НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монгол, Оросын эдийн засаг, нийгмийн харилцаа үйл явдлаар арвин байна
АНАЛИЗ

Монгол, Оросын эдийн засаг, нийгмийн харилцаа үйл явдлаар арвин байна

11 өдрийн өмнө
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Монгол улсын хойд хөрш ОХУ-тай эдийн засгийн харилцаа эрчимжиж байна. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо болсон Орос, Монголын Бүс нутгуудын II чуулга уулзалтын хүрээнд олон салбарыг хамарсан уулзалт, яриа хийгдсэний дээр Mining Week арга хэмжээнд Оросын компаниуд бүтэн павильон засч төвхнөсөн байсан.

Орос, Монголын Бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт өнгөрсөн жил Эрхүү хотноо зохиогдон хоёр орны хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг баталсан.

Улаанбаатар хотноо болсон хоёр дахь чуулга уулзалтад ОХУ-ын төлөөлөгчдийг Засгийн газрын орлогч дарга Алексей Оверчук ахалсан.

Орос, Монголын бүс нутгуудын хоёрдугаар чуулга уулзалтын хөтөлбөр нь Евразийн тээврийн уялдаа холбоог бэхжүүлэх, тус тивийн тээврийн коридоруудыг хөгжүүлэхэд хоёр улсын бүс нутгуудын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх, Евразийн аялал жуулчлалын орон зайг хөгжүүлэхэд хамтран ажиллахад чиглэгдсэн.

Чуулга уулзалтын үеэр ЕАЭЗХ-той байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд комиссын ээлжит хуралдаан болж, хоёр улсын бизнесийн зөвлөлийн хуралдаан болон хувийн хэвшил хооронд холбоо тогтоох В2В уулзалт зохион байгуулагдлаа.

Монгол Улс нь Оросын хувьд чухал худалдааны түнш байхын зэрэгцээ бие даасан зах зээл, дамжин өнгөрөх улс, мөн түүхийн үүднээс ойр дотно хөрш гэдгээрээ чухал ач холбогдолтой болохыг Алексей Оверчук чуулга уулзалтын үеэр тэмдэглэлээ.

Хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдэж байна. Тухайлбал, 2025 оны дүнгээр хоёр талын худалдааны эргэлт 4%-иар өсч, 2.69 тэрбум ам.долларт хүрсэн бол 2026 оны эхний хагаст 18%-иар өсч, 1.58 тэрбум ам.долларт хүрчээ. Хоёр сарын өмнө буюу энэ оны 7-р сарын 22-нд хүчин төгөлдөр болсон ЕАЭЗХ-ны гишүүн орнууд болон Монгол Улс хоорондын Худалдааны түр хэлэлцээр нь худалдаа болон бизнесийн харилцаа холбоог ихээхэн нэмэгдүүлэх төлөвтэй байгаа хоёр талын албаны хүмүүс онцолж байгаа.

Хэлэлцээрийн бүрэн хэрэгжиж, хоёр талын бизнесүүд, тэр дундаа Монголын бизнес эрхлэгчид орлогоо нэмэгдүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгах шаардлагатай байгааг Хамтарсан хорооны хуралдааны үеэр яригдсан. Тухайлбал, техникийн зохицуулалт, ариун цэврийн болон мал эмнэлгийн хяналт, гаалийн журам зэрэг харилцан худалдааны тарифын бус зохицуулалтууд шийдэл шаардаж байгаа юм.

Орос, Монголын сүүлийн жилүүдийн харилцааны онцлох тоо баримтууд:

  • “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь ачаа тээвэрлэлтийн хэмжээгээр шинэ дээд амжилт тогтоож, хоёр талын төмөр замын харилцаа болон Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд хийгдэж буй ачаа тээврийн урсгал нэмэгдэж байна,

  • Хоёр улс хоорондын жуулчдын урсгал бараг 500,000 аялалд хүрсний 95% нь автомашинаар хийгдэж байна,

  • Оросын тал монгол түншүүд болон агаарын тээврийн компаниудтай хамтран хоёр улсын хотуудын хооронд агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх, түүний дотор Москва болон Улаанбаатар хотын хооронд шууд нислэгийг сэргээх боломжийг судалж байна,

  • Аялал жуулчлалын урсгалыг дэмжих зорилгоор «Их цайны зам» төслийн хүрээнд хамтарсан маршрут хөгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Оросын 19 бүс нутаг тус төслийг өөрийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн,

  • Оросын их дээд сургуулиудад монгол оюутнуудыг үнэ төлбөргүй суралцуулахад зориулж 620 тэтгэлэг хуваарилсан,

  • Бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа чанарын шинэ шатанд гарсан бөгөөд ОХУ-ын 60 гаруй бүс нутаг Монгол Улстай худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоогоод байна,

  • Брянскийн машин үйлдвэрлэлийн завод нь “Улаанбаатар төмөр зам”-д зориулан сэлгээний 20 гаруй илчит тэрэг нийлүүлсэн,

  • Өнгөрсөн 2025 оны 11-р сард Оросын гол замын илчит тэрэг Улаанбаатар төмөр замаар түүхэнд байгаагүй хамгийн урт бүрэлдэхүүнтэй буюу 108 вагон бүхий ачааны галт тэргийг амжилттай аялуулж, дээд амжилт тогтоосон,

  • 2026 оны эхний 9 сарын хугацаанд хоёр улсын бүс нутгууд 30 орчим хамтарсан арга хэмжээ зохион байгуулсан,

  • Соловьевск-Эрээнцав төмөр замын боомтоор 2025 онд 157 мянган тонн ачаа, 406 төмөр замын бүрэлдэхүүн нэвтэрсэн,

  • Дээд Ульхун болон Соловьевск авто замын боомтуудыг 2027 он гэхэд шинэчлэхээр төлөвлөсөн,

  • Монгол Улсын ШУА-ийн Геологийн хүрээлэнд Александр Петрович Карпинскийн нэрэмжит Геологийн ангийг өнгөрсөн долоо хоногт нээсэн,

  • 2025 оны дүнгээр Монгол Улс Буриад улсын 47 түнш орноос тэргүүлэгч гурвын нэг болж, гуравдугаар байр эзэлжээ. Монгол Улстай хийсэн гадаад худалдааны эргэлт 2024 онтой харьцуулахад 8%-иар, экспорт 4,3%-иар, импорт 1,5 дахин өсчээ,

  • Улаанбаатар хотод Санкт-Петербург болон Монгол Улсын найрамдлын төгөлийг 9-р сарын 15-ны өдөр нээсэн.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

28 жил улс төрийн шоглоом болсон С.ЗОРИГИЙН ЭМГЭНЭЛ ба ДОРОМЖЛОЛ

28 жил улс төрийн шоглоом болсон С.ЗОРИГИЙН ЭМГЭНЭЛ ба ДОРОМЖЛОЛ

Б.Хурц: Энэ хэргийг хэрэг биш болгох сонирхлоо байнга илэрхийлдэг. Бод л доо, Ц.Нямдорж хэдэн удаа Хууль зүй, дотоод хэргийн сайд хийв. Яагаад энэ хүнийг ажиллаж байх хугацаанд энэ хэрэг илэрсэнгүй вэ. Хэргийг замхруулсан уу замхруулсан. Ингээд харахаар би мафи уу, Ц.Нямдорж мафи уу.

Oct 2, 2026

АНУ Ираныг тойруулан тэнгисийн цэргээ байршуулж эхлэв

АНУ Ираныг тойруулан тэнгисийн цэргээ байршуулж эхлэв

Х.Нямбаатар С.Зоригийн аллагын сэжигтэн Т.Чимгээд 2 орон сууц бэлэглэжээ!

Х.Нямбаатар С.Зоригийн аллагын сэжигтэн Т.Чимгээд 2 орон сууц  бэлэглэжээ!

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно