2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 15


2030 он болоход 3.3 орчим жилийн хугацаа үлдэж. 2025 оны гүйцэтгэлээр (түүхэндээ анх удаа) 847 мянга гаруй жуулчин хүлээн авч, $728 саяын орлого бүрдүүлсэн байна. 2026 оны гүйцэтгэл гарахад 5 орчим сар үлдсэн. 2025 оноос буурсан үзүүлэлт гарна гэдэг нь бараг тодорхой. 2030 он гэхэд $8 тэрбум хүргэх зорилт яагаад ч бүтэхгүй нь дээ.
Нэг.
"Тоо ойлгодоггүй" Ерөнхий сайд асан 400 сая жуулчин хүлээж авах тухай яриад байсан. Үеийн юм болохоор хөөрхийг өмөөрмөршөөн болоод 400 мянга гэхийг л 400 сая гээд ярьчихсан байлгүй дээ гэж хүртэл бичиж л байлаа.
Тэгсэн чинь өнөөх нь 400 сая гэж дахиад ярих үед л авралгүй этгээд юм гэдгийг нь ойлгосон. Тоо мэдэхгүй хүн Ерөнхий сайд болно гэдэг гамшиг л гэсэн үг. Учир нь Ерөнхий сайдын хамгийн гол үүрэг бол улсынхаа эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх байдаг. Тоо ойлгохгүй, мэдэхгүй, эдийн засаг судлаагүй Ерөнхий сайд яах вэ гэж үү? Улсаа дампууруулна. Өөр яах вэ дээ.
Дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах туршлага хуримтлуулж, энэ чиглэлд ажил хийж явахдаа Монгол Улсынхаа аялал жуулчлалын салбарын бодит төрхийг барагцаалчихсан болохоор баримжаа бол байна.
Монголд байдаг цор ганц гэж хэлэхэд хилсдэхгүй нөөц бол түүхэн бүтээгдэхүүнд суурилсан аялал жуулчлал л байдаг юм. Манай Улс Швейцарь шиг гайхалтай сайхан байгальтай биш. Африк тив шиг ховор гойд ан амьтан, ан агнуурын нөөцтэй биш. Хойд мөсөн далайн хүрээний орнууд шиг ховор сонин байгалийн үзэгдэл байхгүй. Тайланд зэрэг орнууд шиг порно хийгээд секс аялал жуулчлал хөгжүүлэхээр хүмүүжил, суртахуун ч сэтгэл зүй, нөөц ч байхгүй.
Эрүүл мэндийн аялал жуулчлал хөгжүүлнэ гэвэл бүр таг, эсрэгээрээ. Бүгд шахуу гадагшаа явж эмчлүүлэхдээ хүрсэн нөхцөл байдалтай. Бага сага рашаан байх нь байдаг л юм. Тэр нь гэхдээ аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэхээсээ байгалийн өвөрмөц тогтцын төдий л байдалтай.
Энэ бүхнийг бүтээгдэхүүн болголоо гэхэд дэд бүтэц буюу суурь бүтэц огт хөгжөөгүй тул шороон замаар салж унатал явж хүрээд аймшгийн хоол идэж, тэнэг үнэтэй ор олж унтаад өглөө нь нүхэн жорлонд бие засах хэрэгтэй болно. Ингэхээр гадаад жуулчид битгий хэл дотоодын жуулчид ч бөөн бухимдал.
Яахав, 400 сая жуулчин ирнэ гээд хамаа замбараагүй мөрөөдөөд үзье л дээ. Хурдны зам үгүй ядаж хатуу хучилттай замтай, яваад очиход цахилгаан, цэвэр бохир ус нь шийдэгдчихсэн, хоол байр нь ядаж хэвийн байдаг гэж төсөөлсөн ч бүтэхгүй. Яагаад гэвэл манай улс олон улсын нислэг хүлээн авдаг ганц нисэх буудалтай. Тэр нь 6-хан гарцтай.
Нислэгийн тасалбар нь тэнэг үнэтэй. Яагаад гэвэл онгоцны түлш нь нэг хэсэг нөхдийн шахааны бизнес болсон. Ингэхээр тэнгэрийн үнэтэй тасалбар авч нисч ирэх хэрэгтэй болно. Ингээд жуулчдын тоогоо автоматаар хязгаарлачихдаг юм.
Хоёр.
Шийдвэр гаргагчид нэг амаар тас зөрүүтэй хоёр зүйл ярьж алмайруулдаг. Манай улстөрчид дунд огт боловсроогүй хүмүүс дийлэнх олонх нь.
Гадаадын сүртэй сургуулийн дипломын ард нуугдсан тоо мэдэхгүй, философи судлаагүй, хууль эрх зүй уншаагүй, эдийн засгийн талаар мэдлэггүй, үгүй ядаж бага ахуйдаа уран зохиол уншиж тархи нь задраагүй хүмүүс дүүрэн.
Нэг амаараа, нэг удаад 400 сая жуулчин эсвэл $8 тэрбумын орлого мөрөөдөцгөөнө. Зарим нэг УИХ-ын гишүүд нь ганц байгаа нисэх буудлаа, энэ улсын цор ганц агаарын гарц орцоо Оросд түрээсэлчихье гэдэг санал гаргаж галзуурна. Ёстой л монгол хүн мөн үү үгүй юу гэдэгт нь эргэлзэнэ.
Монголын аялал жуулчлалын салбарыг асуудал болгож дэвшүүлсэн нь дараах шалтгаантай.
Учир нь, улсын нүүр царай гадаад харилцаанд нөлөөлдөг. Гадна дотны зочид ирээд буцахдаа юу үзэж харж, юу мэдэрч, ямар дурсамжийг сэтгэлдээ тээгээд буцсан нь өөрийн орондоо очоод эргэн тойрондоо хэлж ярьж, бичиж нөлөөлдөг.
Их энгийнээр тайлбарлахад хэдэн жилийн өмнө Өмнөд Солонгосын star-ууд Монголд ирээд бөөн контент хийгээд буцсан. Дараа жилээс нь солонгос жуулчид Монголд битүү шавчихсан. Харамсалтай нь, тэд бүгд шахуу үгээ хэлээд, үсээ зулгаагаад буцсан сурагтай. Дахиж ирэхгүй, бусдад санал болгохгүй. Бүр муулна.
Үр дүн нь Өмнөд Солонгосын нийгэмд Монголын талаар тодорхой хэмжээний таагүй нөлөө үзүүлнэ. Үр дагаварт нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нь айлчилж ирээд "түүхий эд авъя" гэхээс өөр юм ярихгүй бушуухан буцаад нисчихнэ.
Хөрөнгө оруулъя гэхгүй, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлье, үйлдвэр байгуулъя гэхгүй.
Наадмын дараах олон хоногийн амралтаар олуулаа Монголоороо аялж зугаалж байгаад ирсэн болохоор өөрсдийнхөө бодит үнэнтэйгээ нүүр тулсан байх.
Бодит үнэнтэйгээ нүүр тулна гэдэг ядаж эхлэл юм даа.
Нийтлэлч С.БУЯНДЭЛГЭР

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 15