НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Путин оросуудын доог тохуу, шүүмжлэл, эсэргүүцэлд өртөв!
АНАЛИЗ

Путин оросуудын доог тохуу, шүүмжлэл, эсэргүүцэлд өртөв!

2026 оны 5-р сарын 26
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Кремлийг дэмжигч блогчид Оросын талаас Киевийн эсрэг хэт авианы пуужин ашигласныг шүүмжилж байна. Энэ нь өөрсдийн бүтэлгүйтлийг дарах гэсэн оролдлого гэв.

lemonde

Ням гаригийн өглөө Оросын зэвсэгт хүчин Украины нийслэл Киев хотод дахин маш хүчтэй цохилт өгөхдөө "Орешник" хэмээх хэт авианы пуужинг ашигласан нь Путиныг өрнөдийн орнуудын зэмлэл, харин эх орондоо доог тохуу болоход хүргэжээ.

Киев хотын төв рүү чиглэсэн уг халдлагын улмаас 300 орчим барилга байгууламж их бага хэмжээгээр сүйджээ.

Өрнөдийн орнууд "Орешник" пуужинг гурав дахь удаагаа ашигласныг эрс буруутгав. Европын холбооны Гадаад хэргийн дээд төлөөлөгч Кая Каллас үүнийг "цөмийн зэвсгээр сүрдүүлэх тактик" хэмээн нэрлэжээ. Учир нь, 12,000 км/цаг хурдтайгаар 6000 километр хүртэлх зайд нисэх чадвартай энэхүү пуужинг хэд хэдэн цөмийн цэнэгт хошуугаар тоноглох боломжтой юм.

Анх 2024 оны 11-р сард Украины зүүн хэсгийн аж үйлдвэрийн төв Днипро хот руу харваж байсан уг пуужингийн хэрэглээг Оросын цэргийн блогчид ч мөн шүүмжилж байна. Оросын цэргийн сурвалжлагч нарын нэг Владимир Романов "Зүгээр л маш үнэтэй төмрийг газарт булаад дууслаа. Тэтгэврийн хөгшчүүлээс өөр хэн ч үнэмшихээ байсан “бид ялж байна” гэсэн зураг, дүрс бүтээхийн тулд л ийм зүйл хийв" хэмээн бухимджээ. "Орешник" пуужин Киевийн өмнөд хэсэгт орших Белая Церковь хотын гаражийн бүсэд унасан байна.

БОДИТ ХОХИРОЛ БА АЛДАГДАЛ

Цэргийн блогч Анатолий Радов "Энэхүү үнэтэй өшөө авалтын цохилтуудын гол учир нь фронтын шугам дээр цэрэг болон дроны маш их хомсдол үүссэнд оршиж байна" гэж бичжээ. Түүний энэхүү байр суурь нь Украины дайны нөхцөл байдлыг өдөр тутам судалдаг АНУ-ын Дайн судлалын хүрээлэнгийн (ISW) шинжилгээтэй яв цав таарч байгаа юм. ISW-ийн үзэж буйгаар Оросын цэргийн удирдлага тулааны талбарт хүлээж буй бүтэлгүйтлээсээ олон нийтийн анхаарлыг холдуулах, түүнчлэн "дотоодын болон гадаадын үзэгчдэд өөрсдийн хүч чадлыг гайхуулах" зорилгоор Киев рүү цохилт өгсөн байх магадлалтай аж.

Сүүлийн долоо хоногуудад Оросын цэргүүд өмнө нь эзэлсэн газар нутгаасаа нилээдгүй хувийг алдаад байгаа бөгөөд Оросын Зэвсэгт хүчний Ерөнхий штаб үүнийг нуун дарагдуулж, эсрэгээр нь мэдээлж байгаа юм. Одоогийн байдлаар Оросын талд эзлэгдсэн Крым рүү чиглэх гол хангамжийн зам Украины довтолгооны дроны хяналтад ороод байна. Үүнээс үүдэн Москвагийн хувьд өөрийн газар нутаг хэмээн зарласан Хар тэнгисийн хойгийг хангахад улам бүр хэцүү болж байна.

Үүнээс гадна, Украины тал сүүлийн долоо хоногуудад дроноор Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон агуулахуудыг бөмбөгдсөнөөр Оросын газрын тос боловсруулах хүчин чадлын 17-оос 37%-ийг устгаад байна. Үүний улмаас Оросын зарим бүс нутагт түлшний хомсдол аль хэдийн үүсээд эхэлжээ.

ДАРААГИЙН ДОВТОЛГООНУУД

Оросын Батлан хамгаалах яам энэхүү "Орешник пуужингийн масс цохилт"-ыг "Украины талаас Оросын газар нутаг дээрх иргэний объектуудад хийсэн террорист халдлагын хариу арга хэмжээ" гэж тайлбарлав. Гэвч газрын тос боловсруулах үйлдвэрүүд нь Оросын армийг түлшээр хангадаг бөгөөд Киевийн орон сууцны хорооллуудтай харьцуулахад цэргийн зориулалттай объектод тооцогдох юм.

Даваа гаригт Оросын тал дахин Днипро хотыг пуужин болон дроноор довтолж, хүмүүс шархадсан байна. Мөн Оросын Гадаад хэргийн яамнаас Киевийн эсрэг дараагийн цохилтуудыг үргэлжлүүлэн хийхээ мэдэгджээ.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Манай засгийн газар “Эрдэнэт” ТӨҮГ-ынхаа дэргэд бас төрийн өмчит “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр”-тэй болохоор Хятадын төрийн өмчийн “Эн Эф Си”-тай Барих Ашиглах-Шилжүүлэх концессын гэрээ байгуулжээ. Энэ төслийн өртөг нь 772 сая Ам. Доллар (2,8 ихнаяд ₮).

Oct 16, 2026

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв