2026 оны 4-р сарын 17
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 11
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 16
2026 оны 4-р сарын 13


УИХ-ын даргын суудлаас Ерөнхий сайдын суудал руу сэлгэн суусан Н.Учралын амалж буй эдийн засгийн өөрчлөлтүүдийг иргэд болоод бизнесийн орчныхон хүлээсээр байна. Өмнөх Засгийн газрын УИХ-д өргөн мэдүүлээд байсан Татварын багц хуулийн төслийг эргүүлэн татаж шинэ хувилбарыг төсвийн тодотголтой хамт оруулж ирэхээ Н.Учрал мэдэгдсэн.
Татварын өртэй 12100, НДШ-ийн өртэй 6042 ААН-ийн дансыг нэг сарын хугацаатай нээсэн, гэнэтийн гэж нэрлэгддэг бизнес эрхлэгчдэд, ялангуяа бичил бизнес эрхдэгчдэд дарамт учруулдаг хяналт шалгалтыг хориглосон, энгийн 146 зөвшөөрлөөр ажиллуулж болох бичил бизнес, үйлчилгээ эрхлэх процессийг нэн хялбаршуулсан зэрэг “Чөлөөлье” санаачилгынхаа хүрээнд хийж буй Н.Учралын Засгийн газрын эхний алхмууд байгаа талархал хүлээж байна. Гэсэн ч хангалтгүй. Татварын бодлогын өөрчлөлт хэрхэн орж ирэхээс цаашдын ихээхэн өөрчлөлт хамаарахаар байна.
Төрсөн бол татвар төлнө, төр буй дор татвар буй зэрэг ойлголтыг эсэргүүцэх хүн нэгээхэн бээр үгүй. Гагцхүү татвар шударга байж, хүнд суртлын үүр уурхай, авлигын мөлжлөгийн хэрэгсэл байж болохгүй. Иргэд болоод ААН-үүдийн өсөн дэвших хөшүүрэг байж байж эдийн засагт өгөөжөө өгнө. Ялангуяа Монгол шиг дотооддоо үйлдвэрлэл хөгжөөгүй, үйлдвэрлэл, үйлчилгээний бүхий л шат дамжлагад валютын ханшийн дарамт мэдэрдэг бизнесийн орчинтой бол татварыг бодит нөхцөл байдалтай нь уялдуулах зайлшгүй шаардлагатай. Таван жилийн өмнө гурван тэрбум төгрөгийн орлоготой байсан ААН өнөөдөр ашиг нь өсөөгүй боловч ханшийн өсөлтийн зөрүүлгээс 5-6 тэрбумын орлоготой харагдаж, түүнээсээ татвар төлөх болж байгаа бол үүнийг төр зохицуулж уян хатан хандах учиртай.
Данс хаалаа гээд төлөөгүй татвар төлөгдчихгүй, компани үйл ажиллагаагаа явуулж, мөнгө эргэлдүүлж байж л татвараа төлөх боломж бий болно. Данс хаах нь муйхар бөгөөд харгис арга. Татвар, шимтгэлээ төл, төлж чадахгүй бол дампуур гэж тулгаж буйтай ижил.
Монголд бизнес эрхлэгчдийн хувьд НӨАТ, НДШ, АМНАТ гэсэн 3 төрлийн татвар, шимтгэл нь нурууг нь авсаар олон жил болж байна. Эдгээрийг оновчтой шийдэж байж, бизнесийн орчин сэргэхээр байна. Дэлхийн дунджаар Монголд татвар, шимтгэл яахаа алдсан өндөр биш ч гэлээ хуулийн дагуу, ном ёсоороо бизнесээ босгосон ААН олдохгүй байгаа нь гол асуудал, гол зангилаа. НӨАТ, АМНАТ хоёр бол орлогоос шууд авдаг татварууд. НӨАТ 10% гэж байгаа ч сар бүр тайлагнана. Харин ААНОАТ бол жилд нэг, зарим тохиолдолд хоёр, том компаниуд дөрвөн удаа тайлагнадаг. Гэтэл НӨАТ болон АМНАТ сар болгон тайлан гаргаж өгнө. Дээрээс нь НӨАТ, АМНАТ-ыг мөнгөн суурь биш, хуримтлалын “accrual” зарчмаар буюу мөнгөн дүн нь орж ирээгүй байхад орлого гэж тооцоод татвар ногдуулдаг. Тэгэхээр НӨАТ, АМНАТ-ыг мөнгөн сууринд шилжүүлэх өөрчлөлтийг хийх ёстой.
Компани ашигтай эсэхийг харгалзахгүйгээр борлуулалтын урсгал дээр татварын дарамт, бүртгэлийн дарамт үүсгэж борлуулалт нь 50 саяын босго давмагц НӨАТ-ын системд оруулдаг. Энэ нь бизнесээ томруулах мэдээжийн зорилгыг нь нухчин дарж, зугтах сэдэл төрүүлдэг.
Ерөнхий сайд Н.Учрал НӨАТ-ын босгыг 400 сая, буцаан олголтын 2%-ийг 4% болгох гэсэн хувилбар яригдаж байгааг өнгөрсөн долоо хоногт хэлсэн нь ААН-үүдэд амьсгаа авах боломжтой юм шиг сонсогдож байгаа ч босгыг үүнээс ч өндөрсгөх, эсвэл бүүр босгогүй болгох ч хувилбар бий.
НӨАТ-ын шинэчилсэн хувилбар 2016 онд батлагдсанаас хойш НӨАТ-ын төсөвт эзлэх орлогын хэмжээ тогтмол өссөөр ирсэн. Сүүлийн жилүүдийн дүнгээр төсвийн орлогын 6-7 их наяд НӨАТ-аас бүрдэж, НӨАТ нь төсвийн голлох орлогыг бүрдүүлэгч болсон. Төсөвт эзлэх жин нэмэгдэх тусам НӨАТ-ыг төсвийн орлогыг бүрдүүлэгч гэсэн ганцхан өнцгөөр харж, бизнес эрхлэгчдэд очих ачааллыг мэдсэн ч мэдээгүй юм шиг хандлагатай болсон.
Мөн НӨАТ-ыг ялгавартай оноох, ААН-ийг бүрэн хамруулж чадахгүй байгааг засах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 70 гаруй төрлийн худалдаа, үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлж байна.
Ашигт малтмалын нэмэлт өөрчлөлтөөр АМНАТ-ийг уул уурхайн компаниуд, орон нутагт ээлтэй байхаар яригдаж байгаа нь сайшаалтай. Ийнхүү АМНАТ болон НӨАТ-ыг бизнес орчныг дэмжих чиглэлд өөрчлөхөөр яригдаж байна. Харин өөр нэг дарамт болох НДШ-ийн талаар дорвитой өөрчлөлт яригдахгүй байна. Аль салбарт ажиллах хүчний хомсдол нүүрлэлээ гэж ярьж байгаагийн нэг шалтгаан нь НДШ. Ажилтан, ажил олгогч аль алийг нь зовоосон энэ тогтолцоо хэзээ өөрчлөгдөх вэ?

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 17
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 11
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 16
2026 оны 4-р сарын 13