НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Сөүлийн шүүх Хойд Солонгосоос $32.5 саяыг нэхлээ
АНАЛИЗ

Сөүлийн шүүх Хойд Солонгосоос $32.5 саяыг нэхлээ

2026 оны 9-р сарын 16
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Умард Солонгос улс хоёр улсын хурцадмал байдал дээд цэгтээ хүрсэн 2020 оны 6 дугаар сард Хоёр Солонгосын хамтарсан харилцааны албаны байрыг дэлбэлсэн билээ. Тэгвэл Сөүл хотын шүүхээс хоёр хөршийн харилцааг сайжруулах зорилгоор баригдсан уг байгууламжийг устгасны нөхөн төлбөр болгож Пёньяныг ойролцоогоор 32.5 сая ам.доллар төлөх шийдвэрийг гаргасан байна.

Сөүл хотын Төв дүүргийн шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Лхагва гаригт AFP агентлагт өгсөн мэдээлэлдээ “Шүүхээс Хойд Солонгосын талыг Өмнөд Солонгосын засгийн газарт 44.6 тэрбум воны хохирол төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан” хэмээжээ. Солонгосын хамтарсан харилцааны албаны байрыг устгасантай холбоотой уг зарга нь Өмнөд Солонгосын засгийн газраас Хойд Солонгосын төрд хандаж, шууд хохирол барагдуулахыг шаардсан анхны тохиолдол болж байгааг хэвлэлүүд онцолж байна.

Уг албаны байр нь өмнө нь Өмнөд Солонгосын компаниуд Хойд Солонгосын ажилчдыг ажиллуулдаг байсан ч одоо үйл ажиллагаа нь зогссон Кэсон аж үйлдвэрийн цогцолборт байрлаж байсан юм. Гэвч 2020 оны 6 дугаар сард Өмнөд Солонгосын идэвхтнүүд хилийн дагуу Пёньяны эсрэг суртал ухуулгын хуудас бүхий агаарын бөмбөлөг хөөргөснөөс үүдэж талуудын харилцаа муудсан. Үүний дараа Хойд Солонгосын тал уг албыг "хэрэгцээгүй" хэмээн зарлаж, байшинг дэлбэлсэн билээ.

Өмнөд Солонгосын зүгээс "шаардлагатай дараагийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ" гэж мэдэгдсэн ч шинжээчдийн үзэж байгаагаар Пёньян Кэсон хотод байсан барилгыг нураасаныхаа төлөө нөхөн төлбөр төлөх магадлал бараг үгүй юм. Энэхүү нэхэмжлэлийг 2023 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлын засаглалын үед гаргаж байжээ. Тэрбээр Хойд Солонгосын эсрэг хатуу байр суурь баримталдаг байсан бөгөөд улс орондоо цэргийн дэглэм тогтоох бүтэлгүй оролдлого хийснийхээ дараа албан тушаалаасаа огцорсон билээ.

Уг харилцааны алба нь 2018 оны 9 дүгээр сард, Өмнөд Солонгосын тухайн үеийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх гурав дахь дээд хэмжээний уулзалтаар Пёньянд очихоос хэдхэн хоногийн өмнө нээгдэж байв. Үүнээс хойш хоёр талаас 20 орчим албан тушаалтан тус албанд ажиллаж байсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сард КОВИД-19 цар тахлын улмаас үйл ажиллагааг нь зогсоосон байна. Хоёр Солонгосын харилцаа 2018 онд Мүн, Ким нар гурван ч удаа дээд хэмжээний уулзалт хийхэд дээд цэгтээ хүрч байсан ч 2019 оны 2 дугаар сард Вьетнамын Ханой хотод Ким болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хийсэн уулзалт үр дүнгүй болсноос хойш харилцаа эргээд муудсан юм.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хүн төрөлхтний үүсэл гарал: Эволюцын шинэ онолууд

Хүн төрөлхтний үүсэл гарал: Эволюцын шинэ онолууд

thedailydigest.com

Oct 4, 2026

Хятадын цэргүүд оросын "Цэнтр-2026"-д оролцов

Хятадын цэргүүд оросын "Цэнтр-2026"-д оролцов

Х.Нямбаатар Канадад сурахаар явсан биш оргон зайлжээ

Х.Нямбаатар Канадад сурахаар явсан биш оргон зайлжээ

28 жил улс төрийн шоглоом болсон С.ЗОРИГИЙН ЭМГЭНЭЛ ба ДОРОМЖЛОЛ

28 жил улс төрийн шоглоом болсон С.ЗОРИГИЙН ЭМГЭНЭЛ ба ДОРОМЖЛОЛ