөнхийлөгч Жорж Буш 2005 онд, тэргүүн хатагтай Хиллари Клинтон 1995 онд, дэд ерөнхийлөгч Жо Байден 2011 онд, Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри 2016 онд тус тус айлчилсан.
Жон Керри айчлалынхаа үеэр Монголыг “Ази дахь ардчиллын баян бүрд” гэсэн үгээ хэлсэн нь гадаад, дотоодод ихээхэн эшлэгдсэн билээ.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 17