НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Захиалгат халдлага ба прокурорт хэргийг хаахыг хэн даалгав!
АНАЛИЗ

Захиалгат халдлага ба прокурорт хэргийг хаахыг хэн даалгав!

2026 оны 7-р сарын 5
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

БОЛСОН ЯВДАЛ: Улаанбаатар хот. Баянгол дүүрэг. 2025 оны 5 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө. "Огцрох амархан" жагсаал улс төр, нийгмийн анхаарлын төвд ид өрнөж байсан үе. Ц.Лут-Очир нь “Огцрох амархан” жагсаалын гол оролцогчдын нэг байлаа.

Шөнийн 01:30 цагт иргэн Ц.Лут-Очир мотоциклоо унан гэрийнхээ гадаа иржээ. Гэтэл орцных нь үүдэнд түүнийг гурван танихгүй залуу хүлээж байв. Ялихгүй маргаан өдүүлсэн гурван залуугийн үйлдэл сүүлдээ халдлага шинжтэй болж хувирсныг тэрбээр анзаарчээ.

Тиймээс халдагчдын гэнэтийн цохилтоос бултаж, хашлага даван зугтсан хохирогч "Туслаарай, авраарай!" хэмээн хашгирахад, золоор ойрхон явж байсан залуу юу болоод байгааг анзааран шүгэлдсэн байна. Тэд зугтахдаа ууж байсан пивоны шилээ шидсэн нь хохирогчийн хацрыг хэгзэлж орхив. Энэ бол зүгээр нэг гудамжны хэрүүл байсангүй. Урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай халдлага байв.

Иргэн Ц.Лут-Очир тэр даруй цагдаа дуудаж, дүүрэн дээрээ очиж гомдол гаргасан байна. Гэвч, гэртээ хариад төд удалгүй түүний утсанд  цагдаагийн байгууллагаас "Таны дуудлагын мөрөөр шалгаад гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй тул хэргийг хаасан" гэс мессеж ирүүлсэн байна. Энэ тухай тэрбээр сошиал хуудсандаа тавьснаар цагдаагийн байгууллага ч дахин шалгах болжээ.

Ингээд Баянгол дүүргийн Мөрдөх алба шуурхай ажиллаж, халдлага үйлдсэн 3 залууг, цаашлаад тэдний цаана байсан захиалагчийг нь илрүүлжээ. Мэдүүлгээр хэргийн үнэн төрх ил болов. Тэд ардах захиалагчийн хүсэлтээр, тус бүр 400,000 төгрөгийн хөлс авч, хохирогчийг "зодож, айлгах" гэсэн зорилготойгоор халдсанаа хүлээн зөвшөөрсөн байна.

Тухайн 3 залуу өөр бусад зодоон, танхайн хэргүүдэд давхар холбогдсон тул хэргийг нийлүүлэх, салгах нэрээр бүтэн 1 жил гаруйн хугацаанд сунжруулсан байна. Энэ хугацаанд хэрэг дээр 3 мөрдөгч, 2 прокурор солигдож, хуулийн байгууллагын дунд уг хэрэг нааш, цааш шидэгдсээр.

Эцэстээ хэргийн талаар прокурорын дүгнэлт гарсан нь "Бүлэглэн үйлдсэн нь тогтоогдохгүй байна". Ингээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  Мөнгө авч, зохион байгуулалттайгаар халдлага үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн сэжигтнүүдийн хэрэг сүүлдээ прокурорын дохиураар ахуйн танхайрал" болон хувирчээ.

Иймээс иргэн Ц.Лут-Очир Уг шийдвэрийг хохирогч эсэргүүцэж, Дүүргийн ерөнхий прокурорт давж заалдах өргөдлөө өгч, улмаар УЕПГ-ын дэргэдэх Ёс зүйн зөвлөлд гомдол гаргасан байна.

Гэмт хэргийг нуун дарагдуулж, захиалагчийн даалгавраар бусдын биед халдсан гурван сэжигтний хэргийг хэрэгсэхгүй болгосны эсрэг тэрбээр хуулийнхны эсрэг шүгэл үлээснээр прокурорын өмнөх тогтоол хүчингүй болж, хэргийг дахин нээснийг мөрдөн байцаагч мэдэгджээ.

Ямартай ч хэрэг дахин нээгдсэн агаад хөлсний халдагчдын ард байгаа захиалагч хэн бэ гэдэг нь анхаарал татаж байна. Энэ хэрэг мэдээж ердийн маргаан байгаагүй. Үндсэн хуулиар заасан иргэний үзэл бодлоо илэрхийлэх, жагсах, үг хэлэх эрхийн эсрэг захиалгат халдлага байсан. Үүнийгээ ч сэжигтнүүд хүлээн зөвшөөрсөн байхад хэний даалгавраар прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон бэ гэдэг нь асуултын тэмдэг юм.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

Цаг агаарын хэт халалт, эрс тэс уур амьсгалын үзэгдэл нэмэгдэж буйтай холбогдуулан энэ долоо хоногт эхэлж буй ган болон цөлжилттэй тэмцэх "Cop17" бага хурлын ач холбогдол эрс нэмэгдээд байна.

Aug 17, 2026

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18