НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хятадын газрын ховрын компаниудын ашиг 2 дахин нэмэгджээ
АНАЛИЗ

Хятадын газрын ховрын компаниудын ашиг 2 дахин нэмэгджээ

2026 оны 1-р сарын 27
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Газрын ховор элемент олборлогч Хятадын компаниудын хувьцааны ханш он гарсаар огцом өсч байна.

Энэ нь Хятад улс газрын ховрын нийлүүлэлтийн дэлхийн сүлжээнд давуу байдлаа хадгалах бодлогыг Бээжин барьж, төрийн дэмжлэг үзүүлж байгаатай нь холбоотой хэмээн ажиглагчид дүгнэж байна.

Барууны орнуудын зүгээс энэ салбар дахь Хятадын давуу байдлыг бууруулахаар хичээж байгаа ч одоогоор ахиц харагдахгүй байгаа юм.

Хятадын газрын ховрын олборлолтын гол төв Өвөр Монголын Бугат хот юм. Эндээс сайн чанарын соронзны гол түүхий эд болох неодимийг олборлож байна. Неодим нь нь хөнгөн чанарын ховор элементэд тооцогддог.

Бугат хотод Хятадын газрын ховрын тэргүүлэх компаниуд болон шинжилгээ-судалгааны хүрээлэнгүүд, мөн дээд сургуулиуд төвлөрч байна.

Хятадын газрын ховрын томд тооцогдох China Northern Rare Earth компани өнгөрсөн 2025 онд Бугатад неодимийн шинэ шугамыг ашиглалтад оруулсан бөгөөд 2025 оны эхний 11 сарын цэвэр ашиг 2,1 тэрбум юань буюу 302 сая ам.долларт хүрсэн нь өмнөх 2024 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Судалгааны Shanghai DZH компанийн мэдээгээр газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээнд (олборлолт, борлуулалт, уурхайн тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлт гээд) оролцож байгаа 47 компанийн 2025 оны эхний 9 сарын цэвэр ашиг өмнөх оныхтой дүйжээ. Хэрэв энэ эрч хадгалагдах юм бол энэ онд дээд амжилт үзүүлэхээр байгаа ажээ.

Газрын ховрын дэлхийн зах зээлийн үнэ өссөн нь ашгийн хамгийн гол суурь болж байна.

Трамп тарифын бодлогоо танилцуулсан өнгөрсөн оны 4-р сараас хойш Хятад улс газрын ховрын 7 элементийн экспортондоо хязгаарлалт тавиад байгаа. Хятадын энэ шийдвэр Европын зах зээлд эмзэг туссан. Их Британийн Argus Media-гийн мэдээгээр 1-р сарын 15-ны байдлаар Европт нэг кг диспрозийн үнэ 935 ам.долларт хүрээд байна. Энэ нь 2015 оноос хойших хамгийн өндөр ханш бөгөөд 3 дахин нэмэгдсэн гэсэн үг.

Хятад, АНУ хоёр тарифын асуудлаар тохиролцож чадсан ч гэлээ энэ нь газрын ховрын үнийг бууруулж чадаагүй, харин ч улам өсөх хандлагатай байна. Одоогийн байдлаар Хятад нь газрын ховрын олборлолтын 70%, боловсруулалтын 90%-ийг хянаж байна.

Хятадын Western Securities компанийн тооцоогоор газрын ховрын тэргүүлэгч China Northern Rare Earth-ийн энэ оны цэвэр ашиг 4,1 тэрбум юань хүрнэ гэжээ. Ингэснээр China Northern Rare Earth компанийн зах зээлийн үнэлгээ сүүлийн нэг жилд 140% өсч, 180 тэрбум юанийг давсан нь энэ зах зээл дэх бусад өрсөлдөгч болох Австралийн Lynas Rare Earths, АНУ-ын MP Materials-ийг хол хаясан үзүүлэлт юм.QUICK FactSet-ийн мэдээгээр China Northern Rare Earth-ийн хувьцааг Хятадын дотоодын хөрөнгө оруулагчдаас гадна Vanguard Group болон BlackRock эзэмшиж байна.

Хятадын өөр нэг судалгааны компани болох Xiangcai Securities газрын ховрын экспортод хязгаарлалт тавьсан шийдвэр маш оновчтой болж, үнийг хөөргөдөн, угаас зах зээлд давамгай байгаа Хятадын компаниудын хувьцааны ханшийг өсгөсөн хэмээн дүгнэжээ.

АНУ тэргүүтэй барууны орнууд газрын ховрын хамаарлаа бууруулахыг хичээсээр байна. Өнгөрсөн оны 7-р сард АНУ-ын Батлан хамгаалах яам 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, гол хувьцаа эзэмшигчийн нэг болохоор тохиролцлоо хэмээн MP Materials мэдээлсэн.

2026 он гараад G7-гийн Сангийн сайдууд газрын ховрын өөрсдийн нийлүүлэлтийн сүлжээг бий болгохоор хамтран ажиллах болсноо мөн зарласан. Энэхүү сүлжээ нь G7-гоор хязгаарлагдахгүй холбоотон улсуудыг хамарна хэмээн тэд мэдэгдсэн.

Эдгээр хичээл зүтгэлийн үр дүн хэзээ гарах нь одоогоор тодорхойгүй. Хятадын удирдлага газрын ховрын салбараа нягт хянан, төлөвлөж байгаа. Хятадын судалгааны LeadLeo байгууллагын мэдээгээр 2016-гаас 2024 оны хооронд Хятадын газрын ховрын олборлолт, боловсруулалт жилд дунджаар 12%-ийн өсөлттэй байжээ.

 

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнийн дохиур!

Л.Оюун-Эрдэнийн дохиур!

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Засаг төрөөрөө оролдох цаг” биш гэсэн тодруулга хэвлэлд өгсөн нь мэдээж Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл болоод Ардын намын 15 давхрынханд зориулсан үг болох нь ойлгомжтой. Тэр тусмаа С.Амарсайханы үг бол чухамдаа Д.Амарбаясгалангийн байр суурь гэсэн үг.  Ингээд харвал Д.Амарбаясгалан Н.Учралтай гар барьж, Л.Оюун-Эрдэнэ, О.Цогтгэрэл нар эрх ашиг нэгдсэн бололтой. Эрх ашиг гэдэг нь Н.Учралын Засгийн газрыг огцруулах улс төрийн хуйвалдаан. Тиймдээ ч экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг эрх мэдэл эргэн хүргэх ээлжит херопаганда хэдийнэ эхэлсэн. Ил цагаанаар Л.Оюун-Эрдэнийг эргээд Ерөнхий сайд болгох тухай сэвээ зорилгогүй, зохион байгуулалтгүй ажиллагаа мэдээж биш байх.

Sep 1, 2026

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Худалдааны дайн шаталж, Канад улс АНУ-ын эсрэг хариу “цохилт” өглөө

Худалдааны дайн шаталж, Канад улс АНУ-ын эсрэг хариу “цохилт” өглөө

ШХАБ: Бишкекийн саммитаар Монгол ажиглагчаас түнш статуст шилжинэ

ШХАБ: Бишкекийн саммитаар Монгол ажиглагчаас түнш статуст шилжинэ