
С.Амарсайханы арга заль: Өөрсдөө бот тэжээнэ, өрөөлийн үгийг хорино!
Лхагва гаригийн Засгийн газрын хуралдааны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан цахим аюулгүй байдлыг хангах хүрээнд хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулахдаа “Facebook, Meta, X зэрэг сүлжээнүүдийн удирдлагуудтай яаралтай ажил хэргийн уулзалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана. Зөвхөн насанд хүрсэн хүн иргэний үнэмлэх, хувийн дугаараар бүртгүүлж, данс нээдэг ганцхан хаягтай байх тогтолцоо руу шилжинэ” гэв. Хальт сонсоход нийгмийн сүлжээн дэх хэрээс хэтэрсэн хар пиар, бохир гүтгэлэг, хуурамч мэдээллийг цэгцлэх сайхан санаачилга мэт. Гэвч ардах зорилго нь эрх баригчид, улстөрчдийн хулгай, луйврыг шүүмжилсэн, илчилсэн ард иргэдийнхээ амыг барих гэсэн С.Амарсайханы нэг арга заль юм.





















