2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 17


Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Дамаск хотод хүрэлцэн ирснээр 2024 онд Башар аль-Асадын дэглэм унан унаснаас хойш Сири улсад айлчилсан Европын анхны төрийн тэргүүн боллоо.
www.rfi.fr (2026-07-07)
Сирийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, мягмар гаригт Макроны байрлаж байсан зочид буудлын ойролцоо хоёр бөмбөг дэлбэрсний улмаас 18 хүн, түүний дотор дөрвөн цагдаагийн ажилтан амь үрэгдсэн байна. Эдгээр дэлбэрэлтүүд нь Асадыг суудлаас нь түлхэн унагасан бослогыг удирдсан, Аль-Каида бүлэглэлийн командлагч асан, одоогийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараагийн хувьд 13 жил үргэлжилсэн дайны дараа улс орноо сэргээн босгох хүндхэн үйл явцад аюулгүй байдлын сорилтууд ямар хэмжээнд байгааг илтгэн харууллаа.
Шараа нь өмнө нь Асадын дэглэмээс татгалзаж байсан Өрнөд болон Ойрхи Дорнодын гүрнүүдтэй ойр дотно харилцаа тогтоож чадсан юм. Гэвч түүний бүх талын оролцоог хангасан улс төрийн зохицуулалт хийх гэсэн хүчин чармайлт нь засгийн газрыг дэмжигч хүчнүүд болон шашин, үндэстний цөөнхийн бүлгүүдийн хооронд гарсан хүчирхийллийн улмаас соригдож байна. Өнгөрсөн жил гарсан иймэрхүү үймээн самууны улмаас олон зуун хүн амь үрэгджээ.
Францын ерөнхийлөгчийн тамгын газраас сэтгүүлчдэд мэдээлснээр, Макрон 2024 онд Сирийн шинэ засаг захиргаа эрх мэдлийг авснаас хойш Баруун Европын төрийн тэргүүнүүдээс тус улсад хийж буй анхны айлчлалаа хэрэгжүүлж байгаа бөгөөд тэрбээр "бүрэлдэхүүн хэсэг бүрээ хүндэтгэсэн, чөлөөт, олон ургальч үзэлтэй Сири улсыг" дэмжиж, Ойрхи Дорнодын хурцадмал байдлыг намжаахад хувь нэмэр оруулахыг уриалах ажээ.
Елисейн ордноос мэдээлснээр, Макроныг Сирийн ерөнхийлөгчийн ордон руу Шараатай уулзахаар явж байх үед дэлбэрэлт болсон тул тэрбээр чимээг нь сонсоогүй байна. Тус ордонд Сирийн сэргээн босголтын асуудлаарх эдийн засгийн форум болох ёстой байв. Францын ерөнхийлөгчийг дагалдан бизнесийн томоохон төлөөлөгчид ирсний дотор "CMA CGM" компанийн гүйцэтгэх захирал Родольф Сааде, мөн "Airbus", "Thales" зэрэг гигант компаниудын төлөөлөгчид багтжээ.
Даваа гаригийн орой Макрон, Шараа нар хамтдаа оройн хоол идэж, Умайядын сүмд зочилсон байна. Энэхүү сүм нь 2024 оны арванхоёрдугаар сард Асадын дэглэм унасны дараа Шараа төрийн эрхийг авснаа зарлаж байсан түүхэн газар юм. Харин мягмар гаригийн өглөө Макрон Сирийн иргэний нийгмийн төлөөлөгчидтэй уулзлаа.
Энэхүү айлчлалын үеэр Макрон 2011 онд иргэний дайн эхлэхээс өмнө Франц улсад түр хугацаагаар зээлдүүлсэн эртний олдворуудыг буцааж өгөх юм байна.
"Ерөнхийлөгч 2010 онд Арабын ертөнцийн хүрээлэнд зээлээр өгсөн бөгөөд тодорхой шалтгааны улмаас Сири рүү буцаах боломжгүй байсан археологийн үнэт зүйлсийг эх оронд нь авчирч байна" гэж Елисейн ордноос мэдэгдэв. Дамаскийн Үндэсний музейд эргүүлэн өгч буй эдгээр 23 бүтээл нь балар эртний үеэс эхлээд Аббасидын эрин үеийг хүртэлх цаг хугацааг хамардаг байна.
Айлчлалын төгсгөлд эдийн засаг, соёлын түншлэлийн зэрэг хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурах бөгөөд үүний дараа Макрон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Турк улсыг зорино.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 17