НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Азийн ногоон технологийн эрин
АНАЛИЗ

Азийн ногоон технологийн эрин

2026 оны 1-р сарын 23
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

2026 оны эхний байдлаар дэлхийн эрчим хүчний салбарт, ялангуяа Ази тивд маш том түүхэн шилжилтүүд явагдаж байна. Энэ талаарх Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) болон “Bloomberg”, “The New York Times” зэрэг дэлхийн том хэвлэлүүдэд нийтлэгдсэн сүүлийн үеийн судалгааг тоймлон хүргэж байна.

Ази тив нь дэлхийн эрчим хүчний хэрэглээний өсөлтийг дангаараа чирж байгаа төдийгүй, ногоон шилжилтийн хамгийн том талбар болсон билээ.

2026 онд дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүч нь үйлдвэрлэсэн цахилгааны хэмжээгээрээ анх удаа нүүрсийг давах төлөвтэй байна. Ногоон эрчим хүчний үйлдвэрлэгч буюу том тоглогч нь Хятад болон Энэтхэг улс.

Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний эрэлт жилд 4-5%-иар өсөж байгаа бөгөөд энэ нь дэлхийн нийт өсөлтийн 85%-ийг эзэлж байна. Энэ өсөлтөд хиймэл оюун ухаан (AI) болон дата төвүүдийн өсөлт, мөн зуны халуун температураас үүдэлтэй хөргөлтийн хэрэгцээ голлон нөлөөлжээ.

2021-2023 оны эрчим хүчний хямралын дараа 2026 онд дэлхийн эрчим хүчний үнийн индекс 10 орчим хувиар буурах төлөвтэй байгаа нь импортлогч орнуудад (Япон, Солонгос, Зүүн өмнөд Ази) эергээр нөлөөлж байна.

Дэлхийн хэвлэл мэдээллийн онцолж буй гол чиг хандлагууд нь:

  • Хятад, Энэтхэг төдийгүй Зүүн өмнөд Азийн орнууд жижиг модуляр реактор (SMR) болон уламжлалт цөмийн станцуудыг олноор нь байгуулахаар төлөвлөжээ.

  • Нэгэн цагт АНУ-ын тэргүүлж байсан цөмийн эрчим хүчний салбарт Хятад улс ноёрхож эхэлсэн. Хятад улсад 31 реактор шинээр баригдаж буй агаад дараагийн үеийн цөмийн технологи болон цэвэр эрчим хүчний салбарт дэвшил гаргаснаа зарлажээ.

  • 2026 он бол ногоон устөрөгчийн үйлдвэрлэл туршилтын шатнаас үйлдвэрлэлийн шатанд шилжих жил гэж үзэж байна.

  • ASEAN-ы орнууд хил дамжсан эрчим хүчний худалдааг хөнгөвчлөх "ASEAN Power Grid" төслийг урагшлуулж байна.

  • Нар, салхины тогтворгүй байдлыг нөхөх батарей хадгалах системийн (BESS) өртөг хурдтай буурч, суурилуулалт нь рекорд тогтоож байна.

  • Нүүрснээс татгалзах явцад байгалийн хий (LNG) нь Азийн орнуудын хувьд хамгийн гол шилжилтийн түлш хэвээр байх болно.

Монголын хувьд 2025-2026 оны өвөлжилт болон эрчим хүчний салбарын шинэчлэл анхаарлын төвд байна.

Засгийн газраас эрчим хүчний салбарт реформ хийж, үнэ тарифыг үе шаттай индексжүүлэх замаар салбарын алдагдлыг бууруулах, хөрөнгө оруулалт татах бодлого барьж байна.

Нийт станцын 40 орчим хувь нь ашиглалтын хугацаа дууссан байгаа нь шинэ эх үүсвэрүүд (Бөөрөлжүүт, Тавантолгой гэх мэт) болон сэргээгдэх эрчим хүчийг яаралтай нэмэгдүүлэх шаардлагатайг сануулж байгаа юм.

Ази тив "Нүүрсний эрин"-ээс "Цахилгаан ба Ногоон технологийн эрин" рүү маш хурдтай шилжиж байна. Энэ нь зөвхөн байгаль орчин биш, бүс нутгийн геополитик, эдийн засгийн өрсөлдөх чадварын гол хүчин зүйл боллоо. Үүнээс Монгол улс хоцрох ёсгүй юм.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар “Хатан Туулаа аваръя” жагсаалд оролцсон иргэдийг харлуулах, хулгай луйвраа нуух зорилготой хэвлэлүүдийг худалдан авсан байж болзошгүй гэсэн баримтуудыг ил болголоо. Туулын хурдны замын төслийн хулгай, луйврыг ил болгож, жагсаалд оролцох үеэр Г.Уянгын гэр бүлийг нь нэр бүхий хэвлэлээр гүтгэсэн, харлуулсан мэдээлэл цацагдсан тул тэрбээр ийнхүү хардаж байгаа юм байна. Мөн Туулын хурдны замыг эсэргүүцсэн жагсаалыг огт мэдээлээгүй, харин ч эсрэгээрээ Х.Нямбаатарын болон түүний багийнхны хулгай, луйврыг байнга зөвтгөн дамжуулсан гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Oct 14, 2026

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв

АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэж Сунак мэдэгдлээ

АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэж Сунак мэдэгдлээ

Монгол Улсын хүн ам залуу хэвээр ч насжилтын шинж тэмдэг илэрч эхэлж байна

Монгол Улсын хүн ам залуу хэвээр ч насжилтын шинж тэмдэг илэрч эхэлж байна