2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 20
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26


“Манайх 6 хүүхэдтэй. Том охин маань 19 настай. Их сургуульд сурдаг. Хичээлдээ маш сайн байсан ч 9-р ангиасаа муудаж эхэлсэн. Гэвч ЭЕШ-аа 700-гаас дээш оноотой өгч хүссэн сургуульдаа элсэн сурч эхэлсэн. Их нойргүйтнэ, эсвэл маш их унтана, орондоо өнжинө, тэгэж байснаа найз нартайгаа уулзана гэж гарч яваад үүрээр орж ирдэг байлаа. Би орон гэртээ тусалсангүй, хувиа хичээсэн гэх мэтээр их загнадаг байсан. Бид хоёр муудалцаж би маш муухайгаар загнасан шөнө нь амиа хорлохыг оролдсон учир сэтгэл зүйчид хандлаа. Сэтгэцэд нөлөөдөх бодис хэрэглээд 4 жил болжээ. Санаанд оромгүй маш их зовлон туулж явжээ охин минь. Бага дүү нарт л анхаараад охиноо биеэ даачихсан, хичээл сурлага нь сайн, нийтэч гэх мэтээр бодоод зүгээр л орхичихсон байж. Энэ зүйл бол өсвөр настай хүүхэдтэй айл бүрийн хаалгыг тогшчихсон, гэрт чинь ороод ирчихсэн зүйл юм байна шүү. Манайх архи тамхи огт хэрэглэдэггүй, орон гэртээ хэрүүл уруулгүй хүмүүс. Та бүгд хүүхэд чинь ямар нэг байдлаар нойргүйдэж, шөнө холхиж, заримдаа маш хэвийн болж, заримдаа бүр орноосоо босохгүй, хааяа найзуудтайгаа хонодог, шоуддаг л бол анхаараарай...” Энэ бол нэгэн ээжийн нийгэмд өгсөн анхааруулга.
"Манай хүүхэд даруухан, хичээлдээ сайн, муу зүйл хийхгүй". Ихэнх ээж аав ингэж боддог, өөрийгөө энэ мэт тайвшруулдаг. Гэвч яг энэ итгэл үнэмшлийн цаана цагаан тахлын аюул хэдийнэ хаалга тогшиж, аль хэдийнэ үр хүүхдийн хүүхдийн чинь өрөөний босгыг давчихсан ч байж мэднэ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн далд сүлжээ асар хурдтайгаар тэлж, хамгийн эмзэг бүлэг буюу өсвөр насныхныг ангуучилж эхэлснийг хууль хяналтынхан анхааруулсаар байгаа билээ.
Цагдаагийн байгууллагын албан ёсны статистикийг сөхвөл, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогсдын 80 гаруй хувь нь 15-35 насныхан. Үүнээс хамгийн цочирдом нь насанд хүрээгүй хүүхдүүд буюу ЕБС-ийн ахлах, дунд ангийнхан нийт хэргийн 5-8%-ийг эзлэх болжээ. Жил бүр 30-50 гаруй хүүхэд хар тамхины хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж, намтартаа хар бараан толботой үлдэж байна.
Урьд нь хар тамхи хэрэглэгчдийн насны доод хязгаар 18-25 байсан бол өдгөө 13-15 болж залуужсаар байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын том асуудал болсоор байгаа билээ. Өсвөр үеийнхнийг онилсон хар тамхины сүлжээчдийн ард 3 үсэгтэй хуулийн байгууллагынхан байдаг гэх хардлага байна. Мөн урд хөршөөс нүүрсний машинаар хар тамхи орж ирдэг гэх албан бус мэдээлэл ч бий.
Ахлах ангийнхны дунд хийсэн түүвэр судалгаагаар сурагчдын 4-5% нь "Ямар нэг байдлаар өвс, мөс хэрэглэж үзсэн, эсвэл миний найзууд хэрэглэдэг" гэж хариулсан нь аюул бидний төсөөлснөөс хавьгүй ойрхон байгаагийн илрэл юм.
Технологийн хөгжил, цахим шилжилт энэ төрлийн гэмт хэргийг улам далд хэлбэрт оруулж байна. Залуус гудамж, пааб, харанхуй булан тохойд уулзахаа больсон. Тэд Telegram, Facebook-ийн нууц бүлгэмүүдээр харилцаж, хаа нэгтээ нуусан газраас очиж авдаг "drop" буюу байршуулах хэлбэрээр хар тамхины сүлжээ улам нууц хэлбэрт шилжсэн гэх.
Дэлхий нийтийн болон дотоодын судалгаанаас үзэхэд хүүхэд мансууруулах бодис хэрэглэж эхэлснээс хойш дунджаар 1-3 жилийн дараа л эцэг эхчүүд анх анзаарч, мэддэг байна. Бид мэргэжлийн хүн биш учраас энгийн нүдээр хараад таньдаггүй, дээр нь хүүхдүүд үүнийгээ маш нарийн нууцалдаг тул ийнхүү хугацаа алддаг. Гэтэл энэ алдагдсан хугацаанд хүүхэд сэтгэц, физиологийн гүн хамааралтай (донтолттой) болж, эрүүл мэндээрээ бүрэн хохироход хүрдэг.
Өсвөр насныхны дунд олдоц хялбар, үнэ хямд гэдгээрээ каннабис буюу "өвс", мөн синтетик аргаар гаргаж авсан "мөс" гэх бодис зонхилж байна. Сүүлийн үеийн хамгийн том тренд бөгөөд аюул бол энгийн цахим тамхи (vape)-ны шингэнд мансууруулах төрлийн химийн бодис хольж хэрэглэх явдал сургуулийн орчинд түгээмэл илрэх болжээ.
Тиймээс эмч мэргэжилтнүүдийн зүгээс эцэг эхчүүдэд хандан хүүхдийнхээ зан араншин, бие физиологийн өөрчлөлтийг цаг алдалгүй, маш анхааралтай ажиглаж сурах нь урьдчилан сэргийлэх хамгийн эхний алхам болохыг зөвлөдөг.
Нүдний хүүхэн хараа нь хэт томрох, эсвэл хэт жижгэрэх, гар чийдэн тусгахад ямар ч хөдөлгөөнгүй, хөшүүн байх. Нүд нь байнгын улайлттай явах, ойлгомжгүй шалтгаанаар огцом турж эцэх байдал ажиглагдвал даруй мэргэжлийн хүмүүс хандах шаардлагатай. Мөн хувцас хунар, өрөө, тасалгаанаас нь өвөрмөц хурц гаа, химийн бодис, элдэв сонин утааны үнэр үнэртэх, цүнх, халааснаас нь тугалган цаас, гялгар уут, соруул, нүдний дусаалга, сонин хэлбэртэй жижиг халбага, асаагуур зэрэг зүйлс гарч ирвэл асуудал хүндэрсэн гэсэн үг.
Хар тамхинд донтогчид огцом уур уцаартай болох, эсвэл шалтгаангүйгээр хэт хөөрлийн байдалд ордог. Гэр бүлийнхнээсээ зугтаж, өрөөгөө байнгын түгжих, хичээл сурлага нь огцом муудаж, хуучин найзуудаа гэнэт солих, мөн хэрэглээ нь огцом өсөх, эцэг эхээсээ байнга мөнгө нэхэх, эсвэл гэрийнхээ үнэ цэнэтэй эд зүйлсийг нууцаар зарах, хэн нэгний данс руу тогтмол мөнгө шилжүүлэх зэрэг үйлдэл илэрвэл мэргэжлийн хүмүүс яаралтай хандах хэрэгтэй.
Гэхдээ хүүхдээ цагдаа шиг нэгжиж, мөрдөх нь улам цааш түлхэж, асуудлыг нуугдмал байдалд оруулах эрсдэлтэй. Тэднийг аврах, хамгаалах хамгийн шилдэг арга бол итгэлцэл дээр суурилсан нээлттэй харилцаа юм.
Хүүхэдтэйгээ айлгаж сүрдүүлэлгүйгээр, шинжлэх ухаанч үүднээс, найрсаг харилцаагаар энэ бодисын хор хөнөөлийг тайлбарлаж өгөөрэй. Хэнтэй нөхөрлөж, хаагуур явж байгаад хяналт тавихдаа найзуудыг нь гэртээ урьж, хамт хооллож, хүрээллийг нь таньж мэдэх хэрэгтэй. Спортын дугуйлан, урлаг, өөрийг нь хөгжүүлэх сонирхолтой зүйлд нь чиглүүлж, чөлөөт цагийг нь зөв, бүтээлч өнгөрүүлэхэд тусал.
Хэрэв та хүүхдээ ямар нэгэн байдлаар бодис хэрэглэсэн байж болзошгүй гэж сэжиглэж байвал шууд загнаж шийтгэхээсээ өмнө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байгууллага, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ) болон мэргэжлийн сэтгэл зүйчдээс яаралтай зөвлөгөө авах нь хүүхдээ аврах хамгийн зөв, цорын ганц гарц болно.
Өсвөр үеийг онилсон хар тамхи нүүрсний машинаар хил нэвтэрдэг эсэхийг хянаж, сүлжээчид нь гурван үсэгтэй хуулийнхан гэх хардлагыг эцэслэх ёстой.
Миний хүүхдэд хамаагүй гэж асуудалд хандах тусмаа хар тамхины хэрэглээ Монголын үндэсний аюулгүй байдлын аюултай асуудал болж мэдэхээр байна!
Х.ХАНДМАА

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 20
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26