НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Трамп Бээжингийн эсрэг ширүүн мэдэгдэл хийлээ
АНАЛИЗ|Геополитик

Трамп Бээжингийн эсрэг ширүүн мэдэгдэл хийлээ

3 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

НОЁН ШИ ЖИНЬПИНИЙ ВАШИНГТОНД ХИЙХ АЙЛЧЛАЛЫН ТАЛААР АНУ БОЛОН ХЯТАДЫН АЛБАНЫ ХҮМҮҮС УУЛЗАЖ БАЙХ ҮЕЭР ТРАМП БЭЭЖИНГИЙН ЭСРЭГ ШИРҮҮН МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ

CNBC (2026-08-27)

Энэ долоо хоногт АНУ Ираны эсрэг хоёрдогч шатны санкц оноож, Хятадад үзүүлэх шахалтаа нэмэгдүүлсэн ч дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг хамтран ажиллах арга замыг эрэлхийлсээр байна.

Цагаан ордны хатуу байр суурь хэвээр байгаа ч энэ нь хоёр тал тэнцвэртэй байдлыг хадгалахыг хичээж буйн илрэл юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын банкуудад хориг арга хэмжээ авч магадгүй гэдгээ Пүрэв гаригт сэтгүүлчдэд санууллаа. "Би хийх гэж байгаа бүхнээ зарлах албагүй" гэж тэрбээр Fox News сувгаар дамжуулсан арга хэмжээний үеэр мэдэгджээ.

Түүний энэхүү тайлбар нь Лхагва гаригт Бээжин хотод АНУ болон Хятадын албаны хүмүүс уулзалт хийсний дараа гарсан байна.

АНУ-аас Хятадад суугаа Элчин сайд Дэвид Пердю Хятадын Гадаад хэргийн сайд Ван И болон Хятадын бусад гурван албаны хүнтэй уулзаж, Ерөнхийлөгч Ши Жиньпиний Вашингтонд хийх төрийн айлчлалын талаар хэлэлцсэн тухайгаа олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.

Хятадын талаас гаргасан мэдээлэлд Пердюгийн “дараагийн шатны чухал дээд хэмжээний уулзалтуудад бэлтгэл сайн хангах” тухай хэлсэн үгийг дурдсаныг CNBC орчуулан мэдээлэв. Трамп мөн Пүрэв гаригт Ши Жиньпин хэдэн долоо хоногийн дараа ирнэ гэж тэмдэглэжээ.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Даваа гаригт хэлэхдээ Хятадын банкууд "Ираны газрын тосыг мөнгө ба хэлмэгдүүлэлт болгон хувиргадаг тогтолцооны нэг хэсэг бол тэд бай болох болно" гэж анхааруулав. Энэ нь Трампын Ираны эсрэг авч буй "эдийн засгийн D-Day" мэдэгдлийн нэг хэсэг байв.

Бессентийн хэлсэн үгээс өөр тодорхой мэдээлэл ховор байна гэж Цинхуа их сургуулийн Олон улсын аюулгүй байдал, стратегийн төвийн (CISS) эрдэмтэн Жоди Вэнь хэлэв. Энэ бол ердөө анхааруулга гэж тэрбээр тайлбарлалаа.

Вэнь нэмж хэлэхдээ, Трамп-Ши нарын Тавдугаар сарын дээд хэмжээний уулзалт нь Байдены засаг захиргааны Хятадыг "стратегийн өрсөлдөгч" гэж үздэг байсан хандлагыг хяналттай өрсөлдөөн рүү чиглүүлсэн гэжээ.

АНУ-ын Ираны эсрэг хоёрдогч санкцын талаарх Хятадын албан ёсны хариу үйлдэл одоогоор нэлээд хүлээцтэй байна.

Бээжин өөрийгөө хамгаалахын тулд "шаардлагатай бүх арга хэмжээг авна" гэж мэдэгдсэн ч боломжит алхмуудын талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй юм. Ираны асуудлаар АНУ-тай харилцаж байгаа эсэх талаар асуухад Гадаад хэргийн яамны төлөөлөгч хуваалцах мэдээлэл байхгүй гэв.

Гэхдээ хэвлэлийн төлөөлөгч хоёр улс Трамп-Ши нарын уулзалтын талаар хэлэлцэж байгааг баталсан байна.

Бээжин нь Бессентийн ‘D-Day’ мэдэгдлийн өмнө бэлтгэл ажил хийгдээгүйг анзаарч, үүнийг ихэвчлэн "жүжигчилсэн үзүүлбэр" гэж дүгнэх болно гэж Брүүкингс хүрээлэнгийн Хятадын төвийн захирал, Тайвань судлалын эрхлэгч Райан Хасс бичжээ. Хасс нь Обамагийн засаг захиргааны үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Хятад, Тайвань, Монголыг хариуцсан захирлаар ажиллаж байсан юм.

"Сайд Бессент ‘Би яагаад дэлхийн санхүүгийн тогтолцоог сүйрүүлэхийг хүсэх билээ?’ гэж асуултад хариулахдаа аль хэдийн тоглоомын дүрмээ дэлгэчихсэн. Бээжин үүнийг АНУ Хятадын том санхүүгийн байгууллагуудын араас орохгүй гэсэн дохио гэж ойлгоно" гэж Хасс хэлэв.

Тэрбээр АНУ-Хятадын худалдааны эвлэрэл хэвээр үлдэнэ гэж найдаж байна, учир нь "өөр сонголт хоёуланд нь улам дор байх болно."

Бээжин АНУ-ын хориг арга хэмжээ болон өөрийн ашиг сонирхлыг нэгэн дөрөөнд залах боломжтой.

Хятад улс дотоодын компаниуддаа гадаад дахь банкны түншүүд нь АНУ-ын дүрмийг дагах ёстой гэдгийг ойлгуулдаг, харин Хятад дотроо Бээжингийн хууль давамгайлдаг эрх зүйн механизмыг бүрдүүлсэн гэж The Asia Group-ийн Хятад дахь удирдах захирал, Wells Fargo банкны Хятад дахь гүйцэтгэх захирал асан Хан Шень Лин хэллээ.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Сонгогчид АН-ыг төр түш, төрийн мэргэн, түвшин бодлого хэрэгжүүл гэснээс биш сөрөг хүчин бол гэж саналаа өгөөгүй. Манай АН чадварлаг сөрөг хүчин байна гэж аль 23, 24 оны заагаар лидерүүд нь уралдаж хэлээд байсан. Тэр ч ёсоор сөрөг хүчин болчихоод байна. Чадварлаг эсэхийг нь харин мэдэхгүй. АН ингэж улстөрийн намынхаа үүргийг гүйцэтгэнэ гэж үү? Ийм үхээнц дорой гэж үү?

Aug 28, 2026

Такаичигийн мэдэгдлээс үүдэлтэй таагүй харилцааг зөөлрүүлэх зорилготой төлөөлөгчид Бээжинд очлоо

Такаичигийн мэдэгдлээс үүдэлтэй таагүй харилцааг зөөлрүүлэх зорилготой төлөөлөгчид Бээжинд очлоо

Непалын гамшигт олон арван хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн сураггүй болоод байна

Непалын гамшигт олон арван хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн сураггүй болоод байна

Индонез улс Өмнөд Суматрагийн ой хээрийн түймэртэй тэмцэж байна

Индонез улс Өмнөд Суматрагийн ой хээрийн түймэртэй тэмцэж байна