НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хүйсээ сольсон популизм: Тэд бүхнийг гацаана!
АНАЛИЗ

Хүйсээ сольсон популизм: Тэд бүхнийг гацаана!

10 өдрийн өмнө
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

УИХ-ЫН ГИШҮҮН М.ЭНХЦЭЦЭГ: Тавантолгойн цахилгаан станц л Оюутолгойг дотоодоос найдвартай хангах ганц найдвартай эх үүсвэр нь.“600 МВт-ын сэргээгдэхээр Оюутолгойг дотоодоос 99.5%-ын найдвартай хангана” гэж инээдтэй зүйл ярихаа болих хэрэгтэй. Мянган сайхан батарей тавиад ч 1350м-ын гүнд байгаа, өндөр хэрэглээтэй хүнд уурхайг Сэргээгдэхээр 99.6%-ын найдвартайгаар дотоодоос хангана гэдэг үлгэр.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА: Оюутолгой 2013 оноос хойш жилд 140 сая орчим доллараар 2 тэрбум кВц эрчим хүч импортолсоор ирсэн. Манайд хангах эх үүсвэр байхгүй, Тавантолгойн станц барина, бариулна, барихгүй гэж бараг 20 жил хэрүүл хэл ам хийсээр таг гацаж зогссон. Улсаараа 22%, Оюутолгой 100% гаднаас хараат байгааг аль болох хурдан эх үүсгүүр барьж дотоодоосоо хангах, алдаж буй орлогыг дотооддоо авах, эрчим хүчээр хараат бус болох нь Монгол Улсын хөгжлийн болон эрчим хүчний эн тэргүүний эргэлзээгүй бодлого.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ЭНХЦЭЦЭГ: Манайх өвлийн 3 сард, оройн 17:00–21:00 цагт дутагдалтай, бусад бүх цагуудад эх үүсвэрийн илүүдэлтэй. Одоо Бөөрөлжүүт, Баян станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэхээр энэ илүүдэл улам нэмэгдэнэ.Тэгэхээр бидэнд юу хэрэгтэй вэ? Оргил ачааллын дутагдлыг нөхөх, системийн аль нэг хэсэгт генератор гэнэт зогсоход түүнийг хурдан нөхөх том чадлын батарей станц, усан цахилгаан станц, ус хуримтлуурын станцуудыг барих нь бидний нэн тэргүүний эрэлт хэрэгцээ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА: Монгол Улс өнөөдөр 14 цэгээр эрчим хүч импортолж байна. Оросоос зургаа, Хятадаас наймаар. Тавантолгойн цахилгаан станцыг барина, бариулна, барихгүй гэж бараг 20 жил хэрүүл хэл ам хийсээр, эцэст нь таг гацаж зогссон. Сэргээгдэхийн шинэ төслүүд болон уламжлалт дулааны станцуудаа аль оновчтой хувилбараар нь шуурхай явуулж байна. Оюутолгой бол зөвхөн эхлэл, ар араас нь явах томоохон төслүүд хүлээж буй. Энэ бодлогын хүрээнд зургаан багц сэргээгдэхийн аукцион зохион байгуулж байгаа. Өнгөрсөн 7 сард Зэс-Оюу хуваарилах байгууламж ашиглалтад орсноор дотоодын системээс Оюутолгойг хангах техникийн суурь нөхцөл сая л дөнгөж бүрдэж байгаа юм. Одоо бид энэ боломжоо цаг алдахгүй ашиглах ёстой.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ЭНХЦЭЦЭГ: Дэлхий нийт нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас татгалзчихсан” гэж худал мэдээлэл түгээж байгаа хүмүүсийг жаахан юм унш гэж хэлье дээ.АНУ, Герман, Япон, Итали, Энэтхэг зэрэг олон оронд нүүрсэн цахилгаан станцуудаа хаах хугацааг хойшлуулах, ашиглалтыг нь үргэлжлүүлэх шийдвэрүүд гарч байна. Дэлхий ногоон эрчим хүч рүү шилжиж байгаа нь үнэн. Гэхдээ улс орнууд эрчим хүчний хараат байдлаа нэмэгдлүүлж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлаа золиослон байж шилжилт хийдэггүй.

Монгол Улс ч өөрийн нүүрсний нөөц, эрчим хүчний системийн онцлог, найдвартай хангамжаа бодолцсон бодитой, тэнцвэртэй эрчим хүчний бодлого хэрэгжүүлэх ёстой.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА: Монгол Улс Оюу толгой болон бусад томоохон төслүүдийг дотоодын эрчим хүчээр хангах нь зөв үү, буруу юу? Эсвэл энэ чигээрээ 100% өмнөд хөршөөс худалдан авсаар бай гээд байгаа юм уу. Монгол Улс эрчим хүчээр хараат бус болох ёстой! Гацаагчдад гацаах шалтаг, үгүйсгэх үг мундахгүй биз. Монгол Улс гацаагчдын тоглоом байх ёсгүй. Эрчим хүчний станцууд, нар, салхи, усан, усан цэнэгт, нүүрсний эх үүсгүүр барих төслүүдээ тууштай явуулна, Монгол Улс эрчим хүчний хараат бус болно.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР, ДОКТОР О.БАВУУДОРЖ: Сэргээгдэх эрчим хүчний аукционы давуу тал нь ил тод, нээлттэйгээс гадна хямд үнэ тогтоох боломжтой. Хэн хамгийн хямд үнэтэй, найдвартай эрчим хүч нийлүүлэхээрээ өрсөлддөг онцлогтой.

МҮХАҮТ-ЫН ДЭРГЭДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.ГАНХУЯГ: Эрчим хүчний салбар өрсөлдөөний зарчимд суурилсан хэлбэр рүү явж байгаа нь маш зөв зам юм. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэх боломжийг нээж өгч байна. Төр бүхнийг зохицуулах шаардлагагүй гэсэн үг. Аукцион гэдгийг маш энгийнээр хэлбэл "Нээлттэй үнэ хаялцаан" юм. Өөрөөр хэлбэл, хэн хамгийн сайн үнэ санал болгосонд нь боломжийг олгодог ил тод тэмцээн гэж ойлгож болно.

Эрчим хүчний салбар ийм хэлэлцүүлэг, маргаан ид өрнөж байна. Монгол Улс эрчим хүчний хувьд асар хомсдолтой орон. Хөдөө орон нутаг гэлтгүй нийслэл хотдоо ч лаа бариад суудаг өдрүүд ч цөөнгүй. Ирэх өвлийг ч эрчим хүчний хязгаарлалтаар давахаас өөр арга замгүйг салбарын сайд нь өнгөрсөн хавраас эхлээд л ярьсаар яваа.

Дэлхийн улс орнууд эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлж, гадны хамаарлаасаа аль болох салахаар хичээж байна. Тэр ч бүү хэл сансар огторгуй, сарнаас эрчим хүч олборлох амбиц, өрсөлдөөн их гүрнүүдийн дунд хэдийнэ эхэлсэн.

Харин Монгол бүх юм урвуугаа харчихсан. Улс эрх ашиг хөндөгдөх бүрт хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьсан улстөрчид болон гадаадын гар хөл болсон "тэмцэгчид" Төрийн ордны гадна болон дотроос нь орилоод эхэлдэг нь хэвийн үзэгдэл болсон.

Тэд камерын өмнө эх орны эрх ашиг ярьж, камерын ард эх орныхоо эсрэг наймаалцана. Үр дагаварт нь монголчууд айлаас гал гуйгаад амьдарч байна. Улс төр, эдийн засгийн эрх ашигт нь нийцээгүй бол айлын тал "унтраалгаа" дарах тохиолдол ч удаа дараа гарч байлаа. Тиймээс эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг дотооддоо хангах нь эдийн засагт ч хэрэгтэй, улс орны аюулгүй байдалд ч тустай.

Урьд нь, УИХ-ын танхимаас Ц.Даваасүрэн гишүүн эрчим хүчний төслийг удаа дараа унагааж ирсэн бол энэ удаад арга нь адилхан ч дүр нь солигджээ. Угаас Ц.Даваасүрэнг монголчууд хүний хүн болохыг нь хэдийнэ таньдаг болсон. Иймээс гадны захиалагчид гар хөлөө сольсон нь М.Энхцэцэг, М.Нарантуяа нар болж байна. Тэд монголчуудын хэлдгээр эрчим хүчний шинэ төслүүдийг ёстой л улаан галзуу, цагаан согтуугаар эсэргүүцэх болсон.

Монголыг эрчим хүчний хараат байлгах сонирхол хойд хөршид ч бий, урд хөршийн компаниудад ч бий. Оюутолгой компани нь Өвөрмонголын эрчим хүчний группээс цахилгаан эрчим хүчээ худалдан авдаг. Үүнд жилд $140 сая зарцуулдаг агаад үүнийг монгол төгрөгт хөрвүүлбэл 500 гаруй тэрбум төгрөг болно. Мэдээж жилийн ₮500 гаруй тэрбумын орлогоо алдах нь Өвөрмонголын компаниудад ашиггүй. Ганц найдвартай худалдан авагчаа алдах нь тэдэнд хохиролтой.

Оюутолгойн эрчим хүчийг дотоодоосоо хангах нь Монголын өмнөд бүсийн эрчим хүчний аюулгүй байдалд ач холбогдолтой юм. Ганц Оюутолгойн асуудал биш өмнөд бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох нь Монголын үе, үеийн Засгийн газрын мөрөөдөл байсан.

Хятад улс нар, салхи болон усан цахилгаан станцын үйлдвэрлэлээр дэлхийд нэгдүгээрт ордог. 2026 оны байдлаар тус улсын нийт цахилгааны эх үүсвэрийн 60% гаруйг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна. Дэлхий дахинд шинээр ашиглалтад орж буй сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн тал түүнээс дээш хувийг зөвхөн Хятад улс дангаараа үйлдвэрлэн суурилуулж байна гэсэн судалгаа бий. Бээжин сүүлийн жилүүдэд нүүрсний станцуудынхаа үүргийг өөрчилж байна. Урьд нь нүүрсний станцууд 24/7 тасралтгүй "үндсэн" ачааллыг үүрдэг байсан бол одоо сүлжээний тэнцвэржүүлэгч болгон ашиглах болсон аж. Тэгвэл дэлхийн хэмжээнд үйлдвэрлэж буй нийт цахилгаан эрчим хүчний 30 гаруй хувийг нар, салхи, усан цахилгаан болон био эрчим хүч гэх мэт сэргээгдэх эх үүсвэрээс гарган авч байна.

Монгол эрчим хүчний маш өргөн бассейнтай. Нар нь, салхи нь, ус нь, уран нь, хүрэн нүүрс нь байна. Золоор бид энэ бүгдээ эдийн засгийн эргэлтэд оруулж чадвар урд орших эрчим хүчний аварга том хэрэглэгч рүү эрчим хүч экспортлох боломж бий.

Гадаад ч байна уу, дотоод ч байна уу, хөрөнгө оруулагчдыг зөвхөн мөнгө гэж харах хэрэггүй. Хөрөнгө оруулагчдыг дагаад шинэ технологи, шинэ боловсрол, шинэ соёл, шинэ ёс зүй, шинэ “generation” орж ирнэ. Тэр нь бидний үндэсний аюулгүй байдлын дархлаа болно.

Харамсалтай нь, эрчим хүчний шинэ төсөл хэрэгжих бүрт хэн нэгэн улстөрч гарч ирж улс орноо хорлодог үзэгдлээс салахгүй бол Монгол Улс тог цахилгааны хувьд хоёр хөршөөсөө де-юре хамааралтай байсаар л байна. Тиймээс улсаа хорлогчдод хэлэх үг: Та нар битгий галзуураад бай!

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

28 жил улс төрийн шоглоом болсон С.ЗОРИГИЙН ЭМГЭНЭЛ ба ДОРОМЖЛОЛ

28 жил улс төрийн шоглоом болсон С.ЗОРИГИЙН ЭМГЭНЭЛ ба ДОРОМЖЛОЛ

Б.Хурц: Энэ хэргийг хэрэг биш болгох сонирхлоо байнга илэрхийлдэг. Бод л доо, Ц.Нямдорж хэдэн удаа Хууль зүй, дотоод хэргийн сайд хийв. Яагаад энэ хүнийг ажиллаж байх хугацаанд энэ хэрэг илэрсэнгүй вэ. Хэргийг замхруулсан уу замхруулсан. Ингээд харахаар би мафи уу, Ц.Нямдорж мафи уу.

Oct 2, 2026

АНУ Ираныг тойруулан тэнгисийн цэргээ байршуулж эхлэв

АНУ Ираныг тойруулан тэнгисийн цэргээ байршуулж эхлэв

Х.Нямбаатар С.Зоригийн аллагын сэжигтэн Т.Чимгээд 2 орон сууц бэлэглэжээ!

Х.Нямбаатар С.Зоригийн аллагын сэжигтэн Т.Чимгээд 2 орон сууц  бэлэглэжээ!

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно