НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Цагаан ордны эзний НҮБ-ын индрээс хийсэн мэдэгдлийн дараах эффект
АНАЛИЗ

Цагаан ордны эзний НҮБ-ын индрээс хийсэн мэдэгдлийн дараах эффект

2026 оны 9-р сарын 23
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы үеэр хэвлэл мэдээллийнхэнд хандан үг хэлэв. 2026 оны 9-р сарын 22-ны өдөр

Хиймэл оюун ухааны технологийн суутнуудын өрсөлдөөн дунд дэлхийн геополитикийн том хөзрүүд дэлгэгдэж, Цагаан ордон хийгээд Кремль, Бээжингийн хооронд шинэ хүйтэн дайн эхэлснийг илтгэх дуулиант үйл явдлууд ч ар араасаа хөвөрлөө.

CNBC

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын газар орны нэрийг өөрчилж тоглодог хуучин зуршил энэ удаад технологийн салбар дээр давтагдав. Тэрбээр хиймэл оюун ухаан гэх нэршлийг бүрмөсөн булшилж, оронд нь супер оюун ухаан гэсэн шинэ нэршлээр солихоор улайрч байна. Гэвчиг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн ухаалаг, магадгүй хамгийн аюултайд тооцогдох энэ технологийн нэрийг өөрчиллөө гээд хангалтгүй. Тэр дундаа Вашингтонд хөл тавих БНХАУ-ын дарга Ши Жинпинийг угтан авахын өмнө дэлхий нийтийн аюулгүй байдлын стандарт юу юунаас ч чухалд тооцогдож байна.

“Хиймэл гэдэг үг энэ агуу оюун ухааныг хуурамч гэж харагдуулж байна. Гэтэл энэ бол хуурамч зүйл биш,  ухаан алдам гайхамшиг” гэж Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэр дээрээс мэдэгдлээ. Тэрбээр энэхүү хүчирхэг технологийг ямар ч хязгаарлалтгүйгээр, галзуу хурдаар хөгжүүлэх ёстой гэж үзэж байгаа бол дэлхийн бусад гүрнүүд үүнийг хазаарлаж, аюулгүй байдлын хатуу дүрэм журам тогтоохоор чармайж байна.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Трамп болон түүний урилгаар Цагаан ордонд айлчлал хийж буй Хятадын удирдагч Ши Жинпин нарын дундах гол хэлэлцээрүүдийн нэг нь хиймэл оюун ухаан байх нь тодорхой болов. Өөрөөр хэлбэл супер гүрнүүдийн гол хөзөр супер оюун ухаан байх бололтой.

Тэгвэл “OpenAI”-ийн Сэм Альтман, “Anthropic”-ийн Дарио Амодей зэрэг дэлхийн Цахиурын хөндийн акулууд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн өмнө дуудагдсан нь бас нэг дуулиант үйл явдлын нэг байлаа. Тэдэнтэй хамт “Hugging Face”-ийн Клемент Деланг нэгдэж, AI-ийн зохицуулалтын талаар ширүүн мэтгэлцээн өрнүүлнэ. Технологийн хөгжлийн хурдыг сааруулах гэсэн болгоомжлолыг няцаасан Трампын мэдэгдлийн дараа энэ уулзалт товлогдсон нь гал дээр тос нэмсэн хэрэг боллоо.

Харин хөрөнгө оруулагчид ирээдүйг тун өөдрөгөөр харж, зах зээлийг хуу хамж байна. Мягмар гаригт технологийн гигантуудын хувьцаа хөөсөрч, Nasdaq индекс түүхэндээ байгаагүй шинэ дээд амжилт үзүүлэв. Азийн зах зээлээс эерэг дохио авсан фьючерс арилжаа өнөөдөр өглөө ч эрчээ алдалгүй тогтвортой үргэлжилж байна.

Ийнхүү хиймэл оюун ухааны салбарынхны хувьцаа тэнгэрт хадаж байхад нөгөө талд НҮБ-ын чуулганы ард АНУ болон Ираны төлөөлөгчид тун үр дүнтэй уулзалт хийсэн гэх мэдээлэл тармагц түүхий тосны үнэ огцом уналаа. Ерөнхийлөгч Трамп Ираны талтай хийсэн нууцлаг хэлэлцүүлэг гурван цаг орчим үргэлжилсэн гэж мэдэгдэв. Тэрбээр НҮБ-ын индэр дээрээс хэлсэн үгэндээ Ирантай түүхэн хэлэлцээрт хүрэх үү, эсвэл тус улсыг газрын хөрснөөс арчих уу гэсэн  амь дүйсэн том шийдвэр гаргахын өмнө байгаагаа дуулгаж битүүхэн заналхийлэл үзүүлсэн юм. Бүс нутгийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Иран улс долоон сар үргэлжилсэн цуст дайныг зогсоох хатуу нөхцөлөө Катарын зуучлагчаар дамжуулан Вашингтонд тулган шаардсаар байгаа юм

Технологийн хурдыг сааруулах гэсэн дэлхийн зарим улс орнуудын удирдагчдын шахалт үр дүнд хүрсэнгүй. Үүнийг батлах мэт OpenAI болон Anthropic компаниуд илүү хүчирхэг хэрнээ хэтэрхий хямд өртөгтэй шинэ загваруудаа зэрэгцэн танилцуулж, зах зээлд тэсрэлт хийлээ.

OpenAI компани GPT-6 цувралдаа Sol, Luna гэх хоёр шинэ загвар нэмж, хөгжүүлэгчдэд зориулсан API-ийнхаа үнийг шууд 50 хувиар хямдрууллаа. Sol загвар нь програмчлалын нарийн ажлуудыг маш хурдан гүйцэтгэдэг бол Luna загвар нь их хэмжээний мэдээллийг асар богино хугацаанд боловсруулж хураангуйлдаг. Anthropic компани мэдээж үүнийг хараад дуугүй суусангүй. Тэдний зүгээс хиймэл оюун ухааны салбартаа хамгийн өндөр чадалтай Claude Opus 5.5 загвараа шинээр танилцуулж, өрсөлдөгчиддөө томоохон цохилт өглөө.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

УИХ-ын хянан шалгах түр хорооноос олон ч сонсгол зохион байгуулсан. “Ногоон автобус”, “Оюутолгой”, “Нүүрсний хулгай”, “Туулын хурдны зам”, хөдөө хж ахуй, хамгийн сүүлд Эпштейн хүүхэд шарж идсэн тухай. Гадаад геополитикийн мөргөлдөөн, дотоодын авлига, хулгай, хэрүүл талцлаас болоод эдийн засаг хүндэрч байна. Өвөлжилт, шатахуун, эрчим хүч, иргэдийн ашиг орлого, ажилгүйдэл, ядуурлыг хэлэлцэх ёстой парламентын танхим нь гудамжны галзуучуудыг Төрийн ордны үзүүлбэр болгоод түүндээ алга ташаад суух нь эрүүл төрийн үйлдэл мөн үү. Эмгэнэлтэй нь, Эпштейн хүүхэд шарж идсэн гэх хүүхэд ч итгэх аргагүй үлгэрээ ичихгүй дэлхийгээр нэг цацах нь гутамшигтай. Ийм галзуу парламентын гишүүдийг гадаадынхан гайхаж, шоолж хүлээж авна гэдгээ ядаж мэддэггүй гэж үү?!

Oct 13, 2026

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна

Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна