НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Морокко эмэгтэй ерөнхий сайдтай болно
АНАЛИЗ

Морокко эмэгтэй ерөнхий сайдтай болно

10 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Мороккогийн парламентын сонгуульд хаант засаглалыг дэмжигч Үнэн ба орчин үеийн шинэчлэлийн нам  урьдчилсан дүнгээр хамгийн олон суудал авсныг тус улсын Дотоод хэргийн сайд Абделуафи Лафтит пүрэв гаригт мэдээлэв.

Харин RNI 66, Истиклал нам 65, 2021 онд 13 суудал авч байсан төвч үзэлтэй Исламын төв болон хөгжлийн нам энэ удаад 54 суудал авсан байна.

Албан ёсны мэдээллээр сонгогчдын ирц 2021 онд 50 хувь байсан бол энэ удаад 38.02 хувь болж буурчээ:

2011 оны Үндсэн хуулийн дагуу Эзэн хаан VI Мухаммед хамгийн олон суудал авсан намаас Ерөнхий сайдыг томилдог тул PAM нам дараагийн засгийн газрыг тэргүүлэх боломжтой болж байна.

Энэхүү сонгууль нь өнгөрсөн жил Z үеийнхний зохион байгуулсан тэмцлийн дараах анхны сонгууль бөгөөд шинэ засгийн газар ажлын байр, цалин хөлс, амьжиргааны өртөг зэрэг иргэдийн өдөр тутмын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үүрэг хүлээж байна.

Морокко улс 2030 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулахаар бэлтгэж буй энэ үед түүнд зориулсан хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалтыг шинэ парламент хянах юм.

Ямар нэгэн нам нь дангаараа олонх болж чадаагүй тул эвслийн засгийн газар байгуулж магадгүй байна. Хааны ордон Батлан хамгаалах болон Гадаад харилцаа зэрэг чухал суудлуудыг уламжлал ёсоор өөрийн хяналтад үлдээдэг.

PAM-ын удирдлагууд RNI-тай дахин хамтрах боломжийг үгүйсгэсэн бөгөөд хоёр нам өнгөрсөн алдаандаа нэг нэгнээ буруутгаж байгаа юм.

PAM нь 1 сая шинэ ажлын байр бий болгох, цалинг нэмэгдүүлэх, эрүүл мэнд болон нийгмийн хамгааллын салбарт үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийх $37 тэрбумын мөрийн хөтөлбөртэйгөөр сонгуульд оролцжээ.

PAM намаас Ерөнхий сайдад нэр дэвших хамгийн боломжит хүн нь Фатима Эззахра Эль Мансури юм. Түүнийг дэмжсэн нөхцөлд тэрбээр Арабын бүс нутгийн хоёр дахь эмэгтэй Засгийн газрын тэргүүн болох юм.

Арабын бүс нутгийн хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдох өөр нэг боломжит нэр дэвшигч нь сонгуулиас хэдхэн долоо хоногийн өмнө PAM намд элссэн, одоогийн Төсвийн сайд бөгөөд Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Фүзи Лекжа юм.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

28 жил улс төрийн шоглоом болсон С.ЗОРИГИЙН ЭМГЭНЭЛ ба ДОРОМЖЛОЛ

28 жил улс төрийн шоглоом болсон С.ЗОРИГИЙН ЭМГЭНЭЛ ба ДОРОМЖЛОЛ

Б.Хурц: Энэ хэргийг хэрэг биш болгох сонирхлоо байнга илэрхийлдэг. Бод л доо, Ц.Нямдорж хэдэн удаа Хууль зүй, дотоод хэргийн сайд хийв. Яагаад энэ хүнийг ажиллаж байх хугацаанд энэ хэрэг илэрсэнгүй вэ. Хэргийг замхруулсан уу замхруулсан. Ингээд харахаар би мафи уу, Ц.Нямдорж мафи уу.

Oct 2, 2026

АНУ Ираныг тойруулан тэнгисийн цэргээ байршуулж эхлэв

АНУ Ираныг тойруулан тэнгисийн цэргээ байршуулж эхлэв

Х.Нямбаатар С.Зоригийн аллагын сэжигтэн Т.Чимгээд 2 орон сууц бэлэглэжээ!

Х.Нямбаатар С.Зоригийн аллагын сэжигтэн Т.Чимгээд 2 орон сууц  бэлэглэжээ!

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно