2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 29
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 25


ЗГХЭГ-ын дэд дарга асан, Хууль зүйн дэд сайд асан, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Оюутолгойн ажлын хэсгийг ахлаж явсан, экс Ерөнхий сайдын Харвардын найз Б.Солонгоо сүүлийн үед Оюутолгой гэх ганц сэдвээр олон нийтийн сүлжээнд өдөр шөнөгүй “бөөлж” суудаг болсон. Түүний бичээд байгаа өнцөг угаас шинэ сэдэв биш, олон жилийн турш С.Баяр, С.Баярцогт нарыг харлуулахын тулд С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Ж.Батзандан мэтийг ашиглаж ирсэн хуучин технологи, танил сценари.
Ярьж байгаа дүр нь залуужиж, хүйс нь солигдсон болохоос угтаа сэдэв, зорилго нь яг хэвээрээ.
Оюутолгойг онилж аваад С.Баярцогт, С.Баяр нарыг нүдээд байвал олонд танигдана, таалагдана гэж сэвдэг нь боддог ч бололтой.
Сэвүүлдэг нь наанадаж, Оюутолгойн төслийг харлуулах замаар өрсөлдөгчөө намнах, цаанадаж гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох гадны гар хөл болдог нь ч тодорхой. Ямар ч байсан Монгол Улсын гол зорилго нь гэрээг сайжруулах болохоос гэрээг цуцлах биш юм. Тэгвэл Оюутолгойн орд Тавантолгойн нүүрсний хулгай нарын гараар нохойн замаар орно гэсэн үг. Рио Тинтогийн өгсөн $20 саяыг иргэдээсээ нууж, хаалтын гэрээ байгуулдаг хүмүүс Оюутолгойгоос хөрөнгө оруулагчид гараад явбал орос, хятадын нинжа нартай нийлээд юу эсийг хийж мэднэ.
С.Баярцогтын хувьд үе, үеийн хөгшин залуу люмпен-попуудын нүдүүрийн мешок болсон. Оюутолгойн гэрээг олж унших нь бүү хэл овог нэрээ ч зөв биччихэж чадахгүй хар масс С.Баярцогтыг харааж зүхэж, ажилгүй, арчаагүй яваадаа, архичин болсондоо буруутган кайф авах нь их. Гүтгэсэн болгонтой заргалдаад, доромжилсон болгонтой хэрэлдээд явдаггүй болохоор С.Баярцогтыг “номхон тэмээ” гэж хардаг, ноолоход амархан гэж боддог хүмүүс Монголын улс төрд Женко.Баттулга, Ц.Даваасүрэн, С.Ганбаатараар эхлээд Б.Солонгоо, О.Батнайрамдал, Э.Баясгалан нараар үргэлжилж байна. Ингээд харахаар Оюутолгой, Баярцогт хоёр их олон хүнийг идэж уухаар нь тэжээж, эрх мэдэлтэй нь залгуулж явна гэхэд мэдээж гүтгэлэг болохгүй.
Уг нь бичиг үсгийн анхан шатны боловсрол эзэмшсэн хэн бүхэнд нэн ойлгомжтой нэг зүйл нь Оюутолгойн гэрээг С.Баярцогт ганцаараа толгой мэдэн гарын үсэг зурчихаагүй. Парламентаар хэлэлцэж, УИХ-аар дэмжсэн 31 гишүүний баталсан тогтоолын хүрээнд ажилласан. Тэдгээр 31 гишүүний дунд Х.Баттулга, З.Энхболд, Лу.Гантөмөр, Н.Алтанхуяг, Л.Эрдэнэчимэг нар ч бий.
Тэрчлэн УИХ-аас гаргасан тогтоолын дагуу Засгийн газрыг төлөөлж, гарын үсэг зурсан гурван сайдын нэг. Нөгөө хоёр нь болох Уул уурхайн сайд асан Д.Зоригт, Байгаль орчны сайд асан Л.Гансүх нарыг хэн ч муулдаггүй, ярьдаггүй нь хачирхалтай.
Оюутолгойн гэрээ бол монголчууд анх удаа гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж, хоёр хөршөөс үл хамаарч бие даан байгуулсан төсөл. Эдийн засгийн зорилгоос гадна геополитикийн бодлого нь бүр том. Манай улсын тусгаар тогтнолыг эдийн засгаар баталгаажуулж буй ганц төсөл. 2009 онд С.Баярын Засгийн газар эрсдэл үүрээд гэрээг байгуулаагүй бол эрх мэдэлтнүүдийн хулгайн орд болоод дуусч байгаа.
С.Баярцогтын хувьд ирээдүйн улс төрийн карьераа эрсдэлд оруулан байж, мөс зүссэн гавъяатай. Үр дүнд нь монгол айл болгон унах унаатай, монгол хүн болгон гар утастай болсон. Тэр тусмаа Оюутолгойн өгөөжийг шууд хүртсэн хүмүүс нь манай “эх орончид” юм. С.Ганбаатарын төрсөн дүү, Ж.Батзандангийн төрсөн эгч бол Оюутолгойд ажиллаж байсан, ажиллаж буй мянга, мянган монголын 2 нь.
Тэгвэл Э.Баясгалан нь Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр ажиллахдаа 1.7 тэрбумын цалин авсан бол Б.Солонгоо нь Оюутолгойн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан.
Тэрбээр энэ үедээ Рио Тинтогоос Монголын Засгийн газарт буюу төрийн өмчит “Эрдэнэс Оюутолгой” компанид өгсөн $20 саяас 1.6 сая фунт стерлингээр Маурис Даффи, Ричард Боули гэх ажил, төрөлгүй англичуудтай хаалтын гэрээ байгуулсан нь баримттайгаа бий. Тэдгээр англичуудтай гэрээ байгуулсан уг мэдээллээ улсын нууцад оруулсан нь түүний гол факт. Үүнийгээ ч өөрөө Засгийн газрын даалгавраар гүйцэтгэсэн гэж хүлээн зөвшөөрсөн. Засгийн газрын даалгавар гэдэг нь чухамдаа Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнээс өгсөн үүрэг болох нь ойлгомжтой. Хамгийн гол нь Рио Тинтогийн эсрэг шүгэл үлээж явсан хүмүүстэй Рио Тинтогийн өгсөн мөнгөөр хаалтын гэрээ хийж, үүнийгээ төрийн нууцад авсан, мөн Засгийн газраас тогтоож өгсөн үнийн дүнгээс илүү 374 мянган фунт стерлинг буюу ₮1.7 тэрбумыг төлөхийг “Эрдэнэс Оюутолгой”-гоос шаардаж, гүйцэтгэх захирлыг нь дарамталсан нь анхаарал татах асуудал мөн.
Ингээд харвал Оюутолгой гэж олны өмнө хашгирсан болгон хөшигний ард ямар хор, хулгай найруулж явдаг нь олон нийтэд одоо л тодорхой болж байна.
Тэр мөртлөө Оюутолгойн гэрээг сайжруулах асуудал Засгийн газрын төвшинд яригдах мөчтэй зэрэгцээд ажлын хэсгийн ахлагч асан Б.Солонгоо камерын өмнө тодорхой шийдэлгүй, өнгөрсөн сэдвээ тоть мэт давтаад эхэлсэн нь бүүр зэвүүн.
Ерөөсөө л тэдний үг-үйлдэл Монголын эрх ашгийн эсрэг, хэрэвзээ үнэхээр л гэрээг сайжруулах хүсэл байсан бол өнгөрсөн 5 жил ажлын хэсгийг ахлаж явахдаа УИХ-аар хэлэлцүүлэх эрх мэдэл, албан тушаал, цаг хугацаа болон Засгийн газар, парламентын дэмжлэг түүнд байсан. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад Харвардын фракц Монголын улс төрд хамгийн нөлөөтэй байсан шүү дээ.
Л.Оюун-Эрдэнэ бол Монголын үе, үеийн гүйцэтгэх засаглал дундаа мөнгө ихтэй, мөн парламентаа базчихсан Ерөнхий сайд байсан. Сөрөг хүчин нь хүртэл өмнө нь сөгдчихсөн байсан нь бас гүтгэлэг биш.
Б.Солонгоогийн хувьд Оюутолгойн ажлын хэсгийг ахлаж явахдаа ажлаа олигтойхон хийгээгүй байж алийн болгон камерын өмнө “Бөөсний тухай онигоог” хэчнээн жил ярих гэсэн юм, бүү мэд. Бодвол С.Ганбаатарын тактикаар улс төрд орох гэсэн арга тактик нь тэр бололтой. Гэвч, олон яривал улиг гэгчээр Оюутолгойг ярих тусмаа Б.Солонгоо өөрөө л улам ороогдож, онигоо болж байна.
Ингэхэд бөөсний тухай ийм нэг онигоо байдаг. Нэгэн оюутан шалгалтдаа бэлдээд бөөсний тухай цээжлээд ирж гэнэ. Ороод билет сугалтал малын тухай ярихаар болжээ. Мал бол их үсэрхэг амьтан. Үстэй учраас их бөөстэй байдаг. Бөөс нь дотроо хуурстай…гэтэл багш нь уурлан, “Чамайг хэн бөөсний талаар ярь гэсэн юм бэ” гээд мань оюутнаар дахиад өөр билет сугалуулж гэнэ. Сугалтал загасны тухай ярихаар болж. Загас бол далай тэнгисийн амьтан. Загасны арьс их гөлгөр байдаг. Хэрвээ үстэй байсан бол бөөстэй байх байсан…, гэдэг.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 29
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 25