
Зэс: Том тоглогчийн төлөөх өрсөлдөөн ба МОНГОЛ!
Зэс бол зүгээр нэг металл биш, улс орнуудын хөгжлийн хөдөлгөгч “хүч”. Технологийн дэвшил зэсийн эрэлтийг нисгэж, түүний төлөөх өрсөлдөөн улам ширүүсэж байна. АНУ-ын Геологийн албаны (USGS) сүүлийн үеийн мэдээллээр дэлхийн хэмжээнд батлагдсан зэсийн нөөц нэг тэрбум орчим тонн байна. Гэхдээ олборлоогүй, нээгээгүй нөөц 3.5 тэрбум тонноос давна гэсэн таамаг бий.























