2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 29
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 25


1990 оноос өмнөх Монголын эдийн засаг бүхэлдээ татаасынх байсан. Татаас гэдэг нь өөрөө өөрийгөө аваад явчих бядгүйгээс хэн нэгнээс мөнгөн тусламж авна гэсэн үг. Нийгэм солигдсоноос хойш Монголын эдийн засаг бүхэлдээ бүтцийн шинэчлэлтэд орж, татаасаар амьдарч байсан бүхий л үйлдвэр, аж ахуйн газрууд амиа авч явах тэнхэлгүй болсныг их хувьчлалын хөтөлбөрөөр хувьд шилжүүлсэн. Ингэж хувьд шилжүүлэх нь процессийн явцад мөнгөтэй, мэдээлэлтэй хэсэг нь үгсэх замаар хувьдаа авсан нь тусдаа сэдэв.
Амьдрахын эрхэнд гахай үүрэн ганзагад гарсан иргэд, хувьчлалаар хөрөнгөтэй болсон хэсэг нийлж Монголын хувийн хэвшлийг үүсгэсэн. Улсад нь илүүчлэх мөнгө байхгүйгээс улсын татаас гэдэг ойлголт бүрэн халагдсан мэт байснаа улс мөнгөжөөд ирэхийн хэрээр татаас нь “хөнгөлөлттэй зээл”, “сан” гэх зүсээ хувилгасан хэлбэрээр эргэн бий болж, төсвөөс шимэгчлэх үзэгдэл улам бүр төгөлдөршиж, увайгүй байдал руу орж байна.
ХАА-г хөгжүүлэх, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх буюу ЖДҮ гээд хэдэн үеэрээ хөнгөлөлттэй зээлээр амьдарч байгаа ч сэргэдэггүй, хөгждөггүй салбарууд байна. Хөнгөлөлттэй зээл, сан гэдэг гоё нэрийн ард та бидний төлсөн татварыг хэсэг хүмүүсийг хөгжүүлэх гэж өгч байгаа хэлбэр шүү дээ. МАН-ын тараасан ЖДҮ-гийн 60 тэрбумаас хойших хорлонтой зээлийн нэг бол 2024 оны сонгуулийн өмнө Монголбанкны баталгаагаар тараагдсан “Шинэ хоршоо”-ны 5 их наядын зээл юм. 2029 он хүртэл хэрэгжих энэхүү хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2024 оны сонгуулийн санал хураалтаас 1-2 сарын өмнө 500 тэрбумыг нь МАН тараасан. Энэ хөтөлбөрөөр зээл авсан малчид 6%-ийн зээлээ төлж, үлдсэн 12%-ийг төсвөөс төлж байгаа.
Ард иргэдээ бодсон сайхан шийдвэр мэт сонсогдож байгаа ч хөнгөлөлт гэдэг үгний ард зээлийн хүү буюу мөнгөний бодит үнийн зөрүүг улсын төсвөөс төлнө гэдэг үгийг хөнгөлөлттэй зээл тараагч улстөрчид, шийдвэр гаргагчид санаатайгаар “мартаж”, 6%, эсвэл 8% гэсэн хөнгөлүүлж байгаа зээлийг хувьд нь л ач холбогдол өгч пиарддаг.
Ээлжит татаас, энэ удаад аялал жуулчлал
Хөнгөлөлттэй зээл өгөөд хөгжсөн салбар үгүйг дээр дурдсан. Гэсэн ч хөнгөлөлттэй зээлийн ищтүүх нэмэгдсээр. Хамгийн сүүлийнх нь аялал жуулчлалын салбар болж байна.
Өнгөрсөн 2025 оны 5-р сарын 22-нд Засгийн газар ээлжит хөнгөлөлттэй зээлийг зарласан. “Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх” зорилгоор “Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох тухай” 255-р тогтоолыг баталсан. Уг тогтоолоор аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд арилжааны банкнуудын эх үүсвэрт тулгуурлан 6%-ийн хүүтэй, 6 жил хүртэлх хугацаатай нийт дээ 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. “Шинэ хоршоо”-гийн нэгэн адил аялал жуулчлалын бизнес эрхлэгч авсан зээлээ 6%-иар төлөх бөгөөд мөнгөнийх нь бодит үнэ болох үлдсэн зээлийн хүү 12%-ийг нь төсвөөс төлнө гэсэн үг. Энэ удаагийн хөнгөлөлттэй зээл аялал жуулчлалын салбарт анх удаа олгогдож байгаа биш. 2023-2024 онд нийт ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгосон.
Олгогдох зээлийн хэмжээ, шалгуур үзүүлэлт, бүсчлэл, зориулалт буюу эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлэх замаар нарийвчлан тогтоох эрхийг тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгажээ.
Аялал жуулчлалын дэд бүтэц гэдгийг зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, жуулчны бааз, авто зам дагуух түр буудаллах цэг, зам дагуух үйлчилгээний цогцолбор барьж байгуулах, тэрчлэн тээврийн хэрэгсэл болон агаарын тээврийн хэрэгслийн төрлүүдэд хөнгөлөлтэй зээлийг олгох бөгөөд нэг зээлийн дээд хэмжээ нь ₮2 тэрбум хүртэл байхаар шийдвэрлэсэн.
Гэвч зээл олгох явц эхлэхэд зээлийн дээд хязгаарыг зөрчсөн, шалгаруулалт ил тод бус, орон нутгийн бизэс эрхлэгчдийг орхигдуулсан, зорилтот бизнес эрхлэгчдэд хүрэхгүй байна гэсэн асуудал дагууллаа. Гомдлын дагуу зээл олгох явцыг Монголбанк түдгэлзүүлээд байгаа юм. Нийтдээ ₮2 их наядын зээлийн хүсэлт хүлээж авчээ.
Өнгөрсөн 5-р сарын мэдээгээр 28 компанид 71.94 тэрбум төгрөгийн зээл олгохоор Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хяналтын гэрээ хийжээ. Зээл авах эрх үүссэн компанийн жагсаалтыг харахад ₮2 тэрбумын босгыг давсан нь ч байна, босгодоо хүрээгүй нь ч байна.
Босгодоо багтсан компаниуд:
Атаршим трейд” ХХК: ₮950 сая
“Галт халуун рашаан” ХХК: ₮675 сая
“ДНДХ” ХХК: ₮555 сая
“Дуут” ХХК: ₮1.5 тэрбум
“Жамоторабэрү” ХХК: ₮1 тэрбум
“Хан тэгри травел” ХХК: ₮2 тэрбум
“Хасабэ-Интернэшнл” ХХК: ₮1 тэрбум
“Эрдэнэтмолор-Эрдэнэ” ХХК: ₮1 тэрбум
“Блак голд антрацит”: ₮1 тэрбум
“Грийн гэйте трэйвел” ХХК: ₮2 тэрбум
“Гялалзахын хөндий” ХХК: ₮500 сая
“Халиунтолгой” ХХК: ₮500 сая
“Хөвсгөл трэйвэл” ХХК: ₮500 сая
“Баянхайрхан трэйд” ХХК: ₮650 сая
“Борхойн бүрд” ХХК: ₮800 сая
“Дэлгэрэх бүрд” ХХК: ₮960 сая
“Силк Роуд Интернейшэл” ХХК: ₮500 сая
Босго давсан компаниуд:
“Премиум болор” ХХК: ₮2.35 тэрбум
“Тэргүүн чансаа” ХХК: ₮4 тэрбум
“УБЗБ” ХХК: ₮6 тэрбум
“Блью спот номадс” ХХК: ₮5 тэрбум
“Монгол технологи инвестмент” ХХК: ₮7 тэрбум
“Өү Эн И март” ХХК: ₮3.5 тэрбум
“Сод хан травел” ХХК: ₮7 тэрбум
“Ханбүргэд хаан хоёр” ХХК: ₮3.5 тэрбум
“Испанихарш” ХХК: ₮7 тэрбум
“Эйч Ти Эл гейтвэй” ХХК: ₮7 тэрбум
“Эйч Ти Эл шанд тур” ХХК: ₮3.5 тэрбум
Энэ жагсаалтаас харахад 11 компани ₮2 тэрбумаас дээш зээл авахаар болсонд аялал жуулчлалын салбарынхан гомдол гаргаж, дахин хянах хүсэлтийг ССАЖЯ-д гаргаад байна. Эдгээр компанийн улсын бүртгэлийн ил мэдээллийг харвал дэд бүтцэд зориулалттай зээл учраас өөр чиглэлийн, тухайлбал, барилгын ганц хоёр компани хэдэн сарын өмнө үйл ажиллагааны чиглэлдээ “аялал жуулчлал”-ыг нэмж зээл хүссэн байна.
Үүнээс гадна олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэлээр зээлийг том компаниудын хамаарал бүхий этгээдүүд авсан тухай мэдээлэл хэд хэд гарчээ. Тухайлбал,
₮7 тэрбумыг авсан “Монгол технологи инвестмент” ХХК-ийг нээлттэй мэдээллээр Дамирангийн Баянзул эзэмшдэг боловч цаад эзэн нь “Таванбогд”-ын Ц.Баатарсайханы төрсөн дүү “Од групп”-ын захирал Ц.Отгонбаатар,
₮5 тэрбумын зээл авсан “Блью спот номадс” нь “Home Plaza”-гийн эзэн М.Энх-Амгалангийн угшилтай. “Блью спот номадс” нь тансаг зэрэглэлийн “Blue Spot Resort”-ийг эзэмшдэг бөгөөд ресортын өрөө, хаус, гэр нь ₮999.000-аас эхэлдэг,
ХААН банкны захирлын дүүгийн компани ₮7 тэрбумыг авсан гэсэн мэдээллийг “шилэн Цогоо” цацсан.
Нэг сая жуулчин хүлээх авах том зорилготой аялал жуулчлалын салбар ийнхүү жуулчдын сезон эхэлж байхад жигдрээгүй, бужигнасан байдалтай байна. Аялал жуулчлалын салбарт дэд бүтэц чухал гэдэгтэй хэн ч маргахгүй, гэхдээ бас хатуу дэд бүтцээс гадна үйлчилгээ, хандлага гээд зөөлөн дэд бүтэцгүй байгааг олон жил шүүмжилсээр ирсэн. Нэг ирсэн жуулчин дахин Монголд ирдэггүй нь зөөлөн дэд бүтцийг бүтээж чадаагүйтэй холбоотой.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 29
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 25