2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 29
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 25


“Фулхэм багтай хамтарч ажилласнаар манай улсын мэдээлэл 200 сая хүнд хүрсэн. Улсаа рекламдаж, бусад орнуудтай өрсөлдөхгүй бол манай улсыг хэн мэдэж ирэх юм бэ. Намайг Соёлын сайд байх хугацаанд Английн “Фулхэм” багтай хийсэн гэрээний төлбөр төлөгдөөд явж байсан” гэж ЦХХХ-ны сайд Ч.Номин хэвлэлд тайлбар өгчээ. Тэрбээр Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд байхдаа төсвийн олон тэрбум төгрөгөөр гадаадын 4 компанитай улсаа сурталчлуулах нэрээр гэрээ хийсэн. Үүнээс болж, Монгол Улс өнөөдөр Олон улсын арбитрын шүүхийн хаалгыг татахад хүрчээ.
Ч.Номингийн байгуулсан гэрээнд эргэлзээтэй асуудал цөөнгүй байгааг дараа, дараагийн хоёр ч сайд мэдээлсэн. Соёлын сайд асан Ч.Ундрам “Монголыг гадаадад сурталчлах нэрээр нэлээд өндөр үнийн дүнтэй гэрээнүүд хийсэн байсан. Английн олон нийтийн суваг BBC, АНУ-ын CNN, дэлхийн тэргүүлэгч маркетинг, брэндингийн компани “Эдэлман” зэрэгтэй $1 саяас дээш үнийн дүнтэй гэрээ хийсэн. Гэхдээ зарим нэг учир дутагдалтай зүйл бий. “Бостон консалтинг групп”-ээр хийлгэсэн судалгааны тайлан нь шаардлага хангахгүй байна. Ч.Ундрам “Английн хөлбөмбөгийн “Фулхэм” клуб нь гэрээний урамшуулалд хэд, хэдэн хөлбөмбөгийн тоглолтын билет өгсөн юм билээ” гэх тодруулга өгч байв.
Тэгвэл өнгөрөгч 5-р сард ССАЖ-ын сайд Ж.Алдаржавхлан “Английн Фулхэм клубт $1сая, “CNN”-д $1 сая, “Эдэлмэн” компанид $500 мянга, “Бостон консалтинг”-д $910 мянга гээд нийтдээ $5 саяын өртэй байна. Тэд олон улсын арбитрын шүүхэд өгнө гэж байнга сүрдүүлж байгаа. Хэрвээ энэ мөнгийг төлөхгүй бол Монгол Улсын Засгийн газарт Олон улсын арбитр дээр 4 янзын хэрэг үүснэ. Ихэнх нь гадаад сурталчилгааны ажлууд. Өмнөх сайдын ажлыг үгүйсгэж байгаа юм биш, гэхдээ нягталж үзэхгүй бол эргэлзээтэй зүйлүүд бий” гэсэн нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, ЦХХХ-ны сайд Ч.Номингоос ажлыг нь авсан хоёр ч сайд түүний гадаадынхантай байгуулсан гэрээнд эргэлзэж буйгаа илэрхийлсэн нь тэнд шалгаж, нягтлах хууль бус асуудал байж болзошгүйн нотолгоо болно.
Ямар ч байсан Монгол Улс “Эдэлман”, “Си-Эн-Эн”, “Фулхэм” хөлбөмбөгийн клуб, “Бостон консалтинг групп” гэх гадаадын 4 хуулийн этгээдэд нийт ₮17.83 тэрбумын төлөх өрийн асуудалд оржээ. Нэмээд хугацаа хэтрүүлсний торгууль, НӨАТ, арбитрын шүүх, хуулийн фирмийн үйлчилгээтэй холбоотой төлбөр зэрэг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс гарна.
Хамгийн гол нь дээрх сурталчилгаа нэртэй гэрээнүүд аялалд жуулчлалд бодитоор хэрхэн нөлөөлсөн бэ гэх асуулт. Жишээ нь, Английн “Фулхэм”-тэй байгуулсан гэрээний хүрээнд тус клубийн хүүхдийн академид Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах, “Херо энтертаймент”-ын захирал Б.Баатарын хүү Б.Хабул суралцсан уу гэдэг нь хуулийн засаглалтай улс мөн бол шалгаж, тогтоох ёстой асуудал юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ч.Ундрамын мэдээлэлд дурдагдсан дэлхийн хөлбөмбөгийн хэд, хэдэн удаагийн тоглолтыг үзэх тасалбарын эзэн хэн байв гэдэгт ЦХХХ-ны сайд Ч.Номин хариулах ёстой. Тэр тусмаа уг тасалбар жирийн иргэдэд бэлэг болж очоогүй. Мэдээлэлд маш ойр албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүсийн гарт очсон байх магадлал өндөр. Иймээс зуурсан бантангаа Ч.Номин өөрөө дуусгаж, өөрийнхөө халааснаас төлөх ёстой юм.
Ч.Номин аялал жуулчлалыг хөгжүүлсэн гэж ярьдаг, эндүүрдэг. Хэрэв Монголын аялал жуулчлалд түүний байгуулсан гэрээ тодорхой үр ашиг өгсөн бол манай улсын аялал жуулчлалын салбар модон жорлонтойгоо сууж байх уу?! Түүний хэлээд байгаа 800 мянган жуулчин бол угтаа Монголын хилээр орж гарсан хятад ажилчид, жолооч нарын тоо юм. Товчхондоо, Ч.Номингийн өндөр төлбөрт сурталчилгааны хүрээнд сая, сая доллар зарцуулах баян англичууд, гадаадын супер одод Монголд ирээгүй. Хятад, Солонгосын баян жуулчдыг бас татаж чадаагүй. Хилээр орж гарсан гадаад "толгой" болгоныг тоолчихоод Монголд аялал жуулчлал хөгжсөн гэж андуурах бүр хэрэггүй юм.
Гэвч үнэндээ Ч.Номингийн байгуулсан сая, сая долларын гэрээ Монголд ашиг биш харин ч эсрэгээрээ монголчуудыг өр, алдагдалд оруулжээ. Худлаа гэвэл аялал жуулчлалынхнаас асуу, арбитрын шүүхээс асуу!

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 29
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 25