2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 20
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26


Дотоод сонгуулийн дараа Ардчилсан намын хуучин фракцууд задарч, шинээр олон фракц мэндэлж байна. Ардчилсан намдаа хөрөнгө, бяраараа хамгийн хүчтэйд тооцогдож явсан “Нэг Монгол”-оос олон хүн гарсан бол Л.Гантөмөрийн “Нэг ардчилал”-ынхан О.Цогтгэрэлд дагаар орсон.
Женкогийн МоАХ-ны хүч нөлөө улам бүр суларч, нэлээд хэд нь “Морьтон”-г сонгожээ. Цагтаа Ардчилсан намын хэлэлцээрт ордог гол фракцын нэг байсан тус клуб хэдэн хэсэг болон хуваагдаж, Ц.Баатархүү "Ардчилсан сэргэлт" фракцид элссэн бол М.Чимиддорж “Анд” клуб байгуулж өрх тусгаарласан.
Түүний шинэ клубт АН-ын бүлгийн зөвлөх Д.Амарбаясгалан, А.Батпүрэв нар багтсан.
“МонДе” болон “Гранд”-ад томоохон өөрчлөлт ороогүй ч ганц нэг хүн гарч, орсон явдал бол бий. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сүүлийн үед “Нэг Монгол”-ыг бараадаж, тэдний Монголын улс төр дэх манж мафи ил цагаан дэмжих болсон билээ. Эндээс Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин болох нь тэдний улс төрд ашигтай гэж уншигдах болсон.
Гэхдээ Ардчилсан намын фракцуудын задралыг биш тус намд хос гуталтай болж буй Женко.Баттулгын хоёр фракцыг өгүүлэх юм. Нэг талдаа Женко.Баттулгын МоАХ нам дотроо болон нийгэмд ч нэр нүүрээ алдах болсон. МоАХ гэсэн шошготой болгон Женкогийн манкурт гэж харагддаг болсон. Гэхдээ энэ бол МоАХ-ноос залуус нь дүрвэх гол шалтгаан биш юм. Гол шалтгаан нь О.Алтангэрэл, Ө.Шижир нар хэзээ ч МоАХ-ны толгой болохгүй. Угаасаа улс төрийн гол залгамжлагч нь Л.Мөнхбаясгалан гэдгээ Х.Баттулга хэдийнэ зарласан. Тиймээс МоАХ-ны дэд даргаа өгөөд зогсохгүй Ардчилсан намын дэд даргаар “тавьсан”.
Тиймээс хоёр талд “алцагнаж” явсан О.Алтангэрэл, Ө.Шижир, Т.Батцогт нар “Морьтон”-ыг сонгож, Ө.Шижир фракцын дарга болсон нь Женко.Баттулгаас тэд зай барьж барихыг хүсч байна гэсэн үг. Мэдээж, улс төрийн ирээдүй цаг дээр нэр нь арчигдаж яваа "lame duck"-тай удаан явбал өөрсдөө ч улс төрөөс арчигдаж мэднэ.
Нэг үеэ бодвол Женко.Баттулгыг дэмжигчдийн тоо улам бүр буурч, тарыг нь таньцгаах болсон. Тиймээс тэд “Морьтон”-г сонгосон нь Х.Баттулгаас, МоАХ-аас нэр, нүүрээ цэвэрлэж авах гэсэн зорилготой байж мэднэ.
Гэвч алим модноосоо хол унадаггүй. Ө.Шижир, О.Алтангэрэл, Т.Батцогт нар Женкогоос явсан ч Женко тэднийг явуулахгүй. Аль ч тохиолдолд тэд Женко.Баттулгын хүмүүс гэж харагдана. Хоржоонтой нь, С.Эрдэнэболд, Б.Жаргалан хоёр хүртэл намтартаа Женко.Баттулгын утсан хүүхэлдэй гэх нэр, хочтой үлдэхээр болж байна.
Өөрөөр хэлбэл, “Морьтон” хэзээд МоАХ-оос хол унахгүй, нэг эзний хоёр зарц л гэж харагдана. Тэр тусмаа шинэ “Морьтон”-ууд үнэхээр Женкочин биш гэдгээ харуулахыг хүсвэл Женкогийнхоо эсрэг зүг л явах ёстой юм. Тэгж байж л өөрсдийнхөө улс төрийг хийнэ. Үгүй бол Женкогийн могойд барьдаг хос таягны нэг болж дуусна.
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 21
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 20
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 19
2026 оны 5-р сарын 26