
Говийн хөрснөөс “ургасан” үндэсний баялаг: Үндэсний хөрөнгө оруулагчгүйгээр улс орнууд өөдөлсөн түүхгүй!
Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий дөрвөн төгрөг тутмын нэгийг, экспортын орлогын 90 гаруй хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байна. Тавдугаар сард гарсан Татварын ерөнхий газрын тайлангаас харахад Монголын топ 4 татвар төлөгч бүгд уул уурхайн компаниуд байна. “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой”, “Энержи ресурс” жил бүр улсад төлсөн татвараараа тэргүүлж ирсэн.






















