НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Япон: Ерөнхий сайдын дэмжсэн нэр дэвшүүлэгч Окинавад ялав
АНАЛИЗ

Япон: Ерөнхий сайдын дэмжсэн нэр дэвшүүлэгч Окинавад ялав

2 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Гэнта Кожа Окинава мужийн захирагчийн сонгуульд ялалт байгуулсан тухай мэдээллийн дараа дэмжигчдийнхээ хамт баяраа тэмдэглэж байна. 2026 оны есдүгээр сарын 13-ны өдөр

Японы хамгийн өмнөд цэг болох Окинава мужийн захирагчийн сонгуульд Ерөнхий сайд Санаэ Такаичигийн Либерал Ардчилсан намаас дэмжигдсэн 42 настай Гэнта Кожа нийт сонгогчдын 59 хувийн саналыг авч ялалт байгууллаа. Наха хотын орлогч даргаар ажиллаж байсан тэрбээр 1972 онд Окинава муж АНУ-ын засаглалаас Японы мэдэлд эргэн шилжсэнээс хойш сонгогдож буй хамгийн залуу бөгөөд тус муж Японд нэгдсэнээс хойш төрсөн анхны захирагч болж байна.

Энэхүү сонгуульд Окинавагаас АНУ-ын цэргийн баазыг бүрэн гаргахын төлөө 10 гаруй жил тэмцсэн, тус мужийн захирагчаар хоёр удаа сонгогдон ажилласан 66 настай Денни Тамаки ялагдал хүээв. Г.Кожа ялалт байгуулснаар бүс нутаг дахь АНУ-ын цэргийн хүчийг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн олон жилийн тэмцэл эцэс болж байна.

Рюку их сургуулийн хүндэт профессор Масааки Габэгийн шинжилснээр, Кожагийн ялалт нь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн Футэнма агаарын баазыг Окинава арлын Хэноко дахь шинэ байгууламж руу нүүлгэн шилжүүлэхийг зогсоох гэсэн тус мужийн шүүх, хуулийн тэмцлийг эцэслэн шийдвэрлэх магадлалтай юм. Мөн шинэ захирагч иргэний зориулалттай нисэх онгоцны буудал, боомтуудыг цэргийн хэрэгцээнд нээж өгөх хүлээлттэй байгаа тул АНУ болон Японы цэргийн байгууламжуудыг өргөжүүлэхэд хялбар болох аж.

Энэхүү сонгуулийн үр дүн нь Ерөнхий сайд С.Такаичи Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших Японы хамгийн том цэргийн хүчийг нэмэгдүүлэх үндэсний аюулгүй байдлын шинэ стратегиа бэлтгэж буй үетэй давхцаж байна. Окинава муж нь Япон улсаас Филиппин хүртэл үргэлжилсэн, Хятад улсын Номхон далайд гарах гарцыг хязгаарладаг "арлын гинжин хэлхээ"-ний стратегийн гол бүсэд багтдаг. Японы хамгийн баруун захын Ёнагуни арал нь Тайваниас ердөө 110 километрийн зайд оршдог тул Бээжин Тайванийн эргэн тойронд цэргийн ажиллагаагаа идэвхжүүлж буй энэ үед Токио Зүүн Ази дахь Хятадын амбицыг тогтоон барихын тулд Окинава дахь батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа юм.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнийн эффект бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө юм!

Л.Оюун-Эрдэнийн эффект бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө юм!

Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийг хүртэл орлогоо нотлоогүй яваа. Тэрбээр Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг 4 жил 4 сар орчим (2021 оны 1 дүгээр сарын 27-ноос 2025 оны 6 дугаар сарын 3 хүртэл)толгойлсон.

Sep 15, 2026

ЕАЭЗХ-ны хэлэлцээр хэрэгжиж эхлээд хоёр сар боллоо, дүр зураг ямархуу байна вэ?

ЕАЭЗХ-ны хэлэлцээр хэрэгжиж эхлээд хоёр сар боллоо, дүр зураг ямархуу байна вэ?

Н.Номтойбаяр төрхөмдөө буцах тохироо нь лист үү?!

Н.Номтойбаяр төрхөмдөө буцах тохироо нь лист үү?!

Улсаа болон намаа түгжилддэг нөхөр-дайснуудаасаа сал, Н.Учрал аа!

Улсаа болон намаа түгжилддэг нөхөр-дайснуудаасаа сал, Н.Учрал аа!