2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25


Зөвхөн Монголд ажил хийхгүйгээр баян тарган амьдарч болдог. Намын ганц тамгатай, лайв хийх нэг утастай байхад л болчихно. Тэдний товч тодорхойлолт нь “босоо хөхдөг монгол”.
Үндэсний эрх ашгийн эсрэг үргэлж террорист ажиллагаа явуулж, бүлэглэлийн эрх ашгийг хамгаалж жагссаныхаа төлбөрт төрөөс тендер авна, төсвөөс авлига авна.
Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг дарамтлаж, сүрдүүлж, Монголд ашигтай гэх төсөл хөтөлбөр болгоныг гацааж, нураасны шагнал нь чамгүй өндөр мөнгөн дүнтэй. Үнэндээ, Үнэн ба зөв намынхан хөлжихийн хэрээр улс орны хөгжил уруудаж, иргэд ядуурах болсон нь бодит үзүүлэлт.
Тэдний бохир шантааж, зорилтот жагсаалын эцсийн хохирогч нь үндсэндээ иргэд, олон нийт юм.
Нэг насаараа жагсагч хийж яваа А.Отгонбаатарын хөрөнгө сүүлийн дөрвөн жил огцом өссөн. Гэр хорооллоос Зайсангийн тансаг байранд тухлаж, гаражиндаа том, тансаг жип хоёр гурваар нь сойж, хоргой дурдан, алт мөнгөөр бялхаж, олны нүдэнд ил харагдахуйцаар хөрөнгөжсөн.
Түүнчлэн УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа А.Отгонбаатар ₮5 тэрбумаар үнэлэгддэг үйлчилгээний төвтэй болсон гэх мэдээлэл ч хэвлэлээр цацагдсан. Тодруулбал, Өвөрхангай аймгийн төв Арвайхээрт тэрбээр дөрвөн давхар үйлчилгээний төвтэй болжээ. Тэрхүү үйлчилгээний төв нь аймгийн төвийн "А" зэрэглэлийн бүсэд байрлалтай талаар isee.mn сайтад мэдээлж байв.
2024 оны УИХ-ын сонгуульд Үнэн ба зөв намаас нэр дэвшихдээ тэрбээр ХОМ-тээ приус автомашинтай, 14 сая төгрөгийн хадгаламжтай, 169 сая төгрөгийн зээлтэй, жилийн орлого нь 125 сая гэж мэдүүлж байсан бол өдгөө Toyota land cruiser 300, BYD Leopard зэрэг өндөр зэрэглэлийн тансаг автомашиныг ээлжилж унах болсон байна. Зах зээлийн үнэлгээгээр Land cruisers 300 нь 200-300 сая, BYD Leopard 8 нь 200 гаруй сая төгрөгийн үнэтэй аж.
Түүний энэ хөрөнгийн эх үүсвэр төрийн тендерийн цавчаа байх магадлалтай. Нийслэлийн төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, Үнэн ба зөв намын дэд дарга Ш.Мөнхсайхан нар НЗДТГ-аас санхүүжүүлж буй төслөөс хэдэн зуун тэрбумыг өөрсдийн хувь эзэмшдэг “Профессионалстрой” ХХК-аар дамжуулж авсан. Тус компанийг тэд хамтарч байгуулаад, төд удалгүй Сэлбэ дэд төвд 223 тэрбум төгрөгийн тендер авсан нь баригдсан. Төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар ч албан тушаалаа урвуулан ашигласнаа хүлээн зөвшөөрсөн нь “Нийслэлийн төлөөлөгч нийслэлийн тендерт оролцох ёсгүй гэсэн хууль байхгүй” гэх үг. Ашиг сонирхлын тухай хуулиар бол Б.Сэргэлэнбаатарын эл тендер авлига, албан тушаалын хэрэгт тооцогдоно.
Олон нийтэд ил болсон тендер, төсөл нь энэ болохоос тэд үүнээс өөр хэчнээн тендер, төсөл хөтөлбөр нэртэй хулгай хийснийг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан жагсах, лайвдахаас өөр хийх ажилгүй хүмүүс дундаж бизнес эрхлэгчдээс илүү баян тансаг амьдарч буйн ард улстөрчдийн ашиг сонирхол, авлига хулгай байна гэсэн үг.
Тэгвэл сүүлийн үеийн шинэ мэдээгээр хууль, хүчнийхэн шантаажны бүлэглэлийн гэмт хэргийн мөрөөр орж, мөрдөн шалгаж эхэлсэн бололтой. Үнэндээ ард иргэдийн нэр зээлдэж, гадаад, дотоодын улстөрчдийн гар, хөлж болж улсаа хорлож, гацааж, нурааж хувийн ашиг сонирхлоо хангадаг тэднийг засаглах цаг болсон. Алийн болгон түрийний бөөснүүд толгой дээр гүйлдээд байхад төр нүдээ аниад суух вэ дээ!
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25