2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 17


Засгийн газрын эхний 100 хоног бол дүн тавих эцсийн хугацаа мэдээж биш. Гэхдээ цаашдын зорилт, бодлогоо таниулах хангалттай хугацаа мөн үү гэвэл мөн. Товчхондоо, зуун хоног бол аливаа Засгийн газруудын туршилтын хугацаа гэж хэлж болно.
Тэгвэл эдийн засгийн эрх чөлөөг гол уриагаа болгосон Н.Учралын Засгийн газар туршилтын хугацаандаа чухам юу амжуулсан бэ гэдэг нь гол асуулт. Л.Оюун-Эрдэнийн Хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хөтөлбөрийн хүрээнд 14 мега төсөл хэрэгжүүлэхээ амлаж байсан бол түүнээс засгийн тамгыг нь шилжүүлж авсан Г.Занданшатарын Засгийн газар цэгцрэх хөдөлгөөн эхлүүлсэн. Харин Н.Учралын Засгийн газар бизнесийн зөвшөөрлийг бууруулж, төрийн өмчийг цөөлж, төрийн оролцоог багасгах замаар авлига, хүнд суртлаас эдийн засгаа чөлөөлөх амлалтыг өгсөн. Мөн хөрөнгө оруулалтын орчинг дээшлүүлж, Оюутолгойн гэрээг сайжруулж, тэтгэврийн реформ хийнэ гэдгээ зуун хоногийн өмнө мэдэгдэж байсан юм.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” хөтөлбөр нь төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд ирж буй дарамт, хүнд суртлыг халах, улс орны хөгжлийг хурдасгахад чиглэсэн бодлогын реформ гэдгээ ч тодотгож байв.
Гээд эдийн засгийн шинэчлэл, чөлөөлөлт бол улстөрчийн амлалтаар хэмжигдэхгүй. Төрийн байгууллагын хүнд суртал, авлига хулгай багассан уу, бизнес эрхлэгчдэд эдийн засгийн эрх чөлөө ирсэн үү гэдгийг гадаад, дотоодын статистик ба индексүүд л харуулна.
Ямарч байсан Н.Учралын Засгийн газар туршилтын гурван сараа хий хоосон өнгөрөөсөнгүй. Онцлоод дурдах ажлууд нь гэвэл Оюутолгойн шинэ тохиролцоо, тэтгэвэр, нийгмийн даатгалын багц шинэчлэл болон эдийн засгийн эрх чөлөөний реформ. Түүнчлэн хулгайд алдагдсан байсан Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нийслэл хотод нүүрлэсэн луйврыг таслан зогсоосон гэх мэтээр жагсаалт үргэлжлэх байх. Хамгийн чухал нь Х.Нямбаатарын нийслэл дэх хаант засаглалыг нураасныг бүр онцлох ёстой.
Энэ бүгдийг товчхон дүгнэвэл, Н.Учралын Засгийн газрын эхний 100 хоногийг харахад эдийн засгийн эрх чөлөө, стратегийн хөрөнгө оруулалт, нийгмийн хамгааллын шинэчлэл гэсэн гурван чиглэлд бодлогын өөрчлөлт хийж чадлаа. Мэдээж, муугүй эхлэл, багагүй амжилт.
Эдийн засгийн талд хувийн хэвшлийн удаан хугацаанд тавьж ирсэн шаардлагуудыг бодлогын түвшинд хөндөв. Бизнес эрхлэхэд саад болж байсан зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх, төрийн давхардсан зохицуулалтыг бууруулах, хөрөнгө оруулалтын орчныг илүү тогтвортой болгох эрх зүйн өөрчлөлтүүдийг эхлүүлсэн нь зах зээлд эерэг дохио болов. Гэхдээ шинэчлэлийн бодит үнэ цэнэ хууль батлагдсанаар бус, аж ахуйн нэгжийн зардал буурч, төрийн үйлчилгээ хурдсаж, хөрөнгө оруулагчийн итгэл нэмэгдсэн эсэхээр тодорхойлогдоно. Үүний үр дүнг монголчууд ирэх жилээс нь илүү тод мэдэрнэ.
ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭР
Стратегийн ордуудын асуудалд Засгийн газар улс төрийн сүржин мэдэгдэл хийхээс илүүтэй Монгол Улсын эрх ашгийг урт хугацаанд хамгаалах хэлэлцээний байр сууриа бэхжүүлэхийг зорьсон нь гол онцлог байв. Оюутолгойн төслийн хүрээнд талуудын хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах, Монголын талын үр өгөөж, худалдан авалт, эрчим хүч, татварын орчны асуудлыг цогцоор нь авч үзэх хэлэлцээ идэвхжсэн нь зөвхөн нэг төслийн тухай биш, Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогын итгэлцлийг хадгалах сорилт болсон юм. Стратегийн төслүүдэд туйлширсан мэдэгдэл бус, тогтвортой бөгөөд харилцан ашигтай шийдэл илүү амжилт дагуулдаг.
Н.Учралын Засгийн газар Оюутолгой гэрээг тодорхой хэмжээгээр сайжруулж, олон жилийн талцал маргааныг Монголын талд шийдвэрлэсэн нь зуун хоногийнх нь хамгийн том сюрприз байлаа. Хэлэлцээрийн хүрээнд төслийн зээлийн хүүг 10.5%-аас 7.9% болгож бууруулсан. Ингэснээр хувь нийлүүлэгчид ₮22 их наядыг шууд хэмнэх боломж бүрдэв. Үр дүнд нь Монголын ирээдүйд хүртэх өгөөж ₮8 их наядаар нэмэгдэж байна. Оюутолгой төслийн менежментийн зардлыг 50 хувь буюу хоёр дахин багасгаж, давхардлыг бүрэн арилгасан. Энэхүү тохиролцоогоор Монгол Улсын хүртэх цэвэр өгөөж ₮5 орчим их наядаар өсч байна..., гэх мэтчилэн.
ТЭТГЭВРИЙН РЕФОРМ
Нийгмийн хамгааллын салбарт тэтгэврийн багц хуулийг батлуулсан нь шинэ Засгийн газрын “туршилтын хугацааны” бодит реформын нэг. Эрх зүйн хувьд тэтгэвэр тойрсон олон жил ужиг асуудлыг шийдвэрлэх эхлэлийг тавьж чадсан. Тухайлбал, бага тэтгэвэр авч буй иргэдийн нийгмийн баталгааг хангах үүднээс шимтгэл төлсөн хугацаатай нь уялдуулан ₮100-300 мянган төгрөгийн "баталгаат тэтгэвэр"-ийг үндсэн тэтгэвэр дээр нь нэмж олгоно. Олон жил НДШ төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авахаар болов. Шинэ хуулиар тэтгэврийг зөрүүг бодитоор арилгалаа. Хувийн тэтгэврийн санг хуульчилж өгснөөр хөрөнгийн зах зээл хөгжих боломж нээгдлээ. Ахмад настан болон оюутнуудыг НДШ-ээс чөлөөлөхөөр болов. Мөн 5 ажилтантэй ЖДҮ эрхлэгчдийн зарим ажилтнуудыг НДШ-ээс гурван жил чөлөөлнө...., гэх мэтчилэн.
“ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГА
Төрийн хэт оролцоо, давхардсан орон тоог цомхотгох замаар төсвийн хэмнэлт гаргаж, улсын валютын нөөцийг $7.2 тэрбум болгож нэмэгдүүллээ. Иргэд төрийн үйлчилгээг чирэгдэл багатай авах боломжийг бүрдүүлж, албан тушаалтны үзэмжээр шийдэгддэг хүнд суртлыг халж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхтэй холбоотой 80 гаруй төрлийн зөвшөөрлийг шат дамжлагагүйгээр цахимаар олгох ажлыг эхлүүлсэн.Төрийн өмчит 10 компанийг татан буулгаж, 260 орон тоог цомхотгосон. Үүнээс 67.3 тэрбум төгрөг хэмнэв.., гэх мэтчилэн.
Мэдээж 100 хоногийн дотор эдийн засгийг бүхэлд нь өөрчилж, олон жилийн хуримтлагдсан асуудлыг бүрэн шийдэх боломжгүй. Н.Учралын Засгийн газрын зуун хоног “мега” нэртэй сүржин төслүүдээр пиар хийхээс илүү олон жилийн маргаан дагуулсан асуудлуудыг бодитоор шийдэхэд анхаарч ажилласан.
Энэ зуун хоногт өөрийн намын болон сөрөг хүчний улс төрөөс Н.Учралын Засгийн газар ангид байсангүй. Ялгаатай нь, Л.Оюун-Эрдэнэ хамгийн том сөрөг хүчнээ өвөртөө хийж, албан тушаалаар амыг нь хаасан бол Н.Учралыг Засгийн газар алдааг нь анасан хүний, өөрийн хүмүүсийн хараа нь дор ажиллаж байна. Чухамдаа энэ нь парламентын хяналт бий болсон гэсэн үг.
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 17