2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 9
2026 оны 7-р сарын 10
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 17


Үнэт чулууны зах зээл нь зөвхөн тансаг хэрэглээ, гоёл чимэглэлийн салбар бус, хөрөнгө оруулалт, соёл уламжлал, технологийн дэвшилтэй салшгүй холбоотой макро эдийн засгийн томоохон платформ юм. 2026 оны байдлаар дэлхийн үнэт чулууны зах зээлийн нийт багтаамж ойролцоогоор $35-38 тэрбумд хүрч, цаашид жилд дунджаар 5-6%-ийн тогтвортой өсөлт үзүүлэх төлөвтэй байна. Хэрэглэгчдийн зан төлөв, ялангуяа залуу үеийнхний (Millennials, Gen Z) сонирхол өөрчлөгдөхийн хэрээр зах зээлийн бүтэц ч мөн хувьсан өөрчлөгдөж байна.
Үнэт чулууны зах зээлийг уламжлалт байдлаар алмаз болон өнгөт үнэт чулуу гэж хоёр ангилдаг. Хэдийгээр алмаз нь нийт эргэлтийн үнийн дүнгээр тэргүүлсэн хэвээр байгаа ч сүүлийн жилүүдэд өнгөт чулууны эрэлт үлэмж нэмэгдсэн.
Sapphire нь өнгөт чулуун дундаас хамгийн өндөр буюу зах зээлийн 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна. Өндөр хатуулагтай тул эдэлгээ даадаг, дээр нь цэнхэрээс гадна ягаан, шар зэрэг олон төрлийн уусгалттай өнгөтэй байдаг нь сүй тавих бөгжний үндсэн сонголт болоход нөлөөлжээ.
Маргад буюу еmerald нь байгалийн ховор тогтоц, гүн ногоон өнгөөрөө тансаг зэрэглэлийн брэндүүдийн (жишээ нь, Cartier, Bulgari) гол гоёл болж, зах зээлийн эрэлтийн үлэмж хэсгийг эзэлж байна. Бадмаараг чулуу нь хүсэл тэмүүлэл, эрх мэдлийн бэлгэдэл хэвээр байгаа бөгөөд дуудлага худалдаануудаар хамгийн өндөр үнэ хүрдэг хэвээр байна.
Үнэ өртөг болон байгаль орчинд ээлтэй байдлыг чухалчилдаг залуу хэрэглэгчдийн дунд лабораторийн аргаар гараж авсан чулуунууд тренд болж байна. Энэ нь жирийн иргэдийн худалдан авах чадварт нийцсэн өндөр чанартай хувилбар болж чаджээ.
Хэт өндөр үнэтэй sapphire, бадмаараг, маргадаас гадна жирийн иргэдийн өдөр тутамдаа хамгийн их сонирхож, худалдан авдаг чулууны томоохон зах зээл бий.
Жирийн иргэдийн дунд үнэт чулууг зөвхөн гоёл чимэглэл биш, зурхай болон энерги, засал, бясалгалын зорилгоор ашиглах сонирхол огцом өссөн байна. Энэхүү зурхай, эрүүл мэндийн салбар нь үнэт чулууны зах зээлийн хамгийн хурдацтай хөгжиж буй сегмент болоод байна. Иргэд өөрийн төрсөн сар, ордод тохирсон хагас үнэт чулууг мөнгөн болон хямд металл суурьтайгаар өргөнөөр худалдан авдаг.

Дэлхийн үнэт чулууны хэрэглээ болон үйлдвэрлэлийг бүс нутгаар авч үзвэл Хойд Америк болон Ази-Номхон далайн бүс нутаг гол тоглогчид юм.
АНУ нь дэлхийн үнэт чулууны зах зээлийн хамгийн том хэрэглэгч бөгөөд нийт зах зээлийн 38 гаруй хувийг бүрдүүлдэг.
Тансаг зэрэглэлийн гоёл чимэглэлийн брэндүүдийн төвлөрөл ихтэй. Сүүлийн жилүүдэд АНУ-д хувийн захиалгат (customized) болон зурхайн чулууны эрэлт эрс нэмэгдсэн. Багтаамжийн хувьд зөвхөн өнгөт чулууны импорт нь цар тахлын дараах жилүүдэд 100 гаруй хувиар өссөн бөгөөд жирийн иргэд хямд үнэтэй хагас үнэт чулууг өдөр тутмын амьдралдаа өргөн хэрэглэдэг.
Ази номхон далайн бүс нутаг нь зах зээлийн 46 орчим хувийг эзэлдэг бөгөөд хамгийн хурдан өсөлттэй талбар юм.
Энэтхэг улс нь дэлхийн үнэт чулууны зүсэлт, өнгөлгөөний гол зангилаа төв бөгөөд өөрөө маш том хэрэглэгч. Энэтхэгийн соёлд үнэт чулууг хурим найр, шашны засал, зурхайтай шууд холбодог. Тус улсын өнгөт чулууны зах зээлд маргад хамгийн өндөр, 41.7% хувийг эзэлдэг бөгөөд дундаж давхаргын иргэд зурхайн засал чулууг маш ихээр худалдан авдаг.
БНХАУ нь тансаг хэрэглээний өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Хятадын хэрэглэгчид уламжлалт хаш чулуунаас гадна маргад, бадмаараг чулууг хөрөнгө оруулалт болон баялгийн баталгаа гэж үзэн сонирхох нь нэмэгдсэн. Мөн Хятадын залуу үеийнхэн лабораторийн аргаар гаргаж авсан хямд, чанартай чулуунуудыг өдөр тутмын хэрэглээндээ түлхүү сонгож байна.
Европын зах зээл нь жилийн 6-7%-ийн тогтвортой өсөлттэй байна. Франц, Итали нь өндөр зэрэглэлийн кутюр гоёл чимэглэлийн загварыг тодорхойлдог бол ХБНГУ болон Их Британийн жирийн иргэд үнэт чулуу худалдан авахдаа "Ёс зүйтэй олборлолт" (Ethical sourcing) болон гарал үүслийн гэрчилгээг хамгийн ихээр шаарддаг байна. Энд байгаль орчинд хор хөнөөлгүй олборлосон, хүүхдийн хөдөлмөр ашиглаагүй хагас үнэт чулуунууд өндөр борлуулалттай байдаг.
Дэлхийн үнэт чулууны зах зээл нь зөвхөн баячуудын хэрэглээ байхаа больж, дундаж давхаргын иргэдийн гоо зүй, зурхай, дотоод энергийн хэрэгцээг хангасан олон талт салбар болон өргөжиж байна. Алмаз эрдэнийн монополь бага зэрэг зөөлөрч, индранил, маргад тэргүүтэй өнгөт чулуунууд болон хямд өртөгтэй хагас үнэт чулуунуудын зах зээл АНУ болон Азийн орнуудад эрчимтэй тэлж байна. Худалдан авагчдын хувьд чулууны бэлгэдэл, байгалийн өвөрмөц өнгө болон ёс зүйтэй гарал үүсэл нь сонголт хийх гол шалгуур болсоор байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 9
2026 оны 7-р сарын 10
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 17