НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Вашингтон ба Бээжин: Их гүрнүүдийн ашиг сонирхол, шинэ дэг журам
АНАЛИЗ

Вашингтон ба Бээжин: Их гүрнүүдийн ашиг сонирхол, шинэ дэг журам

11 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Вашингтонд хүрэлцэн очингуутаа Хятадын удирдагч Ши Жиньпин хоёр тал сөргөлдөх бус, түншлэлийн зарчимд тулгуурлан хамтын ажиллагаагаа тогтвортой өргөжүүлэх ёстойг онцлон тэмдэглэв. Тэрбээр Вашингтонд гурав хононо.

Ийнхүү хоёр тивийн тэргүүлэгч гүрнүүд, дэлхийн улс төр, эдийн засгийг тодорхойлогч хоёр удирдагч энэ удаад Вашингтонд уулзаж байна. Өнгөрсөн хавар буюу тавдугаар сард Трамп, Ши хоёр Тэнгэрийн хаалганы өмнө хундага тулгаж байлаа. Тэд Бээжингийн уулзалтаараа эрчим хүч, нисэх онгоц, хөдөө аж ахуй, бичил чипний салбарт нийт $250 гаруй тэрбумын санамж бичиг байгуулснаа зарлаж байв.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин албан ёсны айлчлал хийж буй агаад энэхүү түүхэн үйл явдлыг олон улс амьсгаа даран анхааралтай ажиглаж байна. Учир нь, тэдний дундах яриа, хэлэлцээ болгон дэлхийн улс төр, эдийн засагт нөлөөтэй билээ.

Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцааг болон ирэх жилүүдийн дэлхийн эдийн засаг, технологийн чиглэлийг тодорхойлох юм.

Ши Жиньпиний сүүлийн 11 жилд Цагаан ордонд хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд Трамп түүнийг онгоцны зурвас дээр биечлэн угтан авсан нь уг айлчлалд Вашингтон өндөр ач холбогдол өгч буйг илтгэж байна.

Уулзалтын үндсэн сэдэв нь худалдааны маргаан ба тарифын асуудал юм. Трамп Цагаан ордонд эргэн ирснийхээ дараа Бээжингийн эсрэг эдийн засгийн шахалтаа нэмэгдүүлсэн бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард талууд түр тохиролцоонд хүрсэн байдаг. Тэгвэл энэ удаагийн Вашингтоны уулзалтаар түр тохиролцоог сунгах, АНУ-ын эрчим хүч болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлж, татварыг харилцан бууруулах хэлэлцээр хийхээр зорьж байна.

Бээжин газрын ховор элементийн экспортын хяналтаа хөшүүрэг болгон ашиглаж байгаа бол Вашингтон эдийн засгийн хоригоор хариу барьж буй. Тиймээс талуудын хийх буулт олон улсын зах зээлд шууд нөлөөлнө.

Мөн технологийн салбарын өрсөлдөөн уулзалтын чухал сэдвийн нэг юм.  Хиймэл оюун ухаан болон хагас дамжуулагч, чипний үйлдвэрлэлийн салбарт үндэсний аюулгүй байдлын хязгаарыг тогтоох нь хэн хэнийх нь гол зорилго аж. АНУ Хятадын технологийн компаниудын давуу талыг хязгаарлахыг оролдож байгаа бол Хятад улс технологийн бие даасан байдлаа бэхжүүлж, цахилгаан автомашин болон хиймэл оюун ухааны хөгжлөө тулгаж байна. Иймээс их гүрний удирдагч нар энэ салбарт зөрчил гүнзгийрэхээс сэргийлж, аюулгүй байдлын доод хязгаарыг тохиролцохоор төлөвлөжээ.

Айлчлалын хүрээнд яригдах хамгийн эмзэг сэдэв бол Тайванийн асуудал юм. АНУ-аас Тайваньд нийлүүлэхээр төлөвлөж буй $14 тэрбумын зэвсгийн нийлүүлэлтийг Ши Жиньпин зогсоохыг шаардах нь тодорхой байна.

Трамп энэ зэвсгийн хэлэлцээрийг Хятадтай хийх тохиролцоонд хөшүүрэг болгон ашиглаж байгаа бөгөөд Бээжингийн зүгээс энэ асуудал даамжирвал цэргийн мөргөлдөөнд хүрэх эрсдэлтэйг анхааруулж байсан.

Түүнчлэн Ойрхи Дорнодын байдал болон бусад бүс нутгийн асуудлаар талууд байр сууриа илэрхийлнэ. Энэхүү айлчлалаар бүх асуудал нэгмөсөн шийдэгдэхгүй. Харин дэлхийн улс төр-эдийн засгийг тодорхойлогчид олон улсын дэг журамд өөрсдийн ашиг сонирхлыг тусгахаар хийж буй дээд хэмжээний уулзалт юм.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

28 жил улс төрийн шоглоом болсон С.ЗОРИГИЙН ЭМГЭНЭЛ ба ДОРОМЖЛОЛ

28 жил улс төрийн шоглоом болсон С.ЗОРИГИЙН ЭМГЭНЭЛ ба ДОРОМЖЛОЛ

Б.Хурц: Энэ хэргийг хэрэг биш болгох сонирхлоо байнга илэрхийлдэг. Бод л доо, Ц.Нямдорж хэдэн удаа Хууль зүй, дотоод хэргийн сайд хийв. Яагаад энэ хүнийг ажиллаж байх хугацаанд энэ хэрэг илэрсэнгүй вэ. Хэргийг замхруулсан уу замхруулсан. Ингээд харахаар би мафи уу, Ц.Нямдорж мафи уу.

Oct 2, 2026

АНУ Ираныг тойруулан тэнгисийн цэргээ байршуулж эхлэв

АНУ Ираныг тойруулан тэнгисийн цэргээ байршуулж эхлэв

Х.Нямбаатар С.Зоригийн аллагын сэжигтэн Т.Чимгээд 2 орон сууц бэлэглэжээ!

Х.Нямбаатар С.Зоригийн аллагын сэжигтэн Т.Чимгээд 2 орон сууц  бэлэглэжээ!

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно