2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27


Эр хүн уйлдаггүй. Ингэж ээж, аавууд хөвгүүдээ хэлдэг. Илүү хатуу, чанга хүн болгохыг хүсдэг, шаарддаг. Хүү ч бай, охин ч бай адилхан өвддөг зүрхтэй, эмтэрдэг сэтгэлтэй. Хөвгүүд охидын адил хүн болохоос робот биш. Тэдэнд хайр, халамж, тэврэлт хэрэгтэй хэцүү өдрүүд ч цөөнгүй тохиодог. Гэсэн хэдий ч тэр болгоноо тэд ил гаргаж, ээж, аавдаа ч хэлж чаддаггүй. Яагаад гэвэл эр хүн гоншигнох, элдэв зовлон тоочих муухай гээд тархийг нь кодлочихдог.
Монголд жендер гэх үгийг эмэгтэйчүүдийн илүү тэгш эрх гэж орчуулдаг, дийлэнх нь тэгж ойлгодог. Товчхондоо, манай "жендеристууд" нийгэмд нэг л зүйлийг тархинд нь суулгаж өгсөн. Тэр нь “жендер бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал”. Энэ ялгаатай ойлголтын гол хохирогч нь Монголд эрчүүд болж хувирсан.
Тэд сэтгэл зүйн дарамтаа тайлах газаргүй, ярих хүнгүй учраас мөрийтэй тоглоом, архи, амиа хорлолтоор асуудлаа шийдэх болсон.
Нэг хүн үхвэл эмгэнэл. Хоёр хүн үхвэл статистик. Монгол эрчүүдийн амиа хорлолтын статистик нэг, нэгээрээ нэмэгдсээр. Азийн улс орнуудаас амиа хорлосон тохиолдол ба хүн амын тоотой нь харьцуулахад Монгол Улс БНСУ-ын дараа, хоёрдугаарт бичигдэж байна. Амиа хорлогчдын 80% орчим нь эрчүүд.
Статистикаас харвал, 2025 онд л 35-44 насны 56 эрэгтэй амиа хорложээ. Амиа хорлож нас барсан тохиолдлын 23.4% нь 15-19, 27.4% нь 20-24 насны залуус агаад нийт тохиолдлын 50.8%-ийг эзэлж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд 65-аас дээш насны ахмадуудын дунд амиа хорлолтын тохиолдлын тоо нэмэгдэж, эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад 7 дахин өндөр байгааг Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн судалгаанд болон цагдаагийн байгууллагын тайланд дурджээ.
Үүнээс гадна эрчүүд тархины харвалт, зүрхний шигдээсээр олноороо хорвоог орхиж байна. Тэднийг үхэлд хүргэж буй гол өвчлөл нь нийгмийн стресс, стрессээ гадагшуулах боломжгүй “эр хүн” гэх хүлээс.
Эрчүүдийн сэтгэл зүйн эрүүл мэнд Монголын нийгмийн хамгийн эмзэг, хамгийн хөндүүр сэдэв болсон. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, зовлонгоо хуваалцах нь "сул дорой" хэмээн цоллогддог нийгэмд эрчүүд өөрсдийгөө далд хүчирхийлэл, сэтгэлзүйн дарамтад тусгаарлаж байна.
Нөгөөтэйгүүр боловсролын тогтолцоо дахь жендерийн ялгаань энэхүү нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Охид хөвгүүдээс сурлага, төлөвшил, нийгмийн идэвхээр давамгайлах болсон нь ирээдүйн орлогын ялгааг үүсгэж, улмаар "гэр бүлийн тэжээгч" байх үүрэг хүлээсэн эрчүүдэд асар их сэтгэл зүйн дарамт авчирдаг.
Энэхүү дарамт нь эрчүүдийг зүрх судасны өвчин, тархины харвалтад илүү өртөмтгий болгож, эрүүл мэндийн том асуудал болж хувирсан.
Жилд дунджаар 6000-7000 гаруй эрэгтэй зүрх судасны эмгэгээр оношлогдож, хөдөлмөрийн насны эрчүүдийн нас баралтын гол шалтгаан зүрхний шигдээс болсон. 40-55 насны эрчүүд нүд ирмэхийн зуур хорвоог орхиж байгаа нь нийгмийн бухимдал, орлогын ялгаа, гэр бүл, ажлын байрны сэтгэл зүйн дарамтаас үүдэлтэй стрессийн үр дагавар юм.
Монголд хүн амын дундаж наслалт 71.5 болж нэмэгдэж, нас баралт буурч байгаа гэх сайн мэдээний нөгөө талд эрэгтэй хүний дундаж наслалт эмэгтэй хүнийхээс 9.2 жилээр бага байна гэх муу үзүүлэлт ч харагдах болсон.
Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдээс 2.8 дахин их, 35-64 насны эрчүүд зуурдаар энэ ертөнцөөс буцаж байна. Энэ нь эрчүүдийн дунд халдварт бус өвчний эрсдэлөндөр, осол аваарт өртөмтгий байдал багагүй байгаатай холбоотой.
Жендер гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийн асуудал биш юм. Хэрэв энэ асуудлыг хүйсийн тэгш байдал гэдэг өнцгөөс бодитойгоор харахгүй бол монгол эрчүүд сэтгэл зүйн хямралд өртөмтгий, нийгмийн эмзэг, төрийн бодлогоос хаягдсан сул дорой бүлэг болж үлдэх нь. Нэн ялангуяа эрчүүдийн боловсролыг нэмэгдүүлэх, ашиг орлогыг өсгөх нь төрийн нэг бодлого байх шаардлагатай болжээ.
Боловсролтой эмэгтэй, боловсролгүй эр хоёрын орлогын ялгаа өндөр, тэр хэрээр ч эрчүүдийн нийгэм дэх байр суурь хумигдана.
Гашуун үнэн нь эцэстээ, эр хүнгүй гэрийн зай томрох тусмаа төрийн зай нь эзгүйрч, үндэсний аюулгүй байдал ч алдагдах эрсдэлтэй. Иймээс л эрчүүдээ хаана, хаанаа хааяа ч гэсэн хайрлаж байя.
Х.ХАНДМАА

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27